x

Ц.Элбэгдорж: Шийдээгүй асуудал заримдаа хамгийн сайн шийдэл болдог

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилал ба Ардчилсан Нам сэдвээр лайв хийж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Энэ үеэр түүний хэлсэн нэг үгийг ишлэхгүй өнгөрч болсонгүй. Заримдаа “хэлээгүй үг хамгийн сайн үг, шийдээгүй асуудал хамгийн сайн шийдэл болдог” гэсэн тэр үг нь эрх баригч намын зүгээс түлхэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой байв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог сонгодог парламентын хэлбэр лүү явах, мөн сонгуулийн холимог болон пропорциональ системийг нээлттэй болгох асуудлаар өөрчлөлт хийе гэж байгаа МАН-ын бодлого нь үнэхээр шийдэх ёстой асуудал мөн үү, ярьж байгаа хүмүүс нь үүндээ хэр итгэлтэй байна вэ? Эсвэл зүгээр ярианы сэдэв болгож гаргаж тавьсан уу? гэдэг дээр Ерөнхийлөгч асан итгэлгүй байгаа бололтой.

Нэг талаас түүний зөв. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хоёр жил хагасын л хугацаа өнгөрч байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН дангаараа эрх барьж байх үедээ баталсан, дээр нэрлэгдсэн өөрчлөлтүүд бүгд тухайн үедээ яригдаад, ажлын хэсэг дээр унаад унаад явчихсан байдаг. Өмнө 2015 онд АН эрх барьж байхдаа оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ч гэсэн тусгагдсан байсан авч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ын эсэргүүцлээр унасан, буцаагдсан. Тэгэхээр энэ удаа ямар шаардлагаар дахин гаргаж тавьж байгааг таах аргагүй. Шаардлага байгаа нь үнэн боловч эрх барьж байгаа намын олонхи дэмжих эсэх нь бас тодорхойгүй. Нэг ийм ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа.

Хоёрдугаарт, сонгуулийн пропорциональ системийг гол болгож ярьж байгаа ч гэсэн, парламентыг чадавхжуулъя, гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж байгаа боловч хоёр дахь хувилбар болгож ярьж байгаа "хоёр танхимтай парламент"-ын асуудал нь эргэлзээ үүсгэх бас нэг шалтаг, шалтгаан болж байна. Нэг юм ярьж эхлээд эцсийн дүндээ огт өөр шийдвэр гаргах, өөр сонирхол ардаа нуусан байх нь элбэг. Энэ тал дээр МАН-д шууд итгэх боломжгүй.

Гэх мэтчилэн асуудлаас болж Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр ярих асуудал мөн үү? гэдэг дээр Ц.Элбэгдоржийн хувьд болгоомжилж байгаа нь харагдав. Хоёрдугаарт өөрчлөхийн төлөө биш, зүгээр сэдэв гаргаж ярьж байгаа бол үүнийгээ татаарай гэдэг анхааруулгыг ч бас өгч байна лээ.  

Товчхондоо дээр хэлсэн өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулах шаардлага бий юу гэвэл бий. Урьд өмнө ч байсан, оролдож үзсэн. Ганцхан үүн дээр эрх баригч нам бүх түвшиндээ бэлэн байна уу гэдэг зарчмын өөр асуудал.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 18 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 20 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 20 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 21 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 22 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 22 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 24 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 26 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 4 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 11 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 28 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 40 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 17 цаг 46 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 42 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 19 цаг 43 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 19 цаг 44 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 19 цаг 44 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 19 цаг 45 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 19 цаг 46 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 19 цаг 46 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top