x

Тамхинд дуртай хэн байхав

Тамхи том бизнес

2021 онд дэлхий даяарын нийт нүүрсний орлого 790 тэрбум ам.доллар байхад нийт янжуур тамхины орлого үүнээс ч илүү буюу 850 тэрбум ам.доллар байж /statistica.com/. Хятад улс тамхи “шатаахдаа” нүүрс шатаахаасаа илүү мөнгө зардаг. Дэлхийн дунджаар нэг “пальчик” янжуур тамхи нэг тонн коксжсон нүүрстэй ойролцоо үнэтэй бөгөөд тээвэрлэлт, хадгалалт хялбар, ямар ч эдийн засгийн хямралд өртдөггүй, чимээгүйхэн урсаж маш их мөнгө эргэлддэг хорхой хүргэм бизнес. 20-р зууны эхээр тамхийг зөвхөн биеэ үнэлэгч хүүхнүүд татдаг гэсэн хатуу хэвшсэн /taboo/ ойлголт ноёлж, эмэгтэйчүүд янжуурын тухай бодохыг ч хүсдэггүй бузар эд гэж үзнэ. Манай соц үеийн кинонуудаас “Нүгэл Буян”-ы Тоо Хуар л тамхи татдаг. 1929 оны их хямралын үед тамхины компаниуд “эмэгтэйчүүд ч бас эрчүүдтэй ижил тэгш эрхтэй”, “тамхи бол эмэгтэй хүний эрх чөлөөний бамбар /torches of freedom/” гэсэн малгайтай аян өрнүүлж, эмэгтэйчүүдийн тамхидалт фэминизмийн нэг илэрхийлэл болж, Холливудын кинонд эмэгтэйчүүд янжуур уушиглаж эхэлцгээв. Хэдхэн жилийн дотор “янханууд л тамхи татдаг” гэсэн хөшүүн ойлголт бүрэн эвдэгдэж, тамхины компаниудын орлого суга өссөн тухай пиарын түүхэн домог бий. Тамхины лобби дэлхийд хүчтэй. Монголд ч бас чимээгүйхэн мөртлөө 610 гаран тэрбум төгрөгийн зах зээл /200 сая ам.доллар/ янжуур тамхинд эргэлдэж байгаа нь манай ноос, ноолуурын нийт экспорттой дүйхүүц тоо. Гурил, будаа, сүүн тарагны зах зээлийг хэд нугална. Ийм том бизнесийн нийт 85 хувийг импортлогч хоёрхон компаний гуравхан бүтээгдэхүүн одоогоор ноёлдог гэх. Ийм их мөнгөний бизнест улс төр, нийгмийн томоохон лобби бүлэглэл байхыг үгүйсгэх аргагүй.

Моод Монголоор дуусдаг

2010-аад оноос чип микросхем, хагас дамжуулагчтай зэрэгцэж огцом цойлсон баттерэйны хөгжил өнөөгийн энэ бүх ухаалаг, цахилгаан төхөөрөмж хөгжих нэг том суурь нь юм. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал ч гэдэг. Чухамхүү баттерэй цэнэгээ удаан барьж, илүү хөнгөн жинтэй болж чадсан учраас л дроны жин хөнгөрч, нисэлтийн хугацаа уртсаж, олимпын нээлт, кино зураг авалтаас эхлээд бүс нутгийн дайн тулаанд ч голлох үүрэг гүйцэтгэж эхлэв. Гэр ахуйн бараанаас хамгийн их цахилгааны чадал шаарддаг нь тоос сорогч. Баттерэй сайжирсанаар утасгүй, автомат тоос сорогчууд хүртэл гэнэт олноороо хэрэглээнд нэвтрэв. Эдгээр гоё ухаалаг төхөөрөмжтэй зэрэгцээд хүмүүсийн болгоомжилсон нэг бүтээгдэхүүн шинээр төрөн гарсан нь электрон тамхи юм. Уг нь тийм шинэ зүйл, шинэ төрлийн химийн урвал биш л дээ, баттерэйны хөгжлөө хүлээж байсан хэрэг. Европ, Япон, Солонгос, зүүн азийн зарим орнуудад 2017-2018 оны үед койны халууралтай яг зэрэгцээд цахилгаан тамхины халуурал эхэлж, нийгэм даяар хэлэлцүүлэг өрнөж, тохирох хууль, татвар нь батлагдсан юм. Электрон тамхи нь ковидын вакцин шиг “гүйцэт судлагдаагүй” бүтээгдэхүүн гэж хүмүүс болгоомжилдог. Зорилготой ба зорилгогүй вакцин эсэргүүцдэг бүлэглэл байдаг шиг электрон тамхи эсэргүүцдэг хүчтэй бүлэглэл дэлхий даяар бий. Манайд ч бас байх шиг бололтой сүүлийн үед электрон тамхийг гадуурхаж эсэргүүцсэн илт зорилготой пост, мэдээлэл, “тролл” хаягууд идэвхжив. Гэхдээ жаахан нягталж харвал одоо манай цахим орчинд сэвж буй “электрон тамхинд хордогч”-ийн нүд хальтирам зураг, электрон тамхи эсэргүүцсэн “судлаач эрдэмтдийн дүгнэлт” зэрэг нь бүгдээрээ 2015-2017 онд гадаад улс орнуудад яваад өнгөрсөн зорилготой ухуулга мэдээлэл, тэр үед гадаадын цахим орчинд “сэвсэн” пост, зурагнуудын маруухан орчуулга байдаг юм. “Моод Монголоор дуусдаг” гэдэг шиг аль 4-5 жилийн өмнө дэлхийд яваад өнгөрсөн койн, электрон тамхины давалгаа одоо л манайд шинэ үзэгдэлболчихоод буй хэрэг.

Ялгарал ба ижилсэл

Никотин бол херойн, кокайны дараа орох топ гурван донтуулагчийн нэг. Хүн архинаас гарч чаддаг ч тамхинаас тэр бүр гарч чаддаггүй нь никотинтой холбоотой. “Тамхийг хаясан хүнд бүү итгэ, тамхийг хаяж чадсан юм чинь чамайг ч хаяж чадна” гэсэн хөнгөн ёжлол угтаа тийм ч хөнгөн утгатай биш юм. Цахилгаан ба утаат тамхи аль аль нь никотинд донтуулна. Англи хэлэнд “vaping” гэж шинэ үйл үг нэмэгдэж, түүнийгээ ч хууль журамд тодорхой зохицуулж оруулжээ. Учир нь “vaping”, “smoking” хоёр ялгаатай ойлголт. “Smoke” буюу утаа, “vapor” буюу “уур”, “униар” гэсэн утгаас гаралтай. Vapor гэж үгийг толь бичгээс харвал тогтсон монгол орчуулга алга. Ингэж ялгаж салгадаг нь зарчмын хэдэн учир шалтгаантай. Юуны өмнө утаат тамхи эргэн тойрондох хүмүүсээ давхар хордуулдаг бол электрон тамхи нь зөвхөн өөрийгөө л хордуулдаг “шударга” бүтээгдэхүүн. Тамхины утаа амьсгалах нь тамхи татсантай ижилхэн хорддог гэж бид насаараа цээжилж тогтоож авсан даа. Дараагийн том ялгаа нь шаталтаас үүсдэг нэг төрлийн давирхай буюу тамхины бохь электрон тамхинд байдаггүй. Тамхины бохь бол никотиноос ч хортой, хамаг хорт хавдрын үүсгэгч золиг. Дэлхий дээр нэг тэрбум хүн тамхи татаж, эдгээрээс найман хүн тутмын нэг нь тамхинаас гарах оролдлого жилдээ дор хаяж нэг удаа хийдэг. Манайд ч тиймэрхүү хувь процент гарч ирэх болов уу. Гэхдээ никотины донтолт маш хүчтэй учир хүн шууд гарчихаж чаддаггүй, бага багаар багасгаж аажимхан гардаг зарчимтай. Анх тамхины бохь гэдэг хамгийн хортой хэсгийг нь бүр салгаж хаях, никотины хэмжээг аажимхан бууруулах үндсэн зорилгоор “vape” төрлийн бүтээгдэхүүнүүд нийгмийн хариуцлага маягаар бүтээгдсэн түүхтэй. Вэйпээр дамжуулж тамхинаас гарсан хүмүүс олон бий. Харин вэйпээс гарахын тулд утаат янжуур татна гэж байхгүй. Анхандаа янжуур үйлдвэрлэгчид шоолж байсан ч сүүлдээ vape бүтээгдэхүүн хөгжөөд, янжуурын борлуулалтанд шууд сөрөг нөлөөлж эхлэнгүүт сандарч эсрэг “үзэл суртал” хийж байснаа яваандаа өөрсдөө энэ бизнес үрүү оролцож эхэлсэн байна. Phillip Morris арван жилийн дотор үйлдвэрлэлийн бараг тал хувийг vape үрүү шилжүүлнэ гэх.

Шинэ сорилт

“Vape” хэрэглээг дагасан нэг асуудал ганц манайд ч биш дэлхий даяар байдаг нь хүүхдүүдийн хэрэглээ байж таарав. Утаатай тамхи үнэртэй, арай заваан учир хүүхдүүд ойртоод байдаггүй, харин вэйп тамхи цэвэрхэн, үнэргүй учир хүүхдүүд их татаж байна гэж буруутгадаг. Ортой л доо. Их гоё зэвүүн, “күүл” харагддаг, зарим вэйп нь гэрэл асдаг, шөнө гоё харагддаг г.м. Гэхдээ цэвэрхэн, үнэргүй байсныхаа төлөө буруутаж байгаа энэ бүтээгдэхүүнийг хүүхдүүдээс хэрхэн хол байлгах вэ гэдэг нь ганц манай асуудал биш, дэлхий дээрхи шинэ сорилт болж янз бүрийн санал шийдэл хэлэлцэж буй. Хурууны хээгээр таньдаг, хүүхэд сорж болдоггүй ухаалаг vapeтөсөл ч хөгжүүлж буй юм билээ, удахгүй манайд орж ирэх биз. Гэхдээ ер нь нийгмийн асуудал бүрийг хуулиар зохицуулж чаддагсан бол амьдрал хэтэрхий амархан байх байсан биз. 21-р зуунд хүүхдүүд утсанд донтож байна, хийжүүлсэн ундаанд донтож байна, чипсэнд донтож байна, цахим тоглоомд донтож байна. Зарим нь хуулийн гэхээсээ нийгмийн, хувь хүний хариуцлагын асуудал. Биднээс түрүүлж хэлэлцээд, мэтгэлцээд асуудалтай тулаад явчихсан улсуудын жишгийг ерөнхийдөө дагах нь зөв байх. Сүүлд байнгын хорооны хурал дээр тамхины хуулийн асуудал хэлэлцэж буй УИХ гишүүд юу ярихаатодорхой мэдэхгүй, бүтээгдэхүүнээ сайн судлаагүй бололтой, “ЭМЯ иргэдээ сайн ухуулж сурталчлаагүй учраас тамхинд донтож байна” г.м. жижүүрийн бөөрөнхий, дүлэгнэсэн үг унагасаар таарах шиг харагдсан. Тамхи өөрөө “эвгүй” сэдэв учир улс төрч нар сул үг унагаж, хий гаргахгүй гэж боддог ч байх. Амьдралд буусан ямар ч бодитой зүйл хэлэлцэхгүй, сүүлдээ гишүүд бүгд тамхинд хэчнээн дургүй, ард түмэн тамхинд орж буйд хэчнээн харамсдагаа илэрхийлж “бөөрөнхий поп” үг ярьсаар хурлаа дуусгаж байна билээ. Тамхины хорын талаар одоо мэддэггүй тэнэг хүн гэж байхгүй, заавал УИХ гишүүдээр заалгаад байхгүй. Заавал ЭМЯ хор хөнөөлийг нь сурталчилж таниулаад байх шаардлагагүй. Харин өдөр тутам амьдралд тохиолддог асуудал болох ТҮЦ-ээр янжуур тамхи шагладаг тухай, үүнийг хэрхэн зохицуулах талаар ярилцмаар санагдсан. Ер нь Улаанбаатар хотод ийм олон ТҮЦ ундаа, чихэр зараад ашигтай ажиллана гэж байхгүй л дээ. Янжуур тамхины далд бизнес л ТҮЦ болж өргөжөөд байна гэж хувьдаа харддаг юм. Шалгадаг газрууд нь нэг цэгцлэх цаг болсон байх.

Төгсгөл

Дэлхий дээрхи хамгийн хямдхан тамхийг Монгол улс хэрэглэдэг. Тамхины үнэ өссөн гэж хэн ч гомдоллодоггүй мөртлөө бас хэрэглээ нь буурдаггүй өвөрмөц бизнес. Энэ бизнес ямар сүлжээгээр, яаж өрнөдөг, ямар нууц ноёд байдаг нь тийм ч ил тодорхой бус. Харин электрон тамхи орж ирсэнээр утаат янжуурын бизнест гарцаагүй нөлөөлж, янз бүрийн лобби хийж, чимээгүйхэн байсан улсууд сэрж буй мэт сүүлийн үед анзаарагдаж байна. Vapeуг нь утаат янжуурыг бодоход харьцангуй үнэтэй бүтээгдэхүүн. Бас ширхэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Цэнэглэдэг под нь 15-30 мянга, төхөөрөмж нь 40-80 мянга г.м. Өмнө нь хувь хүмүүс янз бүр аргаар гаалиар мэдүүлэхгүй оруулж электрон тамхи оруулж ирдэг байсан нь 2021 оноос албажиж, тоо нь огцом өссөн харагдаж байгаа бололтой юм. Зөвхөн электрон тамхины ОАТ-ыг нэмээд, янжуур тамхины зохицуулалтыг хуучин хэвээр орхичихвол янжуурынхны лобби амжилттай хэрэгжлээ гэж шууд хардаж болохоор. Ер нь Монголд хууль байхгүй дээ биш хууль хэрэгжихгүй дээ л хамгийн гол асуудлууд явдаг юм. Шийдвэр гаргах түвшиний улсууд маань эрхбиш нэгийг тунгаана биз. Бас хүн дурлаж биш донтож тамхи хэрэглэдэг, тамхины муухайг бүгд мэддэг. Татдаг нь гарахыг хүсдэг, татдаггүй нь харахыг ч хүсдэггүй. Тамхинд дуртай хэн байхав.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 5 цаг 51 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 5 цаг 56 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 6 цаг 2 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 6 цаг 4 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 6 цаг 6 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 6 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 6 цаг 7 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 8 цаг 6 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 8 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 8 цаг 10 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 8 цаг 10 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 8 цаг 13 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 8 цаг 13 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 10 цаг 8 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 10 цаг 8 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 10 цаг 11 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 10 цаг 12 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 12 цаг 26 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 12 цаг 28 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 12 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top