x

Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг заргалдахыг хуулиар хориглоё!

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага улс орнуудад Хэвлэлийн эрх чөлөө ямар хэмжээнд байгаа талаарх судалгааг гаргадаг. Манай улсын хувьд 2021 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад таван байраар дээшилж байв. Харин энэ жил тус индексээр 22 байр ухарч, 90 дүгээр байрт жагсав. Тэгвэл хөрш хоёр их гүрний хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсын сүүл мушгидаг байна. Тодруулбал, БНХАУ 177, ОХУ 150 дугаар байрт бичигдсэн байна. Монгол Улс 90 дүгээр байрт жагсаж 22 байр ухарсан нь дайн самуун, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудтай эн зэрэгцэж ирлээ хэмээн судлаачид хэлж байна.

Монгол Улс яагаад хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байраар ухрав гэдэг олон хүний анхаарлыг татаж байна. Угтаа монголчууд өөрсдийгөө тунчиг хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэж бодож явдаг. Чөлөөт зах зээлийн жамаар замнаж, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөө гэдэг ус агаар шиг хэрэгтэй. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4750 гаруй хүн ажиллаж буй талаар Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Үүнээс харахад мэдээллийн хэрэгсэл өсөхийн хэрээр иргэд хяналтгүй мэдээллийн далайд “живж” байна гэсэн үг. Хүн харахад хэвлэлийн эрх чөлөө нь хэтэрсэн үү гэхээс буурах ёсгүй дээ гэж бодохоор. Гэвч бид хэвлэлийн эрх чөлөөгөө улам алдсаар л байна. Төр засаг, эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийг дураараа залж тэднийг шүүмжилдэг, хэвлэл мэдээлэл бүр цагдаа шүүхийн өмнө очдог болоод удсан нь ийнхүү 22 байр ухрахад хүрсэн голлох шалтгаан болов уу.

Чөлөөт хэвлэл хөгжихийн тулд яах ёстой вэ. Эхлээд эрх чөлөөг нь өгөх ёстой. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг гомдол гаргаж заргалдахыг нь хуулиар хориглох хэрэгтэй. Тэднийг ард түмний нүдэнд ил тод байж улс орноо удирдах гэж сайн дураараа гарч ирсэн хүмүүс гэж үзэх нь зөв. УИХ ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар, төрийн мэдлийн компаниудын захирлууд хэвлэл мэдээллийн эсрэг шүүхэд гомдол гаргах эрхгүй болгох хэрэгтэй байна.

Тэгвэл манайд ямар байна. Хавтгайдаа л хэвлэл мэдээлэлд гомдсон төрийн албан хаагчид байх боллоо. УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга, прокурорын байгууллага, тэр бүү хэл улсын дээд шүүхийн шүүгч хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргаж байгаа. Энэ бол ардчилсан улсад байж болохгүй хандлага. 1146 шүүхийн шийдвэрт судалгаа хийхэд 40 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг төрийн өндөр албан тушаалтнууд гомдол гаргасан хэмээн судлаачид хэлж байна. Хэвлэл мэдээллийн амыг барих, өөрсдөдөө нийцүүлэх зорилготой байгаа нь эндээс харагдаж байгаа биз.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаас худал мэдээ, мэдээлэл тарааж иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг иргэний шүүхээр биш, эрүүгийн хэрэг үүсгүүлэн тогтоолгох сонирхолтой байна. Тэр дундаа улс төрийн өндөр албан тушаалтнуудад сэтгүүлчдийг шоронгоор айлган дуугүй болгох сонирхол бүр илүүтэй давамгайлж байх юм. 2020 онд Иргэний хэргээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэлд буруутайд тооцож залруулга гаргах, уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчдын 40 гаруй хувь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид байна.

Хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухрахад нөлөөлсөн бас нэг гол зүйл бол хэвлэл мэдээллийн эдийн засгийн хараат байдал юм. Үүнийг Монгол Улсад хэн ч ярихгүй байгаа нь их сонин санагддаг. Бүгд мэдэж байгаа, Монголын хэвлэл мэдээлэл дандаа том компанитай хүмүүсийн эзэмшилд, тэр том компанийнх нь хавсарга маягаар явдаг. Дэлхийн хэвлэл мэдээлэл бол өөрийгөө элбэг авч явахаар үл барам сэтгүүлчид нь маш өндөр цалинтай салбар юм. Яаж ингэж чадаж байгаа вэ гэвэл ердөө л реклам сурталчилгааны төлбөрөөр ийм байж чаддаг. Тэнд энэ төлбөр өндөр үнэтэй байдаг. Тэгвэл манайд ямар байдаг вэ. Нэг жишээ хэлэхэд, төрийн худалдан авах ажиллагааны тедерийн зар сонины нүүрийг найм хуваасны нэг нь 19 мянган төгрөгөөр тавихыг үүрэгддэг. Сонингийн өөрийнх нь тухайн талбайн үнэ 100 мянган төгрөг байдаг. Хэвлэл мэдээллийг ингэж л дарамталдаг. Сонин хэвлэл, телевизийн сурталчилгаанд реклам суталчилгаа өгөхийг бараг гэмт хэрэг мэт үздэг эрх баригчидтай болоод удаж байгаа. 2012-2014 оны парламентын үед УИХ аас сонин хэвлэлд реклам сурталчилгаа өгөхийг Засгийн газарт хориглож байна гээд л дэд дарга нь бил үү мэдэгдэл хийж байлаа. Сая гэхэд л УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Бүх тендер цахимаар явж байгаа. Цахимаар ААН байгууллагууд урилгаа үзчихдэг болсон. Одоо бид үргүй зардал их гаргаж байна. Цахимаар зарладаг, дээр нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийн урилгыг хэвлээд үр ашиггүй зардал их гараад байна. Цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр биш, цахимаар зарлаад явбал яасан юм” гэж хэлсэн. Тэр цахим гэдэг нь гадаад улсын л нэг мэдээллийн компани шүү дээ. Тэгэхлээр Т.Энхтүвшин гишүүн тэр гадаадын компанийг дэмжиж үндэсний хэвлэлийн компаниудыг ад үзсэнээрээ өргөсөн тангаргаа зөрчиж байгаа хэрэг л дээ. Үүнийг Цэцэд өгөөд шалгуулахад унаад л ирэх юм байгаа юм. Гэх мэтээр хэвлэл мэдээллийг ад үзэн улс төр эдийн засгаар боомилсоор чөлөөт хэвлэл үгүй болж байна аа. Чөлөөт хэвлэлийн хамгийн гол зүйл бол эдийн засгийн эрх чөлөө юм. Манайд тэгвэл энэ эдийн засгийн эрх чөлөө нь байхгүй байна. Эдийн засгийн эрх чөлөөгүй хэвлэлүүд хэдэн сэтгүүлчдэд нь цалин болох мөнгө өгсөн хэнд ч үйлчлэхэд бэлэн байдаг. Сэтгүүлчид ч бас хоол идэх хэрэгтэй биз дээ. Ийм учраас хэн дуртай мөнгөтөй гишүүд, бизнесмэнүүд, төрийн том компанийн захирлууд хэвлэл мэдээллийг дуртайгаараа ашиглаж хөнгөрөх үедээ арчих алчуур болгож чадаад байна. Ийм голлох хоёр шалтгаанаар Монголд чөлөөт хэвлэл уналтад орсон. Мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг гэж бид мэднэ. Тэд л мөнгөө өгч Монголын хэвлэлийг өөрсдийнхөө дууг дуулуулсаар ирлээ. Чөлөөт хэвлэл үүсээд 30 жил болоход биеэ даагаад өөрийгөө аваад явчих хэвлэл мэдээлэл цөөхөн байна. Эдийн засгаар биеэ даасан хэвлэл мэдээлэл хүний үгэнд ордоггүй редакцийн бодлого гэдэг юмтай байдаг юм.

Яаж хэвлэл мэдээллийг хөгжүүлж дэлхийн жишигт хүргэх вэ. Давын өмнө төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээлийн эсрэг гомдохыг хуулиар хориглохын зэрэгцээ төрийн болон үндэсний аж ахуй эрхлэгчид реклам сурталчилгааг өөрийн орны хэвлэл мэдээлэлд байршуулна гэх хуулийг гаргах хэрэгтэй байна. Ингэж байж чөлөөт хэвлэл мэдээлэл бодитойгоор хөгжинө. Хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд дээр дурдсан хоёр зүйл заалтыг хуульд тусгах шаардлагатай байгааг гишүүд сайд нар, улстөрчид, намын зүтгэлтнүүд анхааралдаа авах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 55 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 1 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 56 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 56 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 59 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 12 цаг 0 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 14 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 16 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 17 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top