x

Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд Засгийн газраа унагахаар уулзаж эхэлжээ

Ардын намд “олгой хагараад” уджээ. Удахгүй “тогоо”-ноосоо халих бололтой.

Учир нь энэ намаас нэр дэвшээд УИХ-д сууж буй хэд хэдэн хүн Хөгжлийн банкны хэргээр явчих шахаад байгаа юм. Ерөнхий прокурор эхний ээлжинд УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. Гэвч тэднийг бусад гишүүн явуулсангүй. Авч үлдэв.

Гэхдээ “Ерөнхий прокурор энэ саналаа хэд хоногоос дахин гаргана” гэх мэдээлэл яригдаж байна. Ингэхдээ танилцуулах материалд нууцын тамга даралгүй илгээх аж. Өмнөх дээр нууцын тэмдэг дарсан учраас УИХ хаалттай хэлэлцсэн. Тэгэхээр Ерөнхий прокурор нууц гэсэн тэмдэггүй илгээвэл УИХ хэрэг явдлыг ил хэлэлцэх юм байна. Ингэхгүй бол “УИХ-ын гишүүдийн хэргийг шалгах гэхээр бүрэн эрх нь саад болж байна” гэдгийг АТГ-ын мөрдөгчид ч хэлж байна.

Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож буй компанийн захирлууд, Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй холбоотой маш ноцтой мэдүүлгүүдийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн авлига, албан тушаалын үйлдлүүд нэгэнт ил болсон гэсэн үг. Тиймээс Ерөнхий прокуророос хэд хоногийн дараа ирж магадгүй гээд байгаа түдгэлзүүлэх саналд дахин 3-4 гишүүн нэмэгдэж болзошгүй болжээ. Түүнээс ч олон гишүүн болох магадлал бий гэнэ.

Тэгэхээр эдгээр гишүүний тухайд амиа авч гарах шаардлага үүсээд байгаа хэрэг. Тэгтэл Ерөнхий сайд, Ардын намынх нь дарга Л.Оюун-Эрдэнэ “Хамгаалахгүй” гээд байдаг. Тэр ч байтугай “Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгааг эх сурвалжууд мэдээлсэн.

Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ олон нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Засгийн газрын хуралдаан дээр, УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр, намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр ч илэрхийлсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 15-нд болсон Ардын намын Удирдах зөвлөлийн хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгсөн байдаг. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Ажлаа хий” жагсаалд оролцож буй залуусай уулзахдаа “Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий улстөрчид гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах ёстой. Хэрэв буруутай бол ялаа авах ёстой. Хэрэв буруугүй бол шалгуулчихаад үнэнээ хэлэх ёстой. Бүх хүн хуулийн дагуу эрх тэгш байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 40 жилийн хугацааны авлигын гинжийг тасална. Үүнд залуус та бүхэн хамт байгаарай. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ олон авлига, хүнд сурталтай холбоотой асуудалд хамтдаа тэмцэнэ. Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Ерөнхий прокурор цаг алдалгүй нэр бүхий түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг хэдүүлээ хамтдаа шаардъя” гэсэн.

Тиймээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсч хэсэг гүйлдсэн. Тэгээд тусыг эс олсон бололтой. Өөр арга зам хайж эхэлсэн байна. Тэд “Засгийн газрыг унагах нь зөв юм байна” гэсэн шийдэлд хүрсэн бололтой. Ойрын өдрүүдэд энд тэнд уулзалдаж, “засаг унагах төлөвлөгөө”-гөө шивэр авир ярих болжээ. Хэд хоногийн өмнө Архангайн хоёр гишүүн, бас МҮОНТВ-д удирдах алба хашиж явсан нөхөр зэрэг хүмүүс хотын төвийн нэгэн VIP өрөөнд уулзаж, Засгийн газрыг унагах “нарийвчилсан төлөвлөгөө” ярьсан байгаа юм. “Жу ахтай нийлье” гэсэн зэрэг нь задарч ордноор нэг яриа хөөрөө болоод байна.

Тэдэн дээр удахгүй ил болох Таван толгойн нүүрсний хэрэгтэй холбоотой гишүүд нэмэгдэж байгаа юм байна.

Мөн уржигдраас “Дараагийн Ерөнхий сайд болох хүн” гээд Сангийн сайд асан нэг нөхрийн зургийг тараагаад эхэлсэн байна. Гэхдээ тэр нь Сангийн сайд байхдаа Япон улс руу “Нэр бүхий банкинд эзэмшиж буй хувьцаагаа зөвхөн хувьцааг нь хамтран эзэмшиж байсан Монголын нэр бүхий компанид худалдах ёстой шүү” гэсэн бичиг явуулчихжээ. Тэр нь асуудал болоод АТГ дээр шалгуулж байгаа юм байна. Хэрэг нь удахгүй шүүхэд шилжинэ. Магадгүй, мөдхөн Ерөнхий прокурор УИХ-ын даргад түдгэлзүүлэх санал явуулж мэдэх юм. Тэр нөхөр тэгж Монгол Улсын Сангийн сайдын нэрийн өмнөөс Япон руу явуулсан бичиг нь одоо олдохгүй байгаа аж. Япончууд болохоор хүлээгээд авчихсан. Ийм бичиг ирсэн гэж харуулаад байдаг. Тэр дугаараар нь хайгаад үзэхээр шал өөр бичиг гарч ирээд байдаг. Ийм эрх ашгийн ноцтой зөрчил үүссэн байгаа юм.

Энэ мэтээр Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг, өөр бусад асуудалд холбогдож хуулийн шахаанд орсон гишүүд Засгийн газрыг унагаж, Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад амар сайхандаа жаргах хувилбар дээр нэгдэж эхэллээ. Харин хэн гэдэг гишүүний бланк дээр гарын үсэг зурагдах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 9 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 11 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 13 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 6 цаг 15 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 17 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 37 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 40 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 3 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 5 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 8 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 9 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 12 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top