x

Акуркачид*: Шинэ бүхний дайсан

Гүтэнбергийн ном хэвлэх арга, ажиллагаа бол хүн төрөлхтний тэргүүний ололтын нэг. Гэхдээ Гүтэнбергийн хэвлэсэн анхны хэдэн Библийг “чөтгөрийн бүтээл” гэж хочлоод шатаачихсан юм. Амэнь. Сүм хийдийнхэн Библи хуулж зардаг байсан юмсанж. Гүтэнбергийн хэвлэл хийдийн гар бичмэлээс хямдхан учир зах зээлээ алдах нь гэдгийг хашрууд ойлгожээ. Тэгээд л... Амэнь. Хүн шинэ юманд дайсагнадаг. Ихэвчлэн хувийн шалтгаантай. Амэнь.

Онцгой чухал мэдээ

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг (2022.05.03) “никитон агуулсан шингэн тамхины хуулийн зохицуулалт, стандартын талаар санал өгч” ажиллажээ. Сангийн дэд сайдын үг стандартад нэмэртэй л байлгүй. Ямартаа ч ойрмогхноос хэн хүнгүй электрон тамхи ярих боллоо. Аль олон үзэгчтэй телевизүүд мэдээ бэлтгэж, ярилцлага, бүр нэвтрүүлэг хийжээ. Ноднин хэдэн сайтад мэдээ гарсныг бодоход илүү санаа тавиад эхэлсэн нь анзаарагдана. Энэ сэдвээр ярьдаг мэргэжилтэн ч нэгийн зэрэг тодорч. НЭМҮТ-ийн ажилтан Б.Майцэцэг. Бүх хэвлэл мэдээллийнхэн Б.Майцэцэгээс ярилцлага, тодруулга авдаг аж. Тэр бүгдийнх нь агуулга хоорондоо тохирчихсон мэт адилхан. “Электрон тамхи гэж хүн төрөлхтнийг үгүй хийх цоо шинэ аюумшигт хорыг огтоос хяналтгүй зарж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуус л татаад байна”. 

Онцгой чухал хууль

П.Анужин, Б.Жаргалмаа нарын УИХ-ын гишүүд электрон тамхийг хянах хуулийн төсөл өргөн барьжээ. Хэлэлцэх ч биз, батлах ч биз, хэрэгжүүлэх ч биз. Харин Баянзүрх, Багануур дүүрэг; Дундговь, Төв аймгийн Зуунмодод электрон тамхи зарахыг хориглосон бол Орхон аймагт электрон тамхи зарсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Бид хууль гээчийг ойлгох ч биш, ойшоох ч биш. Дарга бол “буй биеэрээ хууль” гэж үздэг хойно. Зарим засаг дарга Тамхины хяналтын тухай хуулийн “6.7.14. ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглох” гэснийг дурдсан буй. Өнөөхөндөө Монгол Улс электрон тамхийг “тамхи” гэж хуульчлаагүй байгаа юм. Тэгээд ч тусгайлсан хууль гэж суухаар Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төдийгөөр шийдчихэж болмоор. 

Онцгой их аюул

Электрон тамхины тухай мэдээ “никотин зэрэг донтуулдаг олон хорт бодис агуулдаг” болохыг онцолно. Залгуулаад мэргэжилтэнд “Электрон тамхинаас болж хэдэн хүн үхэв?” гэдэг гол асуултаа тавьдаг аж. Мэргэжилтэн “Орост 12 настай нэг хүүхэд үхсэн. Австралийн нэг эр тамхинаас гарах гэж 10 жил электрон тамхи хэрэглээд уушгины хорт хавдраар үхсэн” гэх хоёр жишээгээ хэлнэ. МҮТВ ажил гаргаж нэвтрүүлэг бэлтгэснийг хараад бахархаж л суулаа. Мань мэтийн архаг тамхичид 14, 15-тайгаасаа тамхинд орсон байдаг. Электрон тамхийг энэ насныхан түлхүү хэрэглээд байгаа гэнэ. Сэтгүүлчид мэргэжилтнээс тодруулга авахдаа “электрон тамхи энгийнхээсээ илүү хортой” гэж хэлүүлэхийг хичээх аж. “Утаат тамхи нь дээр” гэдэг мессэж ч юм шиг. Жишээ нь, Нийслэлийн эрүүл мэндийн газрын судалгаагаар манай тамхичид дунджаар 18.9 настайгаасаа тамхинд орсон ажээ. Монгол Улсын хуулиар 18-ыг нас биед хүрлээ гэж үздэг болоод л энэ. Том болчихсон хойно тамхи таталгүй л яах вэ. 

Онцгой их ашиг

Манайх 700 мянга гаруй тамхичинтай гэнэ. Өнгөрөгч 2-3 жилд 100 мянга гаруй нь электрон тамхи руу “уравжээ”. Утаа баагидаг нь никотинтой өвс, уур савсуулдаг нь никотин уусгасан шингэн. Электрон нь өмхий үнэргүй, сонголт ихтэй, хэлбэр загвар олон. Алив шинэ соргог зүйлийг сонирхдог залуус электрон тамхи хэрэглэж байна. Ирээдүйн хэрэглэгчид. Тамхины зах зээл жилдээ 620 тэрбум төгрөгийн эргэлттэй. Гурил, будааг ч хавьтуулахгүй тоо. Утаат тамхины 85 хувийг “Алтангадас трейд”, “Волтам” компаниуд нийлүүлдэг. Утаат тамхины үнэ харьцангуй тогтвортой явж ирсэн. Миний 10 гаран жил татсан тамхины үнэ долларын ханштай харьцуулахад сүйдтэй нэмэгдээгүй. Тусгайлан судалмаар сонирхолтой шинжлэх ухаан.

Онцгой сонин нэршил

Татаад дууссан тамхины иш хот суурингаас гардаг хамгийн том хуванцар хог. Манай гаргийнхан жилд 5.6 их наяд ширхэг тамхи татдаг. Үүний 2/3 буюу 4.5 их наяд нь хот газар хог болдог. Янжуурын шүүлтүүрийг ацетат целюлолз хэмээх нэгэн зүйл биохуванцраар хийнэ. Байгальд 10 орчим жилийн дараа бүрэн задарч дуусна. Anglia Ruskin их сургууль татсан тамхины иш ургамлын өсөлтөд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Хот суурингийн гол ургамал хошингорын ургалтыг сааруулж, үндсэнд нь нөлөөлдөг аж. Акурка бол хогийн саванд хаягддаггүй ганц хог. Монголчууд татчихсан тамхины ишийг “акурка” гэнэ. Уул нь “окурок” гэж орос үг*. Утаат тамхи ойрын ирээдүйд бүрмөсөн устахгүй, хот суурин акурканаас салахгүй биз ээ. Энэ төрлийн тамхинд холбогдох этгээдүүдийг “акуркачид” гэвэл зохилтой. “Шинэ юмны дайсан” гэдэг утгаар шүү. Хуучинтайгаа зууралдаж, шинийг зүхэх акуркачид минь. Далаад оноос өмнөх үеийнхэн акурка түүж татсаар тамхичид болсон бөлгөө. Одоо бол ядарсан ч янжууртайгаа:

Янжуур тамхийг татъя гэвэл

Янзын үнэр ханхлаад байна аа хө

Янагийн сэтгэл янзаараа байвал

Яагаад ч гэсэн уулзана даа хө...

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 37 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 42 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 48 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 50 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 52 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 52 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 52 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 56 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 56 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 9 цаг 59 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 9 цаг 59 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 54 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 54 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 57 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 58 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 12 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 14 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top