x

ХЭМНЭЛТ: АРДЧИЛАЛ, ТУСГААР ТОГТНОЛ, СЭРГЭЛТ

Л.Оюун-Эрдэнийн оруулж ирсэн төсвийн тодотголын төсөл УИХ-ын гишүүдийн уурыг хөдөлгөлөө. Зурагтаар гарсан нь л тэд болохоос зурагт үзээд уурласан дарга зөндөө. Төсвөө тануулах дарга байтугай, танах төсвийн утгыг сонссон иргэдийн эгдүү хүрэв.

Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан төсвийн тодотголыг сонсож суухад гуч гаран жилийн тэрээх Ардчилсан хувьсгалын уриа лоозонгууд санаанд оров. “Хүнд суртлын аппаратыг устгая”, “Тусгай хангамжийг халъя”, “Зээлийн социализмыг халъя”, “Айвал бүү хий, хийвэл бүү ай”, “Шинэ цаг ирлээ, сэрцгээе”, “Ардчилал бидний зорилт”, “Монголчууд аа, мориндоо”...

“Хүнд суртлын аппаратыг устгая”: Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох; Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох; Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Бид өнөөдөр гучин жилийн тэртээ гуд татаж буулгасан коммунистуудаасаа ялгагдахаа больжээ. “Дарга” гэдэг тусгай давхрага төсвөөр тэжээгдэж байна. Эдэлдэг эрх ямба нь Улс Төрийн товчооныхтой зүйрлэх ч юм биш. Улс Төрийн товчоо басчиг орон тооны хязгаартай байлаа. Өнөөдөр дарга тушаал гаргаад л төрөл сандангаараа төрийн албыг өргөжүүлдэг болж. “Хүнд суртлын аппаратыг устгая”. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ.

“Тусгай хангамжийг халъя”: Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох; Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Япончуудтай уулзах тоолондоо мөнгө гуйх атлаа тэднийг атаархтал Тоёото жийпийг нь унах юм. Төрсөн нутгийнхаа ойгоор төсвийн мөнгийг боорцог шиг цацах энүүхэнд. Хүүхэд хүртэл хэмнэж гамнаад “дата”-гаа авдаг байтал дарга утасныхаа мөнгийг биднээр төлүүлдэг байж. Татвар, нийгмийн даатгалынхан дүрэмт хувцас өмсчихөөд боломж гарах тоолонд иргэдийг өмнөө ёслуулдаг соёл нэгэнт тогтсон. “Тусгай хангамжийг халъя”. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. 

“Зээлийн социализмыг халъя”: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно. Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлана.

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Гучаад жилийн тэртээ болж бүтэхгүйгээ бодитоор харуулаад дампуурсан төрийн өмчит үйлдвэрийн газар гээчийг өнгөрсөн хугацаанд бид өч төчнөөнийг дахиад л байгуулчихаж. Тэрбум тэрбумын алдагдалтай ч тэнд очсон дарга нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр зузаатгадаг төрийн өмчийн компани гээч хатигийг хагалах цаг иржээ. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. “Зээлийн социализмыг халъя”.

“Шинэ цаг ирлээ, сэрцгээе”: Нэг ухраад эргэн довтолж буй Путин дипломат арга замаар дайныг эцэслэх бүх хувилбарыг үл хэрэгссэн тухай Financial times бичжээ. Одоо land grab strategy буюу цэргийн хүчээр Украины газар нутгийг булаах стратегит шилжсэн гэнэ. АНУ-ын Конгресс Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022 хөтөлбөр батласан. Үүгээр Украины Засгийн газарт батлан хамгаалах, цэрэг армийн зориулалттай зэвсэг техник хэрэгсэл нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх нэмэлт эрх мэдлийг Америкийн ерөнхийлөгчид олгожээ. Сенат нь хэдийн баталчихсан, Төлөөлөгчдийн танхим нь дэмжиж ерөнхийлөгч нь гарын үсэг зурвал бүрэн утгаараа хэрэгжинэ. 2022 оны дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Украины ерөнхийлөгчтэй уулзлаа. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Дэлхийн геополитикт шинэ нөхцөл байдал тулаад ирчихлээ. Умард хөрш бараг биднээс бусадтай нь “байлдаж” байна. Өмнөд хөрш коронагийн эсрэг стратеги, үзэл суртал хоёртоо түүртээд хаалгаа янги түгжчихлээ. Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс Монгол бүхий л амьдралаа “Дайны цагийн байдал”-д шилжүүлэхийн хамт “Хэмнэлтийн бодлого”-ыг салбар бүхэнд зарласан юм. Тухайн үед ЗХУ-аас ирэх үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл хорогдсон ч бид сөхрөөгүй. 1940 онд аж үйлдвэрийн салбарт нийт 33.1 мянган хүн ажиллаж байсан бол 1944 онд 45.5 мянга хүрч өссөн. Дайны жилүүдэд улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн 2 дахин, хоршооллын бүтээгдэхүүн 1.7 дахин нэмэгдсэн юм. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. “Шинэ цаг ирлээ, сэрцгээе”. 

“Ардчилал бидний зорилт”: Өнгөрөгч гуч гаран жилд бид ардчиллаас ухарсан нь нэгээхэн ч үгүй. Авчиг посткоммунист орнуудад тохиолдсон клиентелизм гэдэг хүнд өвчин тусаад билгийн мэлмий сохорчихож. Харьцангуй таатай байсан дэлхийн “цаг агаар” бидний архаг өвчнийг ужигруулжээ. Хоёр хөршийнхөө царайг харах байтугай гурав дахийг нь ч олж үзэхэд хэцүү цаг ирлээ. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Энэ гаргийг айлгаж чаддаг, бас боомилж ч дөнгөдөг аварга хоёр хөрштэй Монголд ардчилал, парламентийн засаглалаас өөр аврал үгүйг алхам алхмаар бид ойлгож эхэллээ. Аминдаа арчаатай явахгүй бол айл амьтны тоглоом ч болж мэднэ. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. “Ардчилал бидний зорилт”. 

“Айвал бүү хий, хийвэл бүү ай”: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д төслөө танилцуулаад “Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна. Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэж үгээ төгсгөв. Төрийн албаны орон тоог цөөлөх, төсвийн зардлыг хэмнэх "тодотгол"-ын үнийн дүн өнөөдөр жул сонстох ч ирэх жилүүдэд хэчнээн төгрөг хэмнэхийг тооцож үзэх ёстой. Төрийн зардлыг бууруулах зоримог энэ алхам соёл болж хэвших учиртай. Шинэ сэргэлтийн бодлого эндээс эхлэнэ. Анх ярьсандаа л байцгаая, та минь. “Айвал бүү хий, хийвэл бүү ай”.

ЖИЧ: Л.Оюун-Эрдэнийн төсвийн тодотголын төслийг дэмжих гурван шалтгаан байна. Нэгд, Монголын аврал-ардчиллыг бэхжүүлэх; хоёрт, Данхар төрийг цэгцлэх; гуравт, Дэлхийн геополитикийн өнөөгийн нөхцөлтэй уялдах.

"Монголчууд аа, мориндоо"

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 37 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 49 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 51 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 53 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 53 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 53 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 53 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 57 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 0 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 0 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 55 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 55 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 58 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 59 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 13 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 15 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 16 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top