x

Ц.НЯМДОРЖ САЙДЫН "төмпөн төмпөнгөөр бөөлжүүлсэн" ТӨСӨЛ

Амьд явахад үхэхээс бусдыг үзлээ... гэдэг билүү? Үхээд сэхсэн ч үзэж чадахааргүй тийм алиа марзан зүйл бас амьд явахад тохиолддог л юм байна. Тэр марзагнал нь төрийн түвшинд очихоороо бүр ямар гээч...

Өчигдөр шөнө дөлөөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Хөтөлийн цемент шохой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай” УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргад төсөл өргөн барьжээ. Цаадах нь “жаа” гэж тосч аваад, “май” гээд дэлгэчихсэн. Оройн 20 цаг 30 минутад УИХ-ын албан ёсны сайтад тавигдсан энэ мэдээллийг нүдээр хараагүй хүн бол итгэж чадахгүй, инээдээ бараад элэг нь хөшөөд ойчих байсан биз.

Учир юу гэвэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал дэлгэгдсэнээс хойш хоёр сарын дараа буюу өнгөрөгч сарын 23-нд Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авах тухай Засгийн газрын 124-р тогтоол гарсан.  Тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын (ТӨХБЗГ) дарга Б.Цэнгэл цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлан очиж, “Цемент шохой” ХК-ийн оффисыг эзлэн авсан. Одоо ТӨБЗГ-аас томилсон шинэ захирал компанийг удирдаж байгаа.

Харамсалтай нь, хувийн өмчийг төрд хураан авах тухай Засгийн газрын тогтоол аль нэг шүүхийн шийдвэр, эсвэл хуулийн ямар нэг заалт ч биш, ердөө нэг АТГ-ын мөрдөгчийн бичсэн тэмдэглэлд үндэслэсэн байдаг юм.

Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 22-нд АТГ-ын нэг “цоорсон” мөрдөгч “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ Бейзмент ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1 дэх хэсэгт заасан хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл байгааг шалгаж тогтоосон” тухай тэмдэглэл бичжээ. Энэ тэмдэглэлд үндэслэж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авсан байна.

Мөрдөгчийн тэмдэглэлийг прокурор хянаагүй, хууль зөрчигдсөн болон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар шүүхийн шийдвэр ч гараагүй. Энэ бол ердөө ч гүтгэлэг биш, Ц.Нямдорж сайд өөрөө өнгөрсөн шөнө өргөн барьсан төслийн танилцуулгадаа ингэж бичсэн байгаа. "Зүүдээ ярих гээд хулгайгаа" гэдэг билүү?

Анх ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл төрийн өмчид буцааж авах болсон шалтгаанаа танилцуулахдаа “Хөгжлийн банктай, өр зээлтэй холбоогүй юм шүү. Өв залгамжлагч байхгүй учраас эзэнгүй өмчийг төрд буцаан авч байна” гэж мэдээлсэн. Өв залгамжлагч нь гарч ирээд заргалдаад эхлэхэрээр “за тэгвэл хувьчлалыг чинь эргэж харъя” гэж байна л даа.

Анхнаасаа энэ ажиллагаа хуудуутай болчихлоо гэдгийг гадарласан учраас ч тэр үү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тухайн үед “Цемент шохой” ХК-ийг төрд шилжүүлэн авах ажлыг хууль эрх зүйд нийцүүлэн зохион байгуулах үүргийг доод хүмүүстээ даалгасан байдаг юм. Тэр нь очиж очиж Ц.Нямдорж шүү. Хууль жаахан гадарладаг хүн байсан бол 2015 онд батлаад, хэрэгжээд дуусчихсан УИХ-ын тогтоолыг өнөөдөр өөрчлөх тухай биш, ядаж л “алдагдалтай болсон байна аа” гэж гөрдөөд хүчингүй болгох, хохирол нэхэмжлэх тухай ярих ёстой биз дээ. Гэтэл бодож бодож олсон гарц нь энэ үү?

Нэмж хэлэхэд, 2015 онд "Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн өмчийн 11 сая хувьцааг арилжааны банкууд болон харилцагч нартаа тавьсан өр, төлбөрийн хамт 41 тэрбум төгрөгөөр худалдаж авсан "Хөтөл" ХХК (хуучнаар "Бэйзмент" ХХК) нь хувьчлал явагдсанаас хойш үйлдвэрт 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хуурай  аргаар боловсруулах үйлдвэр барьсан, технологийн шинэчлэл хийсэн, Хөтөл хотын 10 мянган гаруй иргэдийг дулаанаар хангаж, үйлдвэрийн 800 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүлийг сүүлийн 7 жилийн турш цалинтай орлоготой ажиллуулж ирсэн гэж байна. Тэгвэл энэ үнэнийг УИХ-ын ямар тогтоолоор яаж өөрчлөх вэ? 41 тэрбумаар үнэлсэн үйлдвэрээ 200 сая доллар, одоогийн ханшаар 600 тэрбум төгрөг (ажилчдын цалин, хотын иргэдийг дулаанаар хангаж ирсэн энэ тэрийг ярихаа болъё) болгож өсгөөд хуульгүй дээрэмдэх нь төрийн ёс уу? Адгийн нэг муу АТГ-ын мөрдөгч хүртэл “Хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл байна” гээд аргыг нь зааж өгөөд байхад шүү дээ. Ядаж компани оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авч чадна. 

Аль эртнээс “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг сайд нар нь нураана шүү” гэж мөн ч олон хүн хэлсэн дээ. “Залуу хүмүүст замыг нь тавиад өг өө” л гээд байсан. Одоо тэгээд хамгийн хөгшин, хамгийн зөнөгийнх нь хийж чадаж байгаа зүйл ердөө энэ үү?Инээдэмтэй, эмгэнэлтэй гэхээсээ илүү үзэшгүй муухай нь Ц.Нямдорж гэдэг хүнд Монголын хууль огтхон ч үйлчилдэггүй юм байна. Энэ хүн 30 жил ингэж амьдарсан байна.

"Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэгийг энэ хэрэгтэй хамаатуулж цагдан хорьсны дараа Ц.Нямдорж сайд нэг яриа өгсөн байдаг юм. "Ер нь бол их аюултай сүлжээ дээ, олон ч оронд ийм зүйл гардаг л байсан. Гэхдээ манайх шиг төр барьж байгаа намууд нь ташраараа нэг хүний халаасанд орсон ийм тохиолдол их ховор доо" гэж. Манай Амараа (Либерти Д.Амарбаясгалан) энэ үгийг нь сонсоод ёстой "төмпөн төмпөнгөөр бөөлжмөөр" санагдсан гэсэн. Давтаад ч хэлмээр байна. Гучин жил төр барьсан намын хорин жил Хууль зүйн сайд байсан хүн ингэж ярьж болох уу?

Дээр нь нэмээд хэлчихэд, тавин жил хуулийн системд ажилласан, хорин жил Хууль зүйн сайд хийсэн хүн яаж зөнөглөлөө ч, яаж даврууллаа ч ингэж бүхэл бүтэн намаараа дарвиж болохгүй ээ, МАН дарга аа!!! 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 49 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 51 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 53 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 53 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 53 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 53 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 57 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 0 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 0 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 55 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 55 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 58 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 59 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 13 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 15 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 16 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top