x

Хөл толгойгоо сольсон их найр өндөрлөв

Хөгжлийн банкны зээлдэгчдийн гурван шинж...

Монгол улс хөгжихийг хүссэн нь

2011 онд улсыг хөгжүүлэх ажлуудыг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг анх байгуулсан. Тэрнээс хойш зургаан Засгийн газар солигдож, Хөгжлийн банкны зургаан гүйцэтгэх захирал халаагаа өгчээ. МАН ч байсан АН ч байсан. 

2012 оноос эхлэн Монголын Засгийн газрууд нийт долоон бонд гаргажээ. Долоон их наяд төгрөгийг Хөгжлийн банкинд хуримтуулж байгаад “улсынхаа хөгжилд зарцуулсан” гэсэн үг. Зөв байлгүй яахав, учир нь улс хөгжнө гэдэг чинь баяжна гэсэн үг. Баян улс өрийг дорхноо төлнө. Ийм логик харагдаж байгаа биз. Гэхдээ ийм зүйл болоогүй. Яагаад гэвэл зээлдэгчдийн ихэнх нь амжилтгүй бизнест, эсвэл шал өөр юманд мөнгөө үрчихсэн. Сонгуульд зарцуулж, эсвэл зүгээр казино тоглосон нь ч бий. Тэгэн тэгсээр 2022 оны эхнээс л яригдаж эхэлж, эхнээсээ шүүх цагдаад дуудагдлаа. Тиймээс дээрх гарчигийг өгсөн юм. Одоо өнөө маргаашгүй төлөгдөж эхлэх бондын хүүнүүд яг л хадны мангаа болчихоод байгаа.

Улсыг хөгжүүлэх төслүүд гэхээр дэд бүтцийн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн импортыг орлох бараа бүтээгдэхүүний төслүүдийг хэлж байна. Тэгвэл Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд ямархуу юманд үрэгдсэнийг харцгаая. Мөн зээлдэгч нар ямар ангилалд байгааг сонирхоё.

Хариуцлагагүй хар толгойнууд

Чанаргүй ангилалд орцон байгаа газруудаас хамгийн их зээл авсан эхний гурван хүн нь сахал Эрдэнэбилэг, Эрэлийн Эрдэнэбат, Женко Баттулга гурав. Гэхдээ мэдээж энэ гурван хүн гарын үсэг зурж аваагүй. Шал өөр хүмүүс захирлаар нь ажилладаг, шал өөр компаниуд л авсан. Гэхдээ монголчууд энэ гурван хүнийг л авсан гэдгийг мэддэг. Хамгийн эхний “Кью Эс Си” ХХК нь 210 гаруй тэрбум, дараа нь Эрэл 160 гаруй тэрбум, харин Шинэ Яармаг 140 хэдэн тэрбум гэж байнуу даа. Нарийвчлан сана За тэгээд энэ тэрбумуудыг хонины өрөөл, уут гурил шигээ төсөөлж мэдэх ч биш дээ, нарийн тоо моо хэнд ч хамаатай юм.

Эрдэнэбилэг гуай саяхан Улаанбалаар ороод зээл авах ёстой, харин заавал төлөөд байх ёстой ч юмуу гэх маягийн зүйл яриад сууж байсан. Шинэ Яармаг болохоор барилгыг нь барьсан компанидаа ч мөнгийг нь өгөөгүй сураг дуулдсан. Харин Эрдэнэбат гуай болохоор улс яг авна гэж хавтангийн үйлдвэр байгуулуулчаад авахгүй намайг шатаачлаа л гэж хэлсэн. 

Гэх мэтээр гишүүн асан А.Сүхбат, Ундармаа, 33-ын гэгддэг Дамдинням, Ганхуяг, Амартүвшин нараас эхлээд улстөрчдийн оролцоотой хэр нь хариуцлага алдсан 42 хуулийн этгээд байна даа. Эдгээрийн гучийг нь шүүх цагдаад өгчээ. Бусад нь яг өгнөө, одоохон гээд байгаам байлгүй одоохондоо нэр нь цагдаа дээр алга. 

Хариуцлага ч цаашаа туламнууд

Зээл авах гэж бөөн юм болдгийг монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Бичиг цаас, бөглөх юм нь дийлдэхгүй. Бизнесийн зээлийг “энэ мөнгийг аваад яг ингэнэ” гэж хийх гэж байгаа мөч, шүдээр нь тоочиж байж авах учиртай. Тэр байтугай “ингээд тэдэн төгрөгийг орлого олоод эдээр нь зээлийн хүүгээ төлөөд..” гэсэн нарийн төлөвлөгөө үзүүлнэ. Үзүүлсэн ч байж таарна.

Гэтэл “мөнгөө аваал мурилаа” гэгчээр шал өөр юмнууд хийгээд явчихсан улсууд зөндөө байна. Хамгийн муухай нь шууд л банк бус ажиллуулж эхэлсэн гарууд. Бүүр хамгийн муухай нь юунд зарцуулчихсан нь мэдэгдэхгүй байгаанууд нь. Бүүүүр хамгийн цайчихсанууд нь шууд казино орснууд нь. Тийм хүмүүс байгаа, нээрээ шүү. 

Нөгөө талаар “яахлээрээ лаа хийгээд хөгжинэ гэж байдийм бэ!” гэсэн бухимдал явж байсныг зарим нь санах байх. Нээрээ ч улс хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх ёстой гээд байхад лаа хийгээд байх нь зохимжгүй.

Нүүр тахлах хэд нь

Бас ч тэр чигтээ найрлаж дуусаагүй, үнэхээр үнэн зорилго тавиад, зээлээ яг тэрэндээ зарцуулж байгаа, тэр байтугай эргэн төлөлт нь ч хэвийн сайхан явж байгаа компаниуд бий. Голцуу цементнийхэн л бололтой. Ямар ч байсан зариг Өнөрөөтэй үзээд байдаг Монполимет, үе үе нэр нь гардаг МАК, сүүлийн үед дуулдах болсон Ховдын цементийн үйлдвэрүүд. Гэхдээ зээлээ валютаар авсан тул ханшиийн зөрүү нам авч байгаа нь тодорхой. Зөвхөн Монполиметийн ханшийн зөрүү нь 115 тэрбум төгрөг болж байна. Эхний хоёр нь нь ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй луу унжсанаар зээлийн “асуудалтай” гэсэн ангилалд багтаад буй. Учир нь хамгийн өндөр хүүтэй зээлүүд эдэнд ногдсон аж. Тухайлбал сүүлийн Ховдын цементийн үйлдвэрийн зээлийн хүү 18%. Гэхдээ хүү болон ханшийн зөрүүн дээр элдэв янз бололгүй зээлээ графикаараа төлж, төсөл нь ч өнөө маргаашгүй ашиглалтад орох дөхөж. Мөн эхний хоёр цементийн үйлдвэр удтал бужигнасаар ханшийн зөрүүн дээр “дуугай байя аа” гэж тохирсноор ангиллаа “хэвийн” болгосон юм байна.

Бас МИАТ зэргийн хоёр нэгэн төрийн өмчит компаниуд байна. Дархан минж, Цэцэнс майнинг энд Энержи гэх мэт 6-7 компаниуд толгой өвтгөхгүй, хүмүүжилтэй байгаа аж.

Төсгөл

Хөгжлийн банкнаас өнөөдрийг хүртэл нийт 66 компани зээл авсан. Үүнээс хэвийн байгаа нь дөнгөж 14 космпани. Гайгүй, гэхдээ муудах магадлалтай нь 10. Эргэн төлөлт удааширсан бололтой. Үлдсэн нь бүгд чанаргүй. Нөгөө мурисан этгээдүүд. Зээлсэн нийт мөнгө нь 2,6 их наяд. 

Сайн мэдээ гэвэл чанаргүй зээл авсан гаруудын ихэнхийг шүүхэд өгсөн. Гэхдээ муу мэдээ нь тэднийг шүүхдлээ гээд мөнгөө сайхан буцаагаад өгчинө гэж найдалтгүй, өмнөх туршлагаас харахад :)

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 40 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 52 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 5 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 17 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 20 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 25 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 30 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 35 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 34 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 38 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top