x

А.Ариунзаяа сайдын АНДУУРСАН СУГАЛАА: Сая төгрөг тансаглал мөн үү?

Өнгөрөгч баасан гаригт УИХ 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төсвийн хууль, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт оруулах ёстой. Төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гаригт чууланд оруулна.

Төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг лхагва гаригт Засгийн газар УИХ-д өргөн барьснаас хойш сүүлийн хэд хоногт олон нийтийн хамгийн их анхаарал хандуулсан сэдэв нь НӨАТ-ын сугалааг зогсоох болон ажилтнаас төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох асуудал байв.

Иргэд, олон нийтийн зүгээс НӨАТ-ын сугалааг зогсоох нь зөв боловч үүнийхээ ард буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хувьд НӨАТ-ын 10 хувийг  5 хувь болгох нь ажил олгогчид буюу ААН-үүдээ дэмжсэн бодлого болно гэж үзсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж одоогоос гурван жилийн өмнө 2019 онд анх энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан боловч одоог хүртэл УИХ-аар хэлэлцээгүй байгаа аж. Өргөн барьсан төсөлд НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгож бууруулаад буцаан олголтын 2 хувийг хэвээр үлдээхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, буцаан олголтын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг

Үүнээс илүү маргаан дагуулж буй бас нэг асуудал нь сая төгрөг хүртэлх цалинтай ажилтны НДШ-ийн 50 хувийг /цалингийн 5 хувь/ буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан явдал. Ялангуяа, ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн энэ талаар хийсэн тайлбар нь хуулийн төслийн заалтаас ч илүү бухимдал үүсгээд байна. Тэр “Сая төгрөгөөс илүү цалинтай ажилтны НДШ-ийг яагаад буцаахгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад “Өндөр орлоготой иргэдийн НДШ-д буцаалт хийх шаардлагагүй” хэмээн хариулсан нь бодит байдлаас хол зөрүүтэй зүйл болов.

Тодруулбал, НДЕГ-ын 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаар НДШ төлсөн 700 мянга орчим ажилтны сарын дундаж 1,3 сая болж, өмнөх улирлаас /2020.12-р сар/ 13,2 хувиар буурсан дүн гарсан байна. Эдгээр бүх ажилтны цалинг багаас нь их рүү жагсаагаад, жагсаалтын голд байгаа ажилтны цалинг “медиан цалин” гэж нэрлэдэг ба энэ тоо 945,7 мянга гарчээ. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа нийт ажилтны 50 хувь нь 947 мянгаас бага цалин авдаг гэсэн үг.

Үүнээс жилийн дараа /2022.04.05/ Үндэсний статистикийн газраас мэдээлэхдээ “2021 онд улсын дундаж цалин 1,4 сая төгрөг буюу 507 ам.долларт хүрсэн” гэв. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын хэлснээр НДШ төлсөн ажиллагчдын 76.7 мянга /10.7 хувь/ нь 420 мянган хүртэлх цалинтай, 49.4 мянга /6.9 хувь/ нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг  хэлж байв. Эндээс дахиад "медиан цалин"-гаа тооцож болно.

Аль ч статистикаас харсан нэг сая төгрөгийн цалин гэдэг монголчуудын хувьд Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн “өндөр орлогод” тооцогдохгүй. Харин ч дундажаас бага цалинд тооцогдож байна. Төгрөгийн ханш өдөр өдрөөр унаж, амьдралын өртөг өдөр өдрөөр өсч байгаа ийм үед сая төгрөг гэдэг Монголын нөхцөлд юу билээ. Ядаж банкууд ипотекийн зээлд хамруулах уу? Тийм болохоор иргэдийн бухимдах нь зүй ёсны хэрэг. Засгийн газар ч гэсэн албан ёсны мэдээгээ “бага орлоготой иргэдийн” гэж засч залруулах нь хэрэгтэй. 

Ер нь бол Л.Оюун.Эрдэнийн Засгийн газрын хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ илүү сайд нарынхаа хэлсэн үгнээс болж унаж тусах нь олширч байна. Ядаж нэг тоо хэлэхдээ ардах утгыг нь уншсан, гадарласан байх ёстой. Юуны төлөө бүхэл бүтэн яам, тамга ажиллаж байгаа билээ. Дутуу бодсон бодлого буцаж, нурахдаа амархан байдаг. Ямар ч зөв, сайн бодлогыг ганц удаагийн буруу үг, үйлдлээр буцааж, нурааж болдог гэдгийг санах ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 36 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 42 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 48 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 50 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 52 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 52 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 52 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 56 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 56 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 9 цаг 59 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 9 цаг 59 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 54 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 54 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 57 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 58 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 12 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 14 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top