x

Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй!

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. 

Уг хуулиар "виртуал хөрөнгө"-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

Хэдийгээр улс орнууд виртуал хөрөнгийг өөрийн орны эрх зүйн орчинд нийцүүлэн харилцан адилгүй тодорхойлсон ч үүний эрсдэл өндөр, үнийн хэлбэлзэл ихтэй, аливаа биет хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд дэлхий дахинаа шинээр зохицуулалтад орж буй салбар тул хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байдлыг нийтлэг хүлээн зөвшөөрч анхааруулга, мэдэгдлүүдийг гаргаж байна.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр Европын банкны хяналтын газар, Европын үнэт цаас, зах зээлийн хяналтын газар болон Европын даатгал, хөдөлмөрийн тэтгэврийн газраас криптовалютын эрсдэлийн талаар хамтарсан мэдэгдэл, анхааруулгыг гаргасан байна. Энэхүү анхааруулгад виртуал хөрөнгөнд хөрөнгө оруулах гэж буй этгээдүүд нь оруулсан бүх хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй гэдгээ бүрэн ухамсарлах, олон нийтийн цахим сүлжээгээр явж буй худал, төөрөгдүүлсэн мэдээлэлд автахгүй байх, хурдан хугацаанд өндөр өгөөж амласан хөрөнгө оруулалтуудаас болгоомжлохыг онцолжээ.

Мөн Европын холбооны өнөөгийн зохицуулалтын орчны хүрээнд крипто хөрөнгө болон холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж хомс байгааг анхааруулсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч мэдэгдэл, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд зориулан тасралтгүй хүргэсээр байгаа. Хэдийгээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрэлдсэн ч виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцах боломжгүй билээ.

Иймд, иргэд Та бүхэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн хөрөнгийн бодит шинж чанар, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хохирлоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө гаргасан мэдэгдлүүдтэй дараах холбоосоор танилцана уу:

  1. Мэдэгдэл

  2. Зөвлөмж

  3. Анхааруулга

  4. Санхүүгийн луйвраас та сэргийлж чадах уу

  5. Мэдэгдэл

  6. Анхааруулга

  7. Сэрэмжлүүлэг

  8. Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ

  9. Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна

  10. Биткойны талаар хэн юу өгүүлэв?

  11. Хамтарсан мэдэгдэл

  12. Анхааруулга

Санхүүгийн Зохицуулах Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 12 цаг 22 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 12 цаг 31 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 12 цаг 35 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 12 цаг 39 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 12 цаг 42 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 12 цаг 53 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 12 цаг 55 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 12 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 0 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 13 цаг 1 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 13 цаг 15 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 13 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 13 цаг 48 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 14 цаг 28 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 14 цаг 30 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 14 цаг 31 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 14 цаг 33 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 15 цаг 20 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 15 цаг 24 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 16 цаг 5 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top