x

Урвагчдаас болж дайн дэгддэг!!

Монголчууд энэхүү шилжилтийн нийгэм гэдэгтээ хичнээн удаан тарчлана, тэр хэрээрээ эвдээ орж чадахгүй, хэдэн биенээ хэмлэнэ. Тэр нь явж явж хэдэн биенээ үзэн ядах дээрээ тулаад, цаашаа үзэн ядсан нэгнээ гадныханд зааж өгч алуулж хэлмэгдүүлсэн түүх 1937 онд нэг удаа тэсэрсэн дээ...

Ертөнцөөр нэг урвагч байдаг гэж бүү бодоорой. Урвагч нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хууль үйлчилдэг, эдийн засаг нь цэгцэрсэн улсад байдаггүй юм. Төрөх ч нөхцөлгүй юм.

Урвагч хаана төрдөг вэ гэхлээр харгис дэглэмтэй, автократ, тоталитари улсад, эсвэл тийм дэглэмээс ардчилал руу шилжин ядаж яваа ядарсан буурай аль нэг оронд төрдөг юм. Амьдрал дорой, ядууралтай, шударга ёс үгүйлэгдсэн улсад бол урвагчдын цуваа тасрахгүй.

Урвах шалтгаан мундахгүй. Хамгийн эхний шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Ядуу хүнд мөнгө хэрэгтэй, мөнгө хэрэгтэй бол гадаадын тусгай албад уургалаад авна. Эсвэл мөнгөний их шунал нь гадаадын тусгай албадын хоол болно. Мөнгөөр юуг ч бүтээнэ. Ингээд гадаадын тусгай албаны мөнгөнд дөрлөгдсөн 5-р цувааны нэг дайчин гараад ирэх нь тэр. Хэзээд бэлэн зэлэн зэхээстэй байж байх учиртай цуваа. 

Улс төрийн шударга бусын золиос болсон, эсвэл эрх баригчиддаа дургүйцсэн, ямагт дургүй явдаг сэхээтэн голдуу хэсэг нөхдийг урвагчаар элсүүлэхээр гадаадын тусгай албад нүд цавчихгүй харж анаж байдаг. Украин дээр амжилттай харагдаад нотлогдоод туршигдчихсан. 2014 оны бэлээхэн жишээ байна. Европын Холбоотой ассоциацын хэлэлцээр байгуулахгүй гэснийх нь төлөө Майданы хувьсгалаар орост хайртай Ерөнхийлөгчөө авч хаясан. Түүний ард Орос бат зогссон. Оросын шахалтаар Украин нь Европын Холбооноос татгалзах ёстой байсан ч тэгээгүй. Яг тэр үед Орос Крымыг тасдан авч, Дорнод Украиныг Киевийн эсрэг босгосон. 

Оросын тийм тоглолтынх нь төлөө ОХУ ба Кремлийг 100 хувь буруушаах нь учир дутагдалтай. Оросын тийм тоглолт хийхэд геополитикийн зэвсэг болох үй түмэн орос хэлтэн, орос угсаатан Украинаас тодорсонд л хэргийн учиг оршино.

Киевийн шинэ эрх баригчдад дургүйцсэн, гомдсон, өширхсөн украин иргэдийг Орос уургалан аваад ДНР, ЛНР гэх тоглоомын хоёр улс Украины зүүн нутагт буй болгон 5-р цуваагаа бүрдүүлж авсан. Зэвсэглэж, сайн дурынхнаараа дэмжүүлээд Украиных нь эсрэг салан тусгаарлах дайн дэгдээлгэсэн. Крымээ бат бэх цэргийн цайз болгож цэрэгжүүлсэн. Энэ үйл явц 8 жил үргэлжлэхдээ үхэл хагацал, байлдаан, мөргөлдөөн, үзэл суртлын дайн дагалдуулсан. Найман жилийн турш Оросын хүн амыг энэ тэмцэлдээ гэгээрүүлж, дэлхий даяар Украиныг жигшүүлэх үзэл суртлын кампанит ажил өрнүүлжээ. Одоо ч тэгж байна.

Энэ бүхэн Украины урвагчдын хүч дэмжлэгээр доозоо хэтэртэл өрнөжээ. Украины нэг мужийг шууд өөрийн болгочихсон, хоёр мужийг нь хагалаад түшиц газар байгуулчихсан Оросын хувьд дараагийн нүүдэл нэн тодорхой байв. “5-р цуваа”-ны лобби, худалдан авалт 8 жил тасралтгүй үргэлжилжээ. Асар их мөнгө зарцуулжээ. Тэрбум тэрбумаар ам.доллар зарлагдан урвагчдын бүхэл бүтэн армитай болчихсон хэмээн Кремль рүү мэдээлж байв. Украины парламент дотор ч, гадна ч, хаа л бол хаа сайгүй Оросыг таалагчид тоогоо алдсан ба энэ бүхэн Украины милитарист нацистуудын эсрэг гэнэтийн “цэргийн тусгай ажиллагаа” явуулах бэлээхэн хөрс дэвсгэр болох учиртай байжээ. Бүх мэдээлэл Кремльд очсоор байв. Бүх юм жин тан. 2022 оны хоёрдугаар сарын 23-ны үүр шөнийн байдлаар ийм байв шүү.

Ганц дайралтаар гэнэтийн цохилт өгөхөд л Киев нураад унана. Ихдээ л гурав хоногийн байлдаан. Бусад нь ялалтын баяр, ялалтын парад, ялалтын буудлага, ялалтын концерт. ДНР, ЛНР-ийн адилаар ХНР (Херсон), өөр ямар ч юм нутаг дэвсгэрийн нэгжүүд байгуулна. Эсвэл Днеприйн зүүн эргийг тэр чигт нь ДНР, ЛНР-т нийлүүлчихнэ, ялалт хангах тун амархан гэсээр Орос цэргээ хөдөлгөжээ. 

Тоглоомын дэглэмд ажиллах украин урвагчдын нэрс ярайж харагдана. Тэд Москвад туйлын үнэнчийн сацуу Киевийн дэглэмийг шууд устгуулах хүсэлтэй. Зарим баримтаар баривчлан цэргийн хээрийн шүүхээр оруулах 400 украин хүний нэрстэй очжээ. Улс төрийн өс авалт, 8 жил хөөгдөж туугдсаны өс хонзонгоо ганц хоромын дотор Оросын цэргээр гүйцэлдүүлээд өөрсдөө Киевт жаргалаа эдлэх гэсэн гэнэн тооцоо. Урвагчдын урвасны шан гэж байх ёстой л доо. 

Гэтэл бүх юм Кремльд тооцоолсны эсрэгээр эргэв. “Цэргийн тусгай ажиллагаа” нь бүрэн хэмжээний дайн болоод өрнөчихлөө. Урвагчдад өгсөн оросын итгэл тасарсангүй ээ. Гэвч.

Тэгэхлээрнь хоёрдугаар сарын 25-нд уриалга гаргав. “Наад нэг наркоман неонацистуудын хог шаарнуудтай ярилцах юм байхгүй. Украины цэргийнхэн Та нар наад хогнуудаа түлхэн унагаад, засгийн эрхийг гартаа аваач ээ!” хэмээн уриалан дуудав. Украины арми (1) ба Донбасст геноцид үйлдсэний төлөө хариуцлага хүлээх националистууд (2) хэмээн хоёр хуваан уриалж буй хэрэг.

Урвагчид гараад ирнэ гэсэн нь байдаггүй шүү. Даан ч бүтсэнгүй, бүтэх найдвар бүр дууслаа. Оросын цэргийн тусгай ажиллагаа нэг сар үргэлжлээд ялж чадаагүй тул зарим фронтод ухрах шийдвэр гаргасан. 

Урвагчид оросуудад одоо ч олноороо олдож өгөхгүй байна. Ганц нэгээрээ бол байнаа байна, яаж хоосон өнгөрөх билээ. 

ХНР мэт шинэ тоглоомын улсыг нь толгойлчих хүн олддоггүй, тэр ч бүү хэл Орост эзлэгдсэн нутгийн захиргааг толгойлох украин паспорттой хүн олдохгүй оросуудыг зовооно. Тэгэхдээ яаж хоосон өнгөрөх вэ. Оросын цэрэг түр эзэлсэн газарт урвагчид ганц нэг тодорч ээлжит ялаа авах нь тодорхой болчихоод байна. 

Тэднийг олон улсад хэвшсэн хэллэгээр колаборантууд гэнэ. «Коллаборационизм» гэж эзлэн түрэмгийлэгчидтэй хамтран ажиллахыг хэлнэ. Франц хэлний collaborationбуюу хамтын ажиллагаа гэсэн үгнээс угшилтай, дайсан этгээдтэй санаатайгаар, сайн дураараа, мэдсээр байж хамтран ажиллаж өөрийн эх орондоо хор хохирол учруулах хэлбэр. Айж эмээснээсээ болж аргагүй эрхэнд хамтран ажилласан, мэдсээр байж хэргээр хамтран ажилласан гэж хоёр анги. Энэ тухай сонирхвол эх сурвалж нь энэ: Stanley Hoffmann. Collaborationism in France during World War II. The Journal of Modern History. — Vol. 40, No. 3 (Sep., 1968). 

Харин сая Украины жишээн дээр бол Оросын түрэмгийллийг түрэмгийлэл биш гэж үзсэн, иргэдээ тайвшруулсан, утсаар тийм яриа гаргасан, оросуудтай эвээ олох гэсэн бүгд л колаборант болж хувиран 12 хүртэл жил гянданд хоригдох болж байх шиг.

Украин урвагчдын толгойлогч Виктор Медведчук баривчлагдаад байгаа нь. Солилцоогоор Орост өгөх гэтэл Орос авахгүй, манайд хүртээлгүй гэв. Гадаад улсын сөрөг хүчний нөхөр Орост падгүй, олзлогсодтой солилцохгүй гэв. Хөөрхий хэрэгцээ нь өнгөрчихсөн учраас урвагчийн хувь заяа ийм байдаг ажээ.

Оросын ФСБ буюу тагнуулын тусгай алба нь өнгөрсөн 8 жилд олон тэрбум доллар гарздан олон сая колаборант элсүүлчихлээ хэмээн Путиныг хуурсан хэрэг дэгдээд байна. Элсүүлэх нь элсүүлжээ. Тэд нь амиа аргацаасан жижиг гарын урвагчид байсан бололтой. Олигтойхон элсүүлээд энэ улсыг эргүүлчихэж чадаагүйн ял хатуудах нь мэдээж.

Украины Мариуполь хотод урвагчид ба колаборантууд хэрхэн ажилласныг тэндхийн депутат Марафон FreeДОМ сайтаар ярьж байна. Хаана хаана дэд бүтэц байдгийг орос цэргүүдэд зааж өгсөн, хаана хаана иргэд олуулаа нуугдаж байгаа, хаана хаана хамгаалалт байгааг оросын цэргүүдэд газарчлан зааж өгч буудуулсан пуужин харвуулсан урвагчдыг цахим ертөнцөөр нэрлэн шившиг шидийг нь дэлгэв. Тэр ч байтугай үнэн алдартны шашны нэг лам орос цэргүүдэд мөргөл үйлдэхэд нь сүмээ нээж өгсөн нь урвалт болж шийтгэл хүлээх дээр тулжээ.

Украины Луганск мужийнзасаг дарга Сергей Гайдай ярьж байна:–Оросын арми ЛНР гэгчээс баахан цэрэг хүчээр элсүүлжээ. Тэд эх орноосоо урваж байгаагаа мэдээгүй. Зүгээр л их бууны зууш, хэнд ч хэрэггүй. Тэднийг Орос гарын салаагаараа хаяна. Зарлагын материал. Ертөнцөд бүх урвагч адил хувь тавилантай. Хувь нь заяа нь тун өрөвдөлтэй. Дайнд Украин ялсны дараа урвагчид 10-15 жил гянданд суух ял авна гэжээ. 

Ядарсан дорой Монгол оронд маань урвагчид ярайтлаа гараад ирнэ гэх итгэл надад байдаггүй. Ядуурал, шунал хоёр нь тэднийг тийм тэнэглэл рүү түлхэж болно. Ядуурал, шунал гэж ерөнхийд нь нэрлэв. Хүн хоорондын атаа жөтөө, хонзон, мухар сүсэг, мунхрал, тархины тураал гээд урвагчдыг төрүүлэх бэлээхэн хөрс буй. Атааархал хорлол хүний нийгмээс хэзээ ч арилахгүй тул урвалт байж л таарна. 

Харин итгэл үнэмшлээрээ урвагч болчих монгол хүн юу л бол? Гэхдээ яаж хоосон өнгөрөх билээ, ганц нэгээрээ бол гарч ирнээ ирнэ. Хэн бэ гэдгийг өөрсдөө нэрлэцгээ!

Урансайханлаг араншинтай, мэдлэгийг нь уран сайхны уран сэтгэмж орлочихдог монгол хүн олонтой тул тэд тэнэгэрсээр тэнэгэрсээр нэг мэдэхнээ урвагч, эсвэл урвагчийн гар хөл болчих магадлал бол бий! С.Шойгуг хэн хаанаас, ямар түүхэн баримтаар Сүбээдэй жанжны удам гэчихсэн юм бүү мэд? Ийм дон шүглэчихтэй зэрэг Сүбээдэй жанжны удмын удирдсан Оросын арми ялагдашгүй болж тархинд нь суучихдаг. Цаашаа юу ч ярих билээ дээ??? 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 22 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 24 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 50 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 51 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 19 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 20 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 40 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top