x

Жоомоо алах гээд гэрээ шатаалаа гэл үү?

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн залуус Сүхийн талбай дээр гурав, дөрөв хоног жагсаал суулт хийж, монголчууд харин ч нэг “ардчилсан орон” гэдгээ хавьд байгаагүйгээр дэлхийд харуулав даа. Хэдийгээр эхлэл нь жаахан тааруухан байсан ч

2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлаас хойш чих нь буучихаад  байсан манай залуус өөрсдөө санаачлагаараа нэгдэж нийлсэн, боссон жагссан анхны тохиолдол болсон гэдгээрээ “түүхэн ач холбогдолтой” зүйл болсон. Түүний дараа хэн яасан ийсэн гэдэг бол жич асуудал.

Энэ жагсаалын гол шаардлага нь үнийн өсөлт буюу инфяцийг бууруулах, хил гаалиа нээх, монголчуудын амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал байсан. Ерөнхий сайд тэдний шаардлагын хариуг бүрэн өгөөгүй буюу жагсаалын үр дүн хараахан гараагүй л байна. Гэвч түүнийг бодож бясалгаж байх хойгуур манай улс төрчид, МАН-ын зарим нөхөд Ерөнхий сайдынхаа өмнөөс бодлогыг нь бодох гэж үзсэн бололтой юм. Ингээд ”УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай уулзсанаас болж Хятад улс хилээ хааж, хил хааснаас болж бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт бий болжээ. Одоо УИХ-ын даргыг огцруулчих юм бол Хятад хилээ нээгээд амьдрал сайжирна” гэж төлөгдсөн юм байна. Энэ яриаг нийгмийн сүлжээгээр явуулж эхэлсэн нь жагсаалын төгсгөлтэй яг сайхан давхацдаг юм. Нар, сар хиртэхээр нохойгоо зодож гаслуулдагтай л төстэй “эм дом” юм биз дээ.

Ер нь бол УИХ-ын дарга оны өмнө Энэтхэг улсад айлчсан нь үнэн. Айлчлалын үйл явц болоод үр дүнгийн талаарх албан ёсны бүх мэдээллийг манай хэвлэлүүд мэдээлсэн. Үүн дотор УИХ-ын дарга Далай ламд бараалхсан тухай нэг ч үг, үсэг байгаагүй.

Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын дарга далай ламд мөргөсөн гэдэг нь баталгаатай бус. Нэг үгээр батлах боломжгүй зүйл. Боломжтой байсан бол аль хэдийн нийгмийн сүлжээгээр гараад ирчихсэн байгаа л даа, өнгөрсөн дөрвөн сарын дотор.

Хоёрдугаарт, гай болж бараалхсан, мөргөсөн байлаа ч тэр нь УИХ-ын даргын хувьд бус, жирийн сүсэгтний хувиар очсон байж бас болно. Яагаад гэвэл Далай лам бол Монгол, Хятадын харилцааны бас нэг эмзэг цэг учраас. Тийм учраас албан ёсны мэдээлэлд дурьдагдаагүй буюу протоколд бичигдээгүй байж болно. Харин үүнийг Монгол нь ч, Хятад нь ч хорих болон хянах боломжгүй. Ямар Монгол Улсын нэг иргэн Далай ламд мөргөсний тоогоор манайх руу нот бичээд байлтай биш.

Тийм болохоор Далай ламд мөргөснөөс болж Хятад хилээ хаасан гэдэг нь “Навчис уйдсан учраас намар болсон” гэдэгтэй төстэй, утга уянгын шинжтэй үзэл шиг байгаа юм. Яах вэ, сүүлд гарсан Хөгжлийн банкны дуулианаас хойш, эсвэл түүгээр шалтаглаж МАН дотор ямар нэг хөдөлгөөн эхэлсэн гэдгийн л нэг дохио. Энэ нам дотор АН-аас дутахгүй хуваагдал явагдаж байгаа тухай улстөрийн хүрээнд яриад эхэлчихсэн. УИХ-ын даргын суудал ч бас түүнд нь өртөж байгаа юм шиг байна. Зарим нэг залгамжлагчийн нэр хүртэл сонсогдож л байна лээ. Угаасаа МАН-ынхан гэлтгүй манайхан бүгдээрээ сандал, ширээ болгоныг албан тушаал, эрх мэдэл гэж андуурдаг гэмтэй. Бүр хэзээнээсээ...

Уг нь бол УИХ-ын дарга гэдэг хүн УИХ-ын гишүүдийн дарга биш юмаа, зүгээр хуралдаан зохион байгуулдаг зарц шахуу юм байгаан гэж бараг хорин жил ярилаа, даанч нэмэргүй.

Тэгээд ч УИХ-ын даргын энэ албыг баргийн хүн бараад байдаггүй. Парламентад ихээ удаан суусан, хууль тогтоох үйл ажиллагаанд олон жил нухлагдсан, хамгийн гол нь туршлагатай, тулхтай нэг хүн байр ёстой ёо доо. Тэр талаас нь харвал Г.Занданшатартай өрсөлдөх хэмжээний улстөрч энэ парламент дотор лав байхгүй. Өөрөө л "гайгүй" харагддаг болохоос биш УИХ-ын хамгийн "хуучин" буюу ахмад гишүүдийн нэг. 2004 оноос хойш болсон таван удаагийн сонгуулийн дөрөвт нь ялалт байгуулж, УИХ-д суусан. Хүнс хөдөө аж ахуйн сайд, Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга гээд хийгээгүй ажил байхгүй. Нэг ёсондоо шунал гүйцнэ гэж байдаг бол гүйцсэн байх ёстой хүн.

Ер нь ажаад байхад МАН-ын залуучууд үзэл санаа, ёс суртахуун энэ тэр ярихаасаа илүү шунал, хүслээрээ ижилссэн, эрэмбэлэгдсэн юм шиг харагддаг. Тэдний дэргэд Г.Занданшатар нь арай өөр өө, зүгээр. Баахан баян айлын өв залгамжлагч нарын дунд ганцаараа нэг тийм номындуу, цагаан гартай нөхөр яваад байхаар барчихмаар ч юм шиг харагддаг уу, хэн мэдлээ.  

Нэг зүйлийг сануулахад, УИХ-ын даргыг огцруулахад хуулийн тов тодорхой үндэслэл, шалгуур хэрэгтэй.  

“1. УИХ-ын дарга нас барсан, 

2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, 

3. Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, 

4. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авсан,

5. Гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан” ийм таван тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэх хуультай.

Харин Г.Занданшатарын хувьд огцруулах болон чөлөөлөх шалгуурын алийг нь ч хангаагүй байгаа, одоохондоо. Хэрвээ магадгүй Цэц рүү Аюурсайхан ч юм уу, аль нэг гишүүн гомдол шидээд, эсвэл шидүүлээд, түүнийг нь Цэц хүлээж аваад дүгнэлт гаргаад, УИХ түүнийг нь дэмжээд кноподчихвол болох байх л даа. Хэрэв тэгвэл ч МАН дотор жинхнээсээ "дахин хуваарилалт" явагдаж таарна. Даанч тэр нь маньд ямар ашигтайв? Жоомоо алах гээд гэрээ шатаалаа... ч билүү, нэг үг бас бий.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 35 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 47 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 49 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 51 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 51 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 51 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 51 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 55 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 55 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 9 цаг 58 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 9 цаг 58 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 53 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 53 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 56 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 57 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 11 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 13 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top