x

Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийг иргэдийн татвараар төлөхгүй

Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк дээр байгаа ТӨҮГ-ын зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй. Анх зээл гарахдаа төсөв үүрэг хүлээгээгүй. Ард түмний татвараар төлөхгүй. Хөгжлийн банкнаас ТӨҮГ-т хамаарах зээлийг төсөв рүү өгөх санал гаргаагүй. Бусад чанаргүй зээлтэй адилтган үзэж хариуцлага тооцно" гэлээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банканд 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Эрдэнэт, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина. Энэ асуудлыг шийдвэл Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд байгаа хүмүүст маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна. Харин огцрохоос айхгүй. Дээрээс нь ТӨҮГ-ын зарим асуудлыг шийднэ. Зарим зүйлсийг олон нийтэд дэлгэнэ. Эдгээр асуудлыг цэгцэлчихвэл Монгол улс авлигатай тэмцэх индексээр хоёр оронтой тоо руу орно" гэлээ.

Дашрамд, Хөгжлийн банк дахь чанаргүй зээлийн гуравны нэгийг буюу 720 тэрбум төгрөгийг ТӨҮГ эзэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 6 мин Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 8 мин Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаар тохиролцжээ 8 мин Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын хавар" арга хэмжээ зохион байгуулагдаж байна 10 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 12 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан 13 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 13 мин П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв 47 мин Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 14 цаг 6 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 14 цаг 15 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 14 цаг 19 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 14 цаг 23 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 14 цаг 26 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 14 цаг 37 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 14 цаг 39 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 14 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 14 цаг 44 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 14 цаг 45 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 14 цаг 59 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 15 цаг 4 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top