x

Хөгжлийн банкны зээл ба хуйвалдааны шийтгэл

Өнгөрөгч даваа гаригт Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр нээлттэй сонсгол явуулсан. Улс төрийн сөрөг хүчин болон олон нийтийн зүгээс сонсголыг “ямар ч үр үр дүнгүй, хий хоосон пиар боллоо” хэмээн дүгнэж байгаа боловч нийтэд ил тод мэдээлсэн нэг зүйл бол нийт чанаргүй зээлийн 60 хувь буюу нэг их наяд төгрөгийн зээл төрийн өмчид компаниудад оногдож байгааг зарлав. Энэ зээлийг төсвийн мөнгөөр төлж барагдуулах, Засгийн газар үүрэг хүлээх тухай яригдаж, олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж байна.

Төрийн өмчит компаниудын авсан зээлийн дараа улстөрчид буюу тэдний хамааралтай компаниудын авсан зээл үлдсэн зээлийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа аж. Тэгэхээр Хөгжлийн банкны гаргасан зээл хавтгайдаа л “зориулалтын бус” буюу ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдож байгаа юм байна.

Мөн нээлттэй сонсголоос үлдсэн өөр нэг зүйл гэвэл өмнөх удаагийнхтай адил АН, МАН-аараа талцаад аль нь их “идсэн, уусан” тухай маргаж байна. Хариуцлага тооцож байгаа нь гээд намаас хөөх, хасах...

Ингэхэд намд элсэнэ, намын гишүүн болно гэдэг шагнал урамшуулал юм уу? Хөөж туух нь тэгээд хариуцлага тооцож байгаа хэлбэр үү? Үүн дээр өвгөн багшийн хэлсэн үгийг хараагүйчин, мэдээгүйчин болоод бүү өнгөрөөсэй гэсэндээ хошуу нэмэрлэв.

Улс төрийн нам гэдэг бол үзэл санааны нэгдэл. Ажилчин, малчин, хөрөнгөтөн, язгууртан, бүр хулгайч, дээрэмчин байхаас үл хамаараад хүн бүр улс төрийн үзэл бодолтой байх, аль нэг нам, үзэл санааг дэмжих эрхтэй. Үүнийх нь төлөө хүнийг ямар нэг байдлаар ялгаварлаж, гадуурхаж болдоггүй. Энэ бол ардчилсан нийгмийн суурь зарчим, ардчилсан улсын мөрдөх дүрэм. Үндсэн хуулиндаа хүртэл бичсэн биз дээ.

Харин гэмт хэрэг үйлдэх, хууль зөрчих, бусдын болон нийтийн эрх ашигт хохирол учруулах бол тусдаа, хуулийн хариуцлагатай үйлдэл.

Гэтэл Хөгжлийн банкны зээлдэгчдийн асуудал босч ирсний дараа МАН-ын генсек /ерөнхий нарийн бичгийн дарга/ Д.Амарбаясгалангийн авсан хамгийн эхний арга хэмжээ нь намаас гишүүнээс хөөх. Нэг ёсондоо МАН бол хулгайчгүй нам, хулгай зэлгийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ харуулж байгаа ухаантай. Хулгайчгүй байхын тулд яах ёстой вэ гэвэл тэр мэтийн ашиг сонирхлын зөрчилтэй, ардаа бизнестэй, нийтийн бус, хувийнхаа эрх ашгийг түрүүнд тавьдаг нөхдийг намаас ямар нэг албан тушаалд тавьдаггүй, улстөрийн дэмжлэг, итгэл үзүүлдэггүй л байх ёстой. Та манай намыг дэмжиж болно, гишүүнээр элсэж болно оо. Гэхдээ та бол ардаа ийм ийм бизнестэй, ийм эрх ашигтай учраас таныг шийдвэр гаргах албан тушаалд тавьж, улс төрд нөлөөлөх байр суурьтай байж болохгүй ээ. Иргэнийхээ хувьд, намын гишүүний хувьд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх чинь бол чөлөөтэй л гэх ёстой.

Тэгээд ялангуяа нэгэнт гэмт хэрэгт холбогдсон, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, нийтийн эрх ашигт хохирол учруулсных нь дараа “намын гишүүнээс хассан, манай нам цэвэрхэн болсон” гэж ярьж, бичиж бүр болохгүй. Яагаад гэвэл хүний улс төрийн эрх гэдэг яг шашин шүтлэгтэй адил халдаж болохгүй зүйл. Харин түүнийхээ оронд намаас томилсон, сонгосон албан тушаалаасаа нэн даруй зайлуулаад хуулийнхны гарт өгөх ёстой. Улс төрийн хариуцлага тооцох гэдэгт ядаж үүнийг хэлнэ.

Хэрэв санаж байгаа бол өмнөх парламентын үед УЕП М.Энх-Амгалан ЖДҮХС-гийн хэргээр УИХ-ын 5-6 гишүүний  бүрэн эрхийг түдгэлдүүлж шалгахаар УИХ дээр санал оруулж ирээд нэгийг нь ч суллаж чадаагүй. Оронд нь өөрөө сулраад, ажлаа өгөөд явсан байдаг юм. Сая болсон сонсгол дээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Ямар ч хүнд ялгамжтай хандахгүй, давуу байдал олгохгүй” гэж томоос том дуугарч байна лээ. Том дуугаралт хаана очиж буудгийн тодхон жишээ нь өмнөх прокурор.

Үнэхээр улс төрийн нам өөрөө нийгмийн  өмнө хариуцлагатай байя гэж байгаа бол намаасаа албан тушаал авсан ашиг сонирхлын зөрчилтэй нөхдийг албан тушаалаас нь зайлуулаад хуулийн өмнө аваачиж өг. Хэрвээ тэгж чадахгүй гэвэл хулгайч нартайгаа хамт жив. Өөр сонголт байхгүй. 

Заавал хүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгож, шорон гяндан болж мууг нь үзэж байж хариуцлага тооцсон болдог юм биш шүү дээ. Хамгийн наад захын, хамгийн энгийн нь УИХ-ын 2012 онд баталсан Сонирхлын зөрчлийн тухай (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай) хууль бий. Тэнд "нийтийн албан тушаалтан (УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан бүгд багтана), түүний хамаарал бүхий этгээд (аав, ээж, ах, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд) төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй ээ. Зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалт буюу тендерээр ажил гүйцэтгэж, ашиг хүртэж болно оо" гээд цагаан дээр хараар, тов тодорхой биччихсэн байгаа. Тэр хуулиа л хэрэгжүүлчихэд бүгд ажил, албан тушаалгүй болно. Нам нь яахав, хүний эрх юм чинь байж л байг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 51 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 53 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 55 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 55 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 55 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 55 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 59 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 2 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 2 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 57 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 57 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 12 цаг 0 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 12 цаг 1 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 15 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 17 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 18 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top