x

Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу!

Салхитаас эхэлсэн төрийн дээрэм Хөтөлийн цементийн үйлдвэр дээр үргэлжлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми командлах нь холгүй сүржигнэж очсон бол Хөтөлийн цементийн үйлдвэрт өрнөсөн дээрмийн гол дүрд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тоглолоо. Төрийн дээрэм ингээд зогсохгүйг хэвлэлийн хуудсан дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шалгалт оруулна” гэсэн утгатай мэдээллээс харчихаж болно. Өнөө өрнөж буй үйл явцаас харахад төрийн дараагийн дээрэм Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өрнөвөл гайхах юм алга. Зарим улстөрчдийн мэдэгдлийг анзаарах нь ээ төрийн дээрэм дахиад ч үргэлжлэх байх.

“Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа, ард түмний өмч ард түмэндээ эргэж ирлээ, муусайн луйварчдаас төр өмчөө авснаар иргэдэд өгөөж нь ирнэ” гэсэн утгатай уянгын халилтай мэдээллүүдийн өмнөхөн Шадар сайд С.Амарсайхан дотоодын цементийн үйлдвэрүүд үнээ нэмээд байх юм бол гаднаас цемент авна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийж байв. Мань эрийн тэр мэдэгдэл зүгээр ч нэг хийрхэл, цэцэрхэл төдий эд байгаагүйг өнөөдөр өрнөж буй үйл явдал нотолчихлоо. Эрх баригчид Хөтөлийн цементийн үйлдвэрт хийх дээрмийнхээ эхлэлийг Шадар сайдаар тавиулсан нь тэр байж. Төр төлөөлсөн сайд хүн үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ ингэж “заналхийлэх” нь яаж ч харсан зөвтгөмгүй үйлдэл. Тэр дундаа манайх шиг ардчилсан засаглалтай, чөлөөт эдийн засагтай улсад нүд орой дээр гарам хандлага. Ковидын хямрал дайны аюултай давхацсан өдий цагт хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрч яваа. Тийм ч учраас Засгийн газар ирэх жилүүдийн бодлогодоо хувийн хэвшлийнхнээ дэмжиж томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгээ тодотгож зарлаад буй. Ийм цагт Шадар сайд нь хувийн өмч, үндэсний үйлдвэрлэлээ адалсан өнгөтэй сүрдүүлэг хийгээд сууж байна гэдэг яаж ч бодсон ой тоонд буумгүй явдал.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд буруу үйлдэл, элдэв “но” бий эсэх нь тусдаа асуудал. Тийм байлаа гээд дээрэм хийх эрх төрд үгүй. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад хэн нэгний буруутай эсэхийг дэнслэх эрх шүүхэд л бий. Товчхондоо шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж, хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг мэдэлдээ авснаа төр төлөөлсөн эрхмүүд “Банкны зээлээ төлөөгүй учраас” гэж тайлбарлаж байгаа. Энэ янзаараа манай төр иргэн Дорж, Дулмаагийн өмчийг банкны зээлээ төлөөгүй гээд хурааж авах нь л дээ. Ингээд харахаар “Муусайн баячуудын хөрөнгийг төр минь ард түмэн биднийхээ өмнөөс хурааж авлаа” гэж хөөрч алга ташиж зогсоо иргэдэд ч хувийн өмчөө алдах эрсдэл үүсчихсэн гэсэн үг.

Мартин Нимёллерийн алдартай нэг үг бий. “Би коммунист биш болохоор нацистууд тэднийг баривчлах үед дуу хоолойгоо өргөөгүй. Би социал демократ биш болохоор тэднийг хорих үед бас л дуугараагүй.Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш учраас тэднийг баривчлах үед чимээгүй л байсан. Би еврей биш болохоор тэднийг хорих үед бас л чимээгүй байсан. Харин намайг баривчлахаар ирэх үед намайг хамгаалах хэн ч байсангүй” гэсэн үгийг яг энэ үед хэлмээр санагдаж байна. Хувийн өмчийг хуулиараа хамгаалсан улсад төр хувийн өмч рүү халдсаар байгаа нь, тэгж халдах бүрд олны алга ташилт улам чангарсаар яваа нь эмзэглэхгүй өнгөрөх аргагүй өнцөг.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмчлөгч нь хувь эзэмшлээсээ татгалзсан гэсэн мэдэгдлийг төр төлөөлсөн эрхмүүд хийж байв. Тэдний мэдэгдэл худал байсан нь өчигдөр илрээдэхэв. Хөтөл компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан М.Бөх-Очир агсны том хүү Б.Тулга news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өвлөж авахаас татгалзсан удаа үгүй. Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй. Би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад эзэнгүй өмч байсан гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна.

Хэрэвзээ намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой. Тийм зүйл огтхон ч болоогүй” гэж мэдэгдээд байна. Төрийн зүгээс илт дээрэм хийснийг батлах өөр өчнөөн баримт жишээ хөвөрч мэдэхээр болчихлоо.

Ер нь төр өмчийнхөө хүрээг тэлсэн салбар бүр дампуурдаг. Төрийн мэдэлд очсон ямар ч компани эрхтэн дархтнуудын идэж завшдаг таатай талбар болоод дуусдгийг батлах жишээ өчнөөн бий.

Хөтөлийн үйлдвэрт өрнөсөн төрийн дээрмийн цаана хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүдээ шахах далд санаархал нуугдаж байж ч мэднэ. Шадар сайдын хандлагаас анзаарахад тийм санаагаар Хөтөлийн цементийн үйлдвэр рүү онилсон байх магадлал хэтэрхий өндөр харагдаад байна. Хөтөлийн цементийн үйлдвэр төрд очсоны дараа МАК, Монполимет-ийн байгуулсан үйлдвэрүүдийг шахаж хавчихгүй гэх баталгаа алга.

Үндэсний үйлдвэрлэлээ хавчиж шахаж үгүй хийчихээд, эрхэм сайдтаны хэлснээр урд, хойд хөршөөс цементээ хямд үнээр авсан шигээ аж төрнө гэдэг шуудхан хэлэхэд мянгуужингийн үлгэр. Цар тахлаас үүдсэн хөл хорио хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед цемент байтугай бараа, бүтээгдэхүүн хил дээр гацаастай өчнөөн сарын нүүр үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 45 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 29 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 38 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 52 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 2 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 12 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 16 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top