x

Э.Бат-Үүл: ПУТИН КОЛОНЧЛОЛОО СЭРГЭЭХ ҮҮ?

Путин Украин руу түрэмгийллээ. Энэ бол өөрийнх нь болон Орос улсын хувьд асар их эрдсдэлтэй алхам болсон. 

Украиныг ялдаг юмаа ч гэсэн олон улсын эсэргүүцэл, тэмцэл, хориг, дарамт сэлтээс болоод Путины авторитари дэглэм унах, улмаар Орос орон задрах аюултай. 

Ийм аюул байж болохыг Оросын болон барууны олон шинжээчид, улс төрийн хүрээнийхэн сануулж байсан. Путин ч тэр бүгдийг сонсож, өөрийнхөөрөө тунгаан бодсон байж таараа. 

Гэхдээ л Украин руу дайрлаа. Түүний энэ “тэнэглэл”-ийн цаад шалтгааныг генерал Ивашов “…Оросын өнөөгийн төр, засаг авилгад бүрэн автсан системийн хямарлаас улсаа гаргаж чадахгүйгээс иргэдийн бослого дэгдэж үр дүнд нь улсын удирдлага солигдоно гэдгийг маш сайн мэдэж байгаа. Иймээс тэдэнд хулгайлсан хөрөнгөө хамгаалж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг төр засгийг түр ч гэсэн оршин байлгахын тулд цаг хожиж дайн хийхээс өөр аргагүй болсон байна” хэмээн маш тодорхой хэлжээ. 

Үнэхээр, Навальнийн харуулсан олон контентууд, тэр дотроо “Путины харш” нэртэй баримтат сурвалжлага Оросын ард түмэнд Путин тэргүүтэй олигархуудын шившигт байдлыг илчилсэн. Навальнийг шоронд хийхийг эсэргүүцсэн олон арван мянган Оросын залуучууд “Путин вор (хулгайч)” хэмээн цуурайтуулан гудамжинд гарч жагссан билээ. 

Эл хэрэг явдлаас хойш Путины нэр хүнд огцом унасаар, өнөөдөр бүр шалдаа буусан. Түүний нэр хүнд дээр тогтож байсан авторитари дэглэм сүйрэх нь цаг хугацааны л асуудал болсон юм. 

Гэхдээ, генерал Ивашовын хэлсэнчлэн, Путин өөрийн дэглэмээ “…түр ч гэсэн оршин байлгахын тулд…” Украин руу дайрсан гэж би хувьдаа бодохгүй байна. Путины хувьд Украин ч гол зорилго биш. Тэр, энэ дайныг ашиглан, төрийн “далд ухамсарт” байдаг дарангуйлах араншинг сэргээж ажилд оруулах гэж байна. 

Үүнийг ажиллуулснаар, нэгэнт явуургүй болсон авторитаризмаас тоталитаризм руу шилжиж, бүр ч хатуу дарангуйлал дор Орос орныг оруулан захирах гэж байна. Путин болон түүний засаглалыг шүүмжилсэн хүнийг 15 жилээр шоронд хорих хуулийг Думээр хэлэлцэж байна шүү дээ. Дайныг ашиглан хатуу чанга дарангуйлал тогтоох нь Хойд Солонгосын удирдагч, өвөө, хүү, ач Кимүүдийн туршлага бөлгөө.

Тоталитари хэлбэрийн дарангуйлалууд дотроос хамгийн төгс хэлбэр нь социализм юм. Социализмаас илүү гарах дарангуйллын тогтолцоо өнөө хир нь олдоогүй буй. Тийм ч учраас, Сталин, Мао, Тито, Хо Ши Мин зэрэг дарангуйлагчид шүтээн Марксынхаа онолоос тас зөрөн, хоцрогдсон хөдөө аж ахуйн оронд социализм байгуулах нэрээр тоталитари дэглэм тогтоосон юм. 

Яахаараа, социализм нь фашизм, нацизм зэрэг ураг төрөл нэгтэй дарангуйллын бусад хэлбэрүүдээсээ амь бөхтэй байдаг бэ?

Фашизм, нацизм нь явцууд үндсэрхэг үзэл дээр түшиглэдэг. Иймээсээ болоод бусад үндэстэн улсуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулан, гучаад жил оршин тогтноод устсан. 

Харин социализм нь пролетарийн диктатур хэмээх хүчилхийллийн төрөөр нийгмийг бяцалж, амиа л бодох “атом” болж жижигэрсэн хувь хүнийг дарангуйлагчийн “саварт” тушаадаг Матриц юм. Энэ Матриц нь нийгмийн гишүүдийг чинээлэг, ядуу гэж ялгахгүй тэгшитгэх, пролетарийн барьцах улс төр бүхий шашинлаг үзэл санаан дээр суурилдаг учраас маш их амь бөхтэй. 

Социализм нь хөдөө аж ахуйн орон Орос, Монгол хоёрт 70 гаруй жил тогтносон. Хойд Солонгост гурван үеийн Кимийг дамжин одоо болтол байсаар. Ийм амь бөхтэй тоталитари дэглэмийг Муссолини, Гитлер хоёр мөрөөдөөд бараагүй юм. 

Социалист Матриц ямар хүчтэй, үр дүнтэйгээр иргэнийхээ оюун ухааныг эзэмдэн дарангуйлдаг тогтолцоо болохыг миний үеийнхэн биеэрээ үзсэн. Эдийн засаг нь дампуурсан тулдаа бидний үеийхэн эрх чөлөөгөө олж авсан. Матрицаасаа чөлөөлөгдөн, барууны чөлөөт нийгмийн бодит байдлыг олж хараад соёлын цочролд бид орцгоож билээ. 

Путин бас социалист матрицын хүчийг биеэр үзсэн, түүний төлөө хүчин зүтгэж асан тагнуулч. 

Тийм болохоор мань эр өөрийн дарангуйллыг илүү найдвартай, хүчирхэг болгохын тулд Орос орондоо социализмыг сэргээхээр шийдэв бололтой. Тэгэж чадвал үхэн үхтлээ санаа зоволтгүй амьдарна, Сталин шиг. 

Путины энэ дотор санаа Оросын Коммунист Намыг уруу татан, Украины түрэмгийллийн хамтрагчаа болгосон байдлаас харагдаж байна. Одоо Путин, Оросын Коммунист Нам хоёрт буцах зам үгүй. 

Социалист Матрицыг сэргээх Путины ажил “ногоон гэрэл”-ээр явахгүй нь ойлгомжтой. Дотооддоо маш их эсэргүүцэлтэй тулгарна, Кадыров Чечений халифатаа де юре тусгаарлах магадлалтай, Казахстан тэргүүтэй станы орнууд “зугатаж” Туркийг бараадана гэх мэт хүндрэлүүд гарч таарна. Энэ олон цохилтуудыг Путин давж, цаана нь гарах хэрэгтэй. Сталин давсан юм. Путин магадгүй!

Путины хувьд Монгол улс маш чухал ач холбогдолтой. 80 орчим сая толгой малтай, өргөн уудам нутагтай манай улс, хоригт орсон Оросын хүнсний арвин нөөц болно. Бас, алсдаа Хятадтай сөргөлдөх тул энэ улсын араас шаасан өргөн төмөр замтай Монголын цэрэг стратегийн байршил тун чухал. Тэгэхээр мань эр, Монголд социализмыг сэргээхийг хүснэ. 

Путинчүүдийн Монгол дахь “үл үзэгдэх” гарууд хэдийнээ идэвхитэй ажиллаад эхэлсэн. Одоо бүр эрээ цэрээгээ алдан ил гарч тэмцэлд зах зухаасаа оролцож буй нь Украины дайны эхний өдрүүдэд харагдлаа. 

Украиныг дэмжсэн манай залуусын тэмцэл, иргэдийн зүгээс явуулж буй акцуудыг дайсагнан дайрч байна. Үүнийг нь цагдаагийн удирдлага өөгшүүлэх маягтай. Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Оросын талын мэдээ, мэдээллээр Монголчуудын тархийг угаах гэж оролдож байна. 

Уг нь манай улс гадны “үл үзэгдэх” гаруудад дээрэлхүүлээд байхааргүй Ардчилсан улс. Харамсалтай нь Оросын төрийн эрчүүдээс хэзээний “чацга алдтлаа айдаг” МАН-ын байж байгаа царай нь энэ. 

Ингээд бодоход Путин Монголд социализмыг сэргээчих хүч нөлөө ихтэй юм шиг! 

Харин, одоогийн Монголчууд Путины социализмыг хүлээж авах нь маш их эргэлзээтэй. Монголд социализмд талтай хүмүүс цөөнгүй хэдий ч яг цагаа тулахад Оросын Колончилолд эргэж орохыг хүсэхгүй. Орос Монголыг социалист орон болгох замаар колончилж байсныг өдгөө манайхан бүгд мэднэ. Бас л яггүй дотуур тамиртай улс шүү! 

Магадгүй, хүргэнээ хятадаар ярьсных нь төлөө алдаг хийтэй, хятадын эсрэг үзэлт удирдагчтай үндсэрхэг хөдөлгөөнүүдийг санхүүжүүлэн турхирах, өөрийн “үл үзэгдэх гар”-уудаа ил цагаан суртлын давшилтанд оруулах, эрх баригч МАН-ыг айлгах, эдийн засгийн хавчлага явуулах зэргээр Путин жижиг буурай Монголыг дийлж социализмаа тулгана гэсэн тооцоотой байх вий. Хоосонгүй тооцоо авч, Монголыг Орос дахин колончлохыг Хятад зүгээр хараад суухгүй. 

Монгол дахь Хятадын эсрэг үзэлт элдэв хөдөлгөөнүүдийн цаана Оросын эрчүүд бий хэмээн урд хөрш харддаг. Санхүүжүүлдэг байж болзошгүй гэсэн цуу манайхан дунд ч элбэг. 

Ямар ч атугай, Путин, Монголд социализмыг сэргээхээр явууллага хийвэл, дахин Монголыг Оросын колони улсаа болгох зорилготой халхавч ажиллагаа мөнийг Хятад андахгүй мэднэ. Ардчиллын үед л Монгол, Хятадын харилцаа сайн хөршийн хэмжээнд хүрсэн юм. 

Тийм болохоор Хятад улс, алдсдаа Хойд Солонгос шиг хатуу тоталитари дэглэмтэй болох аврага том Матриц ар нуруу руу “Монгол” гэсэн чинжаал тулгасан байхыг огт тэвчихгүй. Орост маш чанга хориг тавина. Тэгвэл Путины социализм байгуулж, эрх мэдлээ хадгалах төлөвлөгөө нь нурах нь тодорхой!

Жич: Путин, 5-р сарын 9-нд Орос оронд социализмаа сэргээх бодлогоо зарлах болов уу!

Э.Бат-Үүл /2022.03.07/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 цаг 44 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 11 цаг 28 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 11 цаг 37 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 11 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 12 цаг 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 цаг 11 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 12 цаг 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top