x

УДШ-ийн Ерөнхий шүүгчид Үндсэн хууль зөрчсөн өөр үндэслэл байна

Үндсэн хуулийн Цэцийн дарга хийгээд УДШ-ийн Ерөнхий шүүгч нарын тэмцэл “эв найрамдлын” замдаа орсон бололтой. Өчигдөр хуралдсан Цэцийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд “Үндсэн хуулийн  маргааны шинжийг агуулаагүй” хэмээн үзэж,  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.

Ер нь бол Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх эсэхийг хэлэлцэхдээ Их суудлын хуралдаан зарладаггүй. Энэ асуудлыг Цэцийн Бага суудал буюу гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдвэрлэдэг (Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3). Харин Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй болон урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Цэц их суудлаараа хуралддаг.

Тэгэхээр энэ удаагийн Их суудлын хуралдааны зорилго нь Ерөнхий шүүгчийн асуудлаар маргаан үүсгэх эсэх тухай биш, мөн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх ч биш, Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар Ерөнхий шүүгчийг огцруулахад чиглэсэн байжээ гэсэн үг. Гэтэл өчигдөр хуралдсан Их суудлын хуралдаанаас “Үндсэн хуулийн  маргааны шинжийг агуулаагүй” хэмээн үзэж, "маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болголоо" гэсэн нь хоёр тал нэлээдгүй сайн “тохиролцоонд хүрчээ” гэж хардахад хүргэж байна.

Магадгүй, энэ нь Цэц уг асуудлаар маргаан үүсгэснээс хойш буюу Цэцийн хуралдаан зарлагдсанаас хойш Цэцийн даргын эсрэг явуулсан сөрөг пиартай холбоотой байх. Үүнээс болж хоёр тал аль аль нь албан тушаалтайгаа үлдэх боломжийг эрэлхийлж, түүнийгээ олжээ гэж ойлгож болох юм.

Бүр тодорхой хэлбэл, УДШ-ийн Ерөнхий шүүгчтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн шалтгааныг Цэцийн дарга Н.Чинбат тэтгэврийн насанд хүрсэнтэй холбон тайлбарлаж, УДШ-ээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зогсоохын тулд хийж буй явуулга хэмээн буруутгасан нийтлэлүүд хэвлэлүүдээр битүү явсан. Нэгдүгээрт үүнийг нотлох болон үгүйсгэх боломж байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхий шүүгчийг Цэц дээд дуудах шалтаг болсон иргэн Т-гийн гомдол нь 2019 онд буюу Д.Ганзориг гэдэг хүн УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдохоос бүр өмнө Цэцэд хаяглагдсан байдаг. Тэр утгаар нь Цэцийн их суудал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байж болно.

Гэвч энэ нь Д.Ганзориг гэдэг хүн огт гэм зэмгүй нэгэн гэсэн үг биш. Хуулийн систем дотроо бол нэлээдгүй “том бараан” толбонд орох байх шүү.

Намтрыг нь үзвэл 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДШ-ийн шүүгчээр, 2020 оны зургадугаар сарын 02-ноос УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байгаа.

Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухаасаа жилийн өмнө Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилжээ. (Олон жил хамтарч ажиллана гэж найдсан ч байх) Тэр цагаас хойш өнөөдөр “улс төрийн хилс хэрэг” гэж нэрлэгдээд байгаа маш олон хэрэг дээр УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч нар алх цохисон байдаг юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээны, Дубайн төлөвлөгөө, Тавантолгойн цахилгаан станцын гэх мэт тухайн үеийн шийдвэр гаргагч нар, төрийн томчуудыг ороосон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан маш олон хэрэг дээр Дээд шүүх ялын тогтоол уншсан. Зарим хэргийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө барьж ирээд УЕП-т үүрэг өгч байсан, тухайлбал М.Энхсайханы хэрэг.

Тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нар Эрүүгийн шинэ хууль батлагдсанаас хойш буюу 2017-2020 онд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бүх хэргийг сэргээн шалгах” хуулийг (Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийг дагаж мөрдөх журмын тухай) УИХ-аар батлуулж, Дээд шүүх нөгөө нөхдөд толгой дараалан ял өгсөн. Х.Баттулгад түүний нэрийг санал болгосон хүн нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж юм гэнэ лээ гэдэг яриа ч бас бий. Хэзээ нэгэн цагт энэ хүн шүүхийн системээс явж гэмээн "Женкогийн угсарсан "махны машины" оройд сууж байсан" гэдгээр л түүхэнд үлдэх болов уу.

Түүнээс жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн Цэц уг хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” тухай дүгнэлт гаргаж, УИХ баталсан хуулиа хүчингүй болгосон. Гэвч ял авсан нөхдийн ялын тогтоол одоо хэр нь хүчин төгөлдөр хэвээрээ. Үндсэн хууль зөрчсөн, хүчингүй болсон хуулиар ял сонссон хүмүүс нь "Ялыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн Дээд шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоо болтол хариу үйлдэл байхгүй. Ийм тохиолдолд УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж хэлэх үндэслэл бага.

Уг нь бол шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар ҮХЦ-эд гомдол гаргасан даруйд шүүхийн процесст хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлээд, хэрэг шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах эрх нь УДШ-д өөрт нь байсан шүү дээ.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 51 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 53 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 55 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 55 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 55 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 55 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 59 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 2 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 2 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 57 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 57 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 12 цаг 0 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 12 цаг 1 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 15 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 17 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 18 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top