x

Хөгжлийн банк ТӨХ-той нийлж хувийн өмчийг дээрэмдэв

Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд бид нийтээрээ л “Хөгжлийн банкинд хулгай нүүрлэжээ” хэмээн пүү, паа болцгоосон. Хулгайлсан нөхдөд хариуцлага тооцож амжаагүй байтал бүр давраад дээрэмчмийн үүр уурхай болжээ.

Өнгөрөгч пүрэв гаригт хуучнаар ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авсан тухай шийдвэрээ танилцуулав. Маргааш нь эдийн засагч, инженер мэргэжилтэй Л.Наранбаатар /1072 хувьцаа хөдөлгөөний зохицуулагч/ гэх залууг захирлаар нь тавьсан тухай мэдээлжээ.

Асуудлыг гол нь төрийн өмчид очсон тус компанийг хэн удирдахад бус, харин ямар замаар төрд авсан бэ гэдэгт учир байна.

Уг нь бол асуудал анх тус компанийн Хөгжлийн банкинд тавьсан өр төлбөрөөс эхэлсэн. Сая оны эхний нэгдүгээр сард Хөгжлийн банкны найдваргүй зээлийн асуудал сөхөгдөхөд Хөтөлийн “Цемент шохой” ХК-тай холбоотой 62 сая ам долларын төлөгдөөгүй өр гарч ирэв. 2012 аравдугаар сард Хөгжлийн банкнаас авсан зээл төлөгдөлгүй 10 шахуу жил болжээ.

Хэвлэлийнхэн болон Хөгжлийн банкны нөхөд энэ өрийн араас хөөж явсаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” хочит Т.Эрдэнэбилэг гэдэг хүн дээр буулгасан байдаг юм. Ерөөсөө энэ өрийн цаад эзэн нь ХХБ буюу Т.Эрдэнэбилэг юм байна. Цаасан дээрх эзэн хэнд хамаатай.. гээд. (Олон нийтэд үзүүлсэн өрийн жагсаалтад “Хамаарал бүхий этгээд” гэсэн хэсэгт “ХХБ” гээд биччихсэн байгаа) Шадар сайд С.Амарсайхан бүр "Хөтөлийнхөн Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө "Эрдэнэт"-ийн төлбөрийг хийсэн" гэж хүртэл мэдэгдэж байв. "Хөтөл"-ийг төрд авахын өмнө энэ битгий хэл гүтгэлэг явсан.

Тэгсэн чинь ХХБ авсан гээд байсан “Цемент шохой” компани маань өөрөө ХХБ-индаа өртэй болж таарав. Энэ өрөө Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ төлсөн юм байна. 

Тодруулбал, 2010 онд УИХ, Засгийн газраас (тухайн үед МАН эрх барьж байсан) 1983 онд тухайн үеийн ЗХУ-ын зураг төслөөр, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн хуурай аргаар жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болгон өргөтгөх шийдвэр гарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг урьсан байна. 2011 оны нэгдүгээр сард сонгон шалгаруулалт болж, үндэсний хөрөнгө оруулагч “Бэйсмент” ХХК-ийг шалгаруулжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, төслийг хэрэгжүүлэхийн тулд “Бэйсмент” компани Улаанбаатар, ХХБ-наас нийт 39,5 сая долларын зээл авсан, өргөтгөлийн ажил 2014 онд дуусч, үйлдвэр ажиглалтад орсон. Үүнээс хойш жилийн дараа буюу 2015 оны аравдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьчилсан байна.  

Ингэхдээ, тухайн үеийн ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус компанийг өртэй нь хамт зарсан байна. Компанийг төрийн өмчид байхад үүссэн 28,5 тэрбум /28,566,747,900/ төгрөгийн богино хугацаат өр төлбөр, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, нийт 39,7 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр нийт 11,9 тэрбумаар үнэлэгдэж байсан 119 сая ширхэг төрийн мэдлийн хувьцааг 1,4 тэрбум төгрөгөөр иргэн М.Бөх-Очирын “Бэйзмент” ХХК-д худалдсан байна.

Төлбөрийн урьдчилгаа буюу дэнчингийн /нийт үнийн 20 хувь/ 277 сая 221 мянга 280 төгрөгийг Төрийн өмчийн хорооны ....9006 тоот дансанд шилжүүлснээр тус компани 100 хувь М.Бөх-Очир гэдэг хүний өмч болов. Төлбөрийн үлдэгдлийг жил хагасын хугацаанд хэсэгчлэн төлж, 2017 оны гуравдугаар сарын 17-нд барагдуулсан байна.

Тэгэхээр ТӨБЗГ-ын даргын өнөөдөр яриад байгаа “Жилийн 54 тэрбумын борлуулалтын орлоготой компанийг 1,4 тэрбумаар авчихаад Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй” гэдэг нь хуудуутай мэдээлэл болж таарах нь.

Нэгдүгээрт борлуулалтын орлого гэдэг бол цэвэр ашиг биш. Борлуулалтын орлогоос ажилчдын цалин /745 ажилчинтай/, НДШ-ийг төлж, үйлдвэрлэлийн зардал, түүхий эдийн үнэ гэх мэтийг хассаны дараа цэвэр ашгийг тооцдог.

Хоёрдугаарт, хувьцааны үнэд төлсөн 1,4 тэрбумын төгрөг дээр шилжиж ирсэн компанийн өмнөх өр, төлбөрийг нэмж тооцож байж хувьчилж авсан нийт үнэ гарна.

Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө өөр банкны өрийг төлөхөд ашигласан гэж буруутгадаг. Гэтэл тэр нь 2011 онд үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэхэд зориулж хоёр банкнаас авсан 35 сая ам.долларын зээлийн өрийг хүүгийн хамт төлсөн, тэр мөнгийг нь Хөгжлийн банк өөрөө шилжүүлсэн болж таарав.

Товчхон хэлбэл, Хөтөлийн “Цемент шохой” компанийг төрд буцааж авсан ганц шалтаг буюу шалтгаан нь Хөгжлийн банкинд тавьсан өр байжээ гэсэн үг. Тэгэхээр банкны өр барагдуулах үүргийг төр хүлээдэг үү? Үгүй. Эсвэл өрийг барагдуулах асуудал нь өмчийг хувьчилсантай холбоотой юу? Бас л үгүй.

Яг өнөөдрийн нөхцөлд хөгжлийн банкны хийх ёстой зүйл бол төлөгдөөгүй өр, төлбөрөө шүүхээр нэхэмжлээд, төлж чадахгүй тохиолдолд компанийг дуудлага худалдаанд оруулаад хохирлоо барагдуулах ёстой. Банкны хохирлыг барагдуулахад зарцуулснаас бусад нь хөрөнгө өмчийн эзэнд очих ёстой.

Ийм ажлаа хийх, банкийг хохиролгүй болгохын оронд төрийн төлөөлөгчтэй тохой нийлүүлээд “хувийн өмчийг хураа” гэж суугаа Хөгжлийн банкны удирдлагыг дээрмийн бүлэг, мафи гэж нэрлэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь хувийн ч бай, төрийн ч бай банк хүний өмчид шүүхийн шийдвэргүйгээр халдах эрх байхгүй. Тэгээд ч Хөгжлийн банкны мөнгө төрийн буюу төсвийн хөрөнгө биш гэдгийг ойлгох ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 49 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 51 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 53 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 53 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 53 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 57 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 0 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 0 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 55 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 55 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 58 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 11 цаг 59 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 13 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 15 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 16 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top