x

Боловсролын сайдын ХҮМҮҮНЛЭГ БУС МЭДЭГДЭЛ

Өнгөрсөн хоёр өдрийн турш шуугисан хүүхэд зодсон багшийн асуудлыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хаав. Ингэхдээ маш олон алдаа хийлээ. Сайд "30 жил ажилласан туршлагатай, зөвлөх багш боловч хүүхэд зодсон үйлдлийг нь хэрхэвч зөвтгөж болохгүй, хариуцлага тооцох ёстой" гэжээ. ЗӨВ.

Сайдын хэлснээр бол багш нар ачаалал ихтэй, цалин өндөр авах ёстой гэнэ. Бас л ЗӨВ. Тэгээд багш нартаа өндөр цалин өгдөг болсон уу? ҮГҮЙ. Гэлээ ч гэсэн "хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж буй чухал ажил тул бид үүрэг, хариуцлага шаардаж ажиллана" гэжээ. Эндээс ам, ажил хоёрын ялгаа гарч ирж байна. Багшид үүрэг хариуцлага гэж байдаг бол Боловсролын төв байгууллага буюу яаманд үүрэг хариуцлага бий юу? Багш нарынхаа ачааллыг багасгах, цалин хөлсийг нь бусад улс орнуудынх шиг өндөр биш гэхэд ядаж хэвийн дундаж түвшинд авчирахын төлөө юу хийсэн бэ? 6 настай 60 хүүхдийн дунд ганцхан багш тавьчихаар хэвийн, дундаж хүн бол сарын дотор галзуурна. Дээр нь "сургасангүй" гэж нэг загнаад, "ширүүллээ" гэж хариу зодоод байвал боловсролын салбарт ажиллах, багшлах хүн олдох уу?

Тэгээд хамгийн болчимгүй бөгөөд болгоомжгүй мэдэгдэл нь "Нийгэм хоёр хуваагдаад байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байна. Ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой" гэнээ.

Салбар хариуцсан сайд нь, яам тамга нь багшийнхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, ачааллыг нь багасгах талаар юу ч хийхгүй, өөрсдийнхөө яриад байгаа "хүмүүнлэг боловсрол, сэтгэл зүрхний боловсрол" гэж юу болох талаар "А" ч үгүй юм байж ажилдаа түүртсэн, ядарсан, бухимдсан багшийг "ард түмний шүүхээр оруулна" гэж яриад бичлэгийг нь цацах чинь огтхон ч "хүмүүнлэг" харагдахгүй байна. Харин ч хэрцгийлэл, хүчирхийлэл гэж хэлнэ.

Ингэхэд боловсролын салбарын төсвийн 70 хувь нь зөвхөн багшийн цалин. Нөгөө гуйлгачингийн уут шиг дундуурхан цалин нь нийт төсвийнхөө 70 хувь гээд бодчих.

Тэгэхээр Монгол Улс боловсролынхоо салбарт ямар ч хөрөнгө оруулдаггүй, юу ч зориулдаггүй, бүх ачаа дарамт нь ганц багшийн нуруун дээр явдаг гэсэн үг. Тийм байж яаж багштай үүрэг хариуцлага ярьж, гүйцэтгэл шаардаж чадаж байна аа.

Хариуцлага хүлээдэг байлаа ч хамтраад хүлээх ёстой биш үү? Атал өөрсдөө ямар хариуцлага хүлээсэн бэ?!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (172.69.252.148)
    Хүүхэд зодсон багшийн бичлэгийг үзээрэй. Харгис этгээд байна лээ.
    2022 оны 03 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 14 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 20 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 22 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 24 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 24 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 24 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 24 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 28 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 31 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 31 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 26 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 26 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 29 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 30 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 44 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 46 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top