x

Дүүриймаагийн “цахим” суурь

Зураг: "Ховор хүмүүс". Монгол кино үйлдвэр. 1987 он. Найруулагч Н.Нямдаваа 

e-Mongolia хөтөлбөр одоогоор төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулжээ. Цаашдаа төрийн 11250 үйлчилгээг энэ системд шилжүүлэх төлөвлөгөөтэй. Иргэд цаг нар хэмнэдэг гээд e-Mongolia хөтөлбөрт ам сайтай байгаа.

Одоо харин энгийн нэг асуулт тавья. Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр төрийн албан хаагчдын тоо хэдээр цөөрч, төсөв хэдэн төгрөгөөр хэмнэгдэв? Дээрх үйлчилгээнүүдийг үзүүлдэг төрийн албан хаагчдын гар өдөр өдрөөр хөнгөрч л байх учиртай. Хэтийн төлвийг нь харвал төрийн алба төсвөөс хумслах нь ч багасах биз.

Ажил алба нь багасаж буй төрийн албан хаагчид иргэдийн татвараар цалинждаг. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төрийн 4147 байгууллагад 205,011 албан хаагч ажиллаж байжээ. Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...

Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэргэдээ “И-Монгол академи”-тай болсон байв. Энэ академи сардаа дунджаар 2.6 сая төгрөгийн цалинтай 149 хүний орон тоотой, 2022 оны төсөв нь 7.8 тэрбум төгрөг. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэний ярьснаар тус академи “Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан. Ирэх гуравдугаар сарын 01-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлтгэж байна. Энэ багууд тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байгаа” ажээ. Ингээд “И-Монгол академи” “Цахим жишиг аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж 21 аймгаас нэгийг нь тодруулах гэнэ.

“Ховор хүмүүс” киноны “Дүүриймаагийн үлгэр жишээ суурь” гэдэг шиг сонстов. e-Mongolia өнөө хүрсэн бэлээхэн туршлага, бас дээр нь чиглэлийн яамтай болчихоод тусад нь академи байгуулж 7.8 тэрбумыг зарцуулан “Цахим жишиг аймаг” уралдаан зарлахын ач холбогдлыг ойлгох ухаан дутав. Гэхдээ Н.Нямдаваа найруулагчийн киноны Дүүриймаа нь төлөөлөгч дагаад хот руу алга болж, сумынхаа тарчигхан төсвөөс харамгүй барьсан шил толин өвөлжөө нь хаягдаж хоцордгийг бол сайн санаад байна.

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 10 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 15 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 21 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 23 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 25 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 25 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 25 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 25 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 29 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 29 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 32 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 32 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 27 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 27 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 30 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 31 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 45 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 47 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 48 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top