x

Хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн хүүтэй 400 тэрбумын зээл олгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

"Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх шийд гаргалаа. Өнөөдрийн хуралдаанаар хүнсний ногооны үйлдвэрлэл дэмжих тухай чухал шийдвэрүүдийг  гаргасан. Тухайлбал, хүнсний ногоо тариалалтын намрын дүнгээр стандартын шаардлага хангасан ил тариалалтад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүдэд эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 01-н хүртэл сунгаж өглөө. Цагийн хувьд 18.00-06.00 болгосон.

Түүнчлэн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвөөр худалдан авсан таримлын үнийг 80 хувь хөнгөлөлттэй олгох шийд гаргасан. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Үүнийг мөн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох шийд гаргалаа.

ЗЭЭЛЭЭС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ ОЛГОНО

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ жил 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Өнгөрсөн жилийн ургац хураалтаар 567 мянган тонн үр, тариа хурааж авсан. Үүнээс борлуулагдаагүй 50 мянган тонн үр, тариа үлдсэн. Түүнийг хаврын тариалалт эхлэхээс өмнө нөөц бүрдүүлэх болсон. Ингэснээр хаврын тариалт хугацаандаа эхэлнэ. Малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээл гаргасан байгаа. Нийт 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн 100 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Нэг онцлог нь хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх 150 тэрбум төгрөгийг дэмжлэг болгож гаргалаа. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг төлөх шийд гарсан байгаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тогтоолыг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж тогтсон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 5 мин Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 7 мин Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаар тохиролцжээ 7 мин Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын хавар" арга хэмжээ зохион байгуулагдаж байна 9 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 11 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан 12 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 12 мин П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв 46 мин Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 14 цаг 5 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 14 цаг 14 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 14 цаг 18 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 14 цаг 22 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 14 цаг 25 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 14 цаг 36 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 14 цаг 38 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 14 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 14 цаг 43 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 14 цаг 44 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 14 цаг 58 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 15 цаг 3 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top