x

"Нүүрсний хэрэглээ удаан үргэлжлэхгүй"

Монгол Улс өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван төгрөг тутмын, улсын төсвийнхөө дөрвөн төгрөгийн тутмын нэг төгрөгийг уул уурхайгаас олж байна. Уул уурхай гэдэгт гадагш экспортод гаргаж буй зэс, нүүрс, алт, газрын тос, бусад гэсэн хэдхэн ашигт малтмал багтана.

Гадаад зах зээлд борлуулалт хийж, тэндээс валютын орлого олох экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эдээс өөр юу байж болохыг сүүлийн хэдэн арван жил эрэлхийлээд энэ завсарт “эсгий шаахай” хүртэл гадагш шахах гэж үзсэн боловч төдийлөн амжилт олоогүй нь статистикаар нотлогдох үнэн юм. Монгол Улсын нийт экспортын 94 хувийг уул уурхайн түүхий эд болох дээрх хэдэн ашигт малтмал эзэлж буй юм. 

Монголын нүүрсний гол зах зээл, хэрэглэгч болох Хятад улсад эрчим хүчний хомсдолын улмаас нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэн үүнийг даган үнийн өсөлт бий болоод байна. Хятадын үндэсний статистикийн газрын мэдээнээс харахад 2020 онд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд нь нүүрсний эрчим хүч 71%, усан цахилгаан станц 16%, салхи эрчим хүч 6%, цөмийн эрчим хүч 5%, нарны эрчим хүч 2% эзэлж байна. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэмлэхүй дийлэнх хувийг нүүрсний эрчим хүч эзэлж байгаа ч цар тахлын нөлөө, дээр нь нүүрсний гол импортлогч Австралитай үүсгэсэн маргаан зэргээс нүүрсний үнэ өсөж, хоёр жилийн хугацаанд тонн тутамдаа 400 ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс бараг 4 дахин өсчээ. 

Хятад улс жилдээ дотооддоо 3.5-3.8 тэрбум тонн нүүрс олборлодог ч жилд нийт 250-280 сая тонн нүүрсийг ангилал хамаарахгүйгээр гаднаас импортолдог. Үүнийхээ 50-60 хувийг Австрали, Индонез улсаас авсаар ирсэн ч 2020 оны 11 дүгээр сараас Австралиас нүүрс авахаа бүр мөсөн зогсоосон байна. Үүнээс улбаалан Хятад руу хийх Индонез, Орос, Канад, Америк, Филиппиний нүүрс нийлүүлэлт бодит хэмжээ 2021 онд 30-аас дээш хувиар, нүүрсний үнэ өсөлттэй хамаарсан экспортын орлого нь үлэмж хэмжээгээр өссөн талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэн мэдээлжээ. Монголын хувьд 2021 оны байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ 12 сая тоннд хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 49 хувиар буурсан. Гэхдээ үнийн өсөлтөөс шалтгаалан орлого нь 1.7 хувиар өссөн.

Хятадын зах зээл бидэнд таатай дохио үзүүлж байгаа ч хил хаалттай байдал, дэд бүтцийн боломжоос хамаараад Монгол Улс хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй болохыг ч харж байна. Харин тус улстай хиллэж буй бүс нутгийн уурхайнуудад арай өөр боломж байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байх Хашаатын цавын хүрэн нүүрсний орд гэхэд БНХАУ руу экспортлоход хамгийн ойр хилийн боомт нь 96,4 км зайд орших Хавиргын боомт байна. Хилийн цаана, БНХАУ-ын зүүн хойд бүс ӨМӨЗО-ны Хөлөнбуйр мужид 110-1200м.вт хүчин чадал бүхий 7 томоохон цахилгаан станцад нүүрсний нийлүүлэлт хийх, хоёр улсын эдийн засагт харилцан үр ашигтай байх нөхцөл бүхий орд юм. Уурхайн хөрс хуулалтын ажил нь дөнгөж эхэлж буй тус уурхай ашиглалтад орсноор нийт 71 сая.тн нүүрс олборлон экспортлох хүчин чадалтай, эхний жилдээ 1.2-3.8 сая.тн нүүрс олборлон борлуулах тооцоололтой, энэ нь 50.1 тэрбум төгрөгийн ашигт малтмал нөөц ашигласны төлбөр болон бусад татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ. Эцсийн хэрэглэгч, худалдан авагчтай нэн ойр, тээвэрлэлт, дэд бүтцийн шийдэл сайтай, эдийн засгийн таатай байрлал бүхий орон нутгийн иймэрхүү ордуудыг эргэлтэд оруулах нь аль аль талдаа ашигтай. Тэр тусмаа цаг хугацааг хожих нь л үр ашгийг нэмэгдүүлэх, хүсээд байдаг “нэмүү өртөг шингээх” нэг арга зам юм. 

Учир нь Хятадын зах зээлд нүүрсний эрэлт, үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Тус улс чулуужсан нүүрсний гол хэрэглэгч боловч эдийн засгийн өсөлтөө хадгалахын зэрэгцээ нүүрстөрөгч бага ялгаруулах шилжилтийг хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх төрийн тэргүүний түүхэн амлалтаа биелүүлэх амбицитай. Тэр байтугай үүнийээ 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд биелүүлэх зорилготой.

Тийм ч учраас өнөөдөр Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч. Ус, салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хуримтлуулах суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголын эрчим хүчний нүүрсний гол худалдан авагч зах зээл маань мөдхөн хүрэн нүүрсийг хэрэглээнээс шахах түрэн гаргах нь цаг хугацааны л асуудал болжээ. Бид нүүрсний ордуудаа цаг хугацаатай өрсөн ашиглах шаардлагатай боллоо. Гэвч асуудал бий. Энэ нь “дотоодын дайснууд” 

Байгаль орчны асуудал, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг сэдвээр иргэдийг айлган түгшээж, монголчуудын нутаг ус, эх орноо гэх эрхэм үзэл дээр хувийн ашиг хонжоо олох гэсэн бүлэг хүмүүс шат шатанд бий болсон явдал. Эмзэг сэдвүүдийг дэвэргэн иргэдийг уул уурхайнхны эсрэг турхирч, хууль ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зогсоох, хаах, үүгээрээ шалтаглан хөрөнгө оруулагчидтай яриа хэлцэлд орж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг муу аргад мэргэшсэн төрийн түшээд хүртэл бий болжээ. Аливаа бизнес, үйлдвэрлэлийг хууль журам, стандарт, хяналтын тогтолцоонд нийцүүлэн зөвшөөрөл олгох үүрэгтэй төрийн байгууллагууд ч шат шатандаа авлигажиж, тухайн бизнесийг хууль бус болгодог систем Монголд бүрдээд байгааг бүгд л мэднэ. Аливаа бизнес, тэр дундаа экспортын гол салбар болсон уул уурхайн үр өгөөжийг нийгмийнхээ дундын дэд бүтцийг санхүүжүүлэх, эмнэлэг, сургууль соёл, боловсрол руу хөрөнгө оруулалт болгон нийгмийн сайн сайхны төлөөх санхүүжилт болгох нь л чухал.

Харин энэ дунд шүүрэн шанага бариад хувьдаа олж тосогчдыг цэгцлэх хэрэгтэй болов уу!

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 44 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 47 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 50 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 52 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 53 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 22 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 24 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 25 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 28 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 44 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 11 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 27 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 12 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 45 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 48 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 50 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 52 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 28 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 40 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top