x

"Хөл хорио ба алдагдсан боломжийн өртөг"

Хөл хорионд өнгөрүүлсэн хоёр жилд бид юу алдсан бэ?

"35 хоногийн хууль зөрчсөн тусгаарлалтаас болж 24 мянга гаруй иргэн 61 тэрбумаар хохирсон байна"

Цар тахал түүнийг тойрсон төр засгийн шийдвэрүүд дунд хоёр жилийн турш хохирч, дөрвөн удаагийн хөл хориог даван туулсан ард иргэд, аж ахуйн нэгжүүд одоо л нэг амьсгаа авахтайгаа болж, ердийн амьдралын горимд ороод арваадхан хоногийн нүүр үзэж буй. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас гаргасан алдаатай бодлого, арга ядсан судалгаа тооцоололгүй шийдвэрийн улмаас олон боломж алдагдсаныг цохон тэмдэглэх хэрэгтэй. Бид хөл хорионы нөлөөнд юу алдав?

Дэлхийн хаана ч байхгүй 35 /21+14/ хоног тусгаарлах журам хэдэн төгрөгийн үнэтэй байв?

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр БНХАУ-тай харилцдаг зарим боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварын эхний тохиолдлууд бүртгэгдсэнээр гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хилээ бүр мөсөн хааж, иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хассан юм. Улмаар тусгай үүргийн нислэг үйлдэх болж, тус нислэгт багтахаар ээлжээ хүлээсэн олон мянган монголчууд дэлхий даяар гацаж, гудамжинд хонохдоо тулсан. Аргаа барж, тэвчээр тасарсан зарим нь эх орондоо гомдсоор хүний нутагт ясаа тавьж, амиа егүүтгэсэн тохиолдлууд ч гарсан.

Гадаадад гацсан монголчуудын зовлон үүгээр дуусаагүй. Эх орондоо ирсний дараа шинжилгээний хариу сөрөг гарсан эсэхээс үл хамааран өндөр төлбөр төлж 21 хоног тусгаарлагдаад зогсохгүй дахин 14 хоног гэрийн тусгаарлалтад байж 35 хоногийн хугацаанд хөл хориулсан юм. 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс мөн оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хооронд Монгол Улсын 24,025 иргэнийг гадаад улсаас татан авч, нэр бүхий 40 зочид буудалд тусгаарлах арга хэмжээ зохион байгуулсан ба энэ хугацаанд тусгаарлагдсан иргэдийн алдагдсан боломжийн өртгийг тооцож үзье.

Тэд зөвхөн тусгаарлах байрны төлбөрт л гэхэд  25 гаруй тэрбум төгрөгийг халааснаасаа зарцуулсан бол алдагдсан боломжийн өртөг нь 36 тэрбумаар хэмжигдэж байна. Энэ бол ажлын 25 өдөр хөдөлмөр эрхэлж, авах боломжтой байсан дундаж цалингийн нийлбэр юм. Цаашлаад ар гэр, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөж болох 10 өдрийг дөрвөн хананы дунд үргүйдүүлж үджээ. Харин энэ хугацаанд эдийн засагт бий болгох бүтээмж, түүний нөлөөгөөр үүсэх өсөлт, үнэ цэн, гэр бүлтэйгээ бүтээх дурсамж зэргийг хэмжих боломжгүй.

График 1. 35 хоног тусгаарлагдсан 24025 иргэний алдагдсан боломжийн өртөг /Монгол Улсын дундаж цалин хөлсний хэмжээгээр/

/Эх сурвалж: ҮСХ-оос гаргасан дундаж цалин хөлсний хэмжээнд тулгуурлан гаргав/
https://infogram.com/1pyyr2ege9evd1a3ll03g3lw6miyyd3ljn2?live

График 2. Дэлхийн улс орнуудын тусгаарлалтын төлбөрийн хэмжээг дундаж цалинд харьцуулсан байдал /Монгол банкны ханшаар төгрөг рүү хөрвүүлсэн болно/

 

/Эх сурвалж: Statista.com/   https://infogram.com/1p37w562xy1p0ns0rglxkrnyjntdy9n7w3d?live

Харамсалтай нь 35 хоногийн тусгаарлалтыг зөвхөн Монгол Улс л хэрэгжүүлсэн бөгөөд ДЭМБ-ын 7-14 хоног байх зөвлөмжөөс зөрүүтэй байсан юм. Тухайлбал, Австри, Швейцар, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени зэрэг орнууд 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд, Турк улсын хувьд 14 хоногоор тусгаарлах журмыг хэрэгжүүлсэн. Харамсалтай нь УОК-ын энэхүү шийдвэр, тухайн үед гаргаж байсан түр журмууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байв. Өөрөөр хэлбэл, хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийн улмаас 24,025 иргэн хохирсон билээ.

Энэ нь иргэнийхээ халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдэл болохыг ХЭҮК хүлээн зөвшөөрч, өдгөө “Фиделитас Партнерс” хуулийн фирм “Эрхээ эдэлье” аяныг санаачлан хэрэгжүүлж, “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” төслийг хэрэгжүүлэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, тус хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжээд байна.

Онлайн сургалтын систем буюу орхигдсон боловсрол!

Энэ бүхнээс гадна боловсролын системийн хямрал хамгийн том асуудал болж буй. Ажил олгогчид хүртэл шинэ ажилтан авахдаа “Ковидын бус төгсөгч байх” гэсэн шаардлага тавьж байгаа нь хөл хорионы улмаас хоёр жилийн турш онлайнаар суралцсан шинэхэн ажил горилогчдод шударга бус шалгуур болж байна. Зайны сургалтын үед ч сургалтын төлбөрөө бүтэн төлсөн тэдний хувьд ажил олгогчдын ялгаварлан гадуурхалтаас гадна

Уншиж бичих чадвараа бүрэн эзэмшээгүй гуравдугаар ангийн сурагчид, элсэлтийн шалгалтандаа интернэтээр бэлдэн дөнгөн, данган оюутан болсон нэг хоёрдугаар курсынхан, дадлага туршлага хуримтлуулж чадаагүй инженер, эмч тэргүүтэй шинэхэн төгсөгчид энэ бодлогын хамгийн том золиос болж байна. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол болон дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй 904 мянган хүүхэд, залуус сурч боловсрох эрхээрээ хохирсон.

График.3 Ерөнхий боловсролын сургуулийн сургууль завсардсан хүүхдийн тоо

https://infogram.com/1p0yw30mww6q3miemgkly56xwmfnx7kgjxq?live

Харин сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой бяцхан багачуудын хувьд энэ асуудал амь нас, ар гэрийнх нь эдийн засагтай холбогдоно. Саяхан л гэхэд гэртээ харах хүнгүй үлдсэн гурван настай хүүхэд найман давхраас унаж маш хүнд бэртсэн тохиолдол бүртгэгдээд байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо сүүлийн хоёр жилд  72 мянгаар буурсан нь ковид-19 цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байгаатай холбоотой.

График 4. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй сурагчдын тоо 

https://infogram.com/1pjzdpd6vkmxzda67r6le53kgkb6nnq97q?live

Энэ мэтчилэн хөл хорионы өдрүүдэд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх л салбар хохирол амсаж, алдагдсан боломжийн өртгийг нөхөх аргагүйд хүрсэн нь харамсалтай. Тиймээс ч цаашид дуу хоолойгоо хүргэх, эрхээ хамгаалах, хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардах хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Хэрэв та хүний эрхийн ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж, хууль бус захиргааны шийдвэрээс болж өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол “Фиделитас Партнерс” хуулийн фирмээс хэрэгжүүлж буй “Эрхээ эдэлье” нөлөөллийн аяны хуудсанд нэгдэн мэдээлэл аваарай.

Т.Намуунболор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 14 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 20 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 22 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 24 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 24 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 24 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 24 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 28 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 31 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 31 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 26 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 26 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 29 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 30 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 44 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 46 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top