x

Б.УНДАРМАА | Хөгжлийн банкны дампуурал ба хөөн хэлэлцэх хугацаа

Хөгжлийн банкийг тоногчидтой хийх эрх баригч намын тэмцэл улам бүр саарч, өдөр ирэх тутам дуу нь бүдгэрсээр байна. Өнгөрөгч баасан гаригт МАН-ын хяналтын хороо хуралдаж, өмнөх удаа ЖДҮ зээл болон авилгын хэргээр шүүхээс ял сонссон таван гишүүнээ /Б.Ундармаа, Г.Солтан, Б.Батзориг, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир/ намаас хөөх шийдвэр гаргасныг бодоход “шударга ёсны сум” нь дуусч буй бололтой. Тиймгүй бол эрүүгийн хэргээр ял сонссон нөхөдтэй ёс суртахууны хариуцлага ярина гэж юу байх билээ. Ёс суртахуун, ёс зүйн хариуцлага гэдэг зүйл хуулийн хариуцлагаас өмнө явдаг болохоос араас нь дагаж шогшдог юм биш. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах гэдэг болж байгаа нь тэр.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чанаргүй зээл олгосон Хөгжлийн банкны 20 гаруй ажилтныг хуулийн байгуулллагын саналаар ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн ч зээл авсан албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн нэр дурьдагдсангүй. АТГ-аас албан ёсоор зарлаагүй, нэр нь дурьдагдсан гишүүд өөрсдөө “Гүтгэж байна” хэмээн хашгирч байгаа боловч Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Д.Дамдинням нарыг АТГ-аас шалгаж буй нь үнэн байж магадгүй. Нэгд, анх удаа сонгогдсон шинэ гишүүдийн хувьд золиос багатай. Хоёрт, зээл авах үедээ УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байсан нь хариуцлагаас тойрох боломж олгож байгаа.

Харин зээлийг бүл цулаар нь, удаа дараа авсан нөхдөөс гишүүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг “гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн” гэдэг үндэслэлээр прокурорын саналаар цагдан хорьсон байна. Гэхдээ А.Ариунболд нь өмнө “Капитал” банкны ерөнхийлөгч байхдаа ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байсан удаатай. Харин энэ удаа шалгуулж байгаа хэрэг нь Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбоотой эсэхийг тодруулаагүй байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувьд тус банкнаас нийт 75,5 тэрбумын зээл авсан хэмээн зарлагдсан, одоо 43,5 тэрбумын төлөгдөөгүй өртэй.

Гэвч түүний хувьд авсан зээлийнхээ хэмжээнээс илүү Хөгжлийн банкийг дампууруулах, тонох ажлыг зохион байгуулсан буюу хуулийн төслийг өргөн барьсан /мэдээж өөрөө санаачлаагүй нь лав/, УИХ-аар батлуулсан гэдгээрээ түүхэнд үлдэх “гавъяатан” болж тодроод байгаа. 2011 онд баталсан Хөгжийн банкны хуулиар тус банк зөвхөн УИХ-аар баталсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг байж. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар “Төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-аар баталдаг нь буруу, банк өөрөө мэдэж санхүүжүүлнэ, арилжааны банкуудтай өрсөлдөнө” гээд хуульд өөрчлөлт оруулсан байдаг юм. Хуулийн төсөл өргөн барьсан хүн нь очиж очиж Б.Ундармаа. 

За тэгээд хуулийн өөрчлөлтөөр Хөгжлийн банк маань төсөл хөтөлбөрөө өөрөө сонгож шалгаруулдаг болсон, импорт, экспортыг санхүүжүүлдэг болсон, жинхэнээсээ арилжааны банкуудтай өрсөлдөхөөр болжээ. Үр дүн нь өнөөдөр энэ. Баахан улстөрчид, улс төрийн санхүүжилт хийдэг нам дагасан бизнесмэнүүд мөнгийг нь хуу хамсан байдаг юм аа.

Б.Ундармаа гишүүний өргөн барьсан Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг УИХ-аар батлахтай зэрэгцээд Х.Нямбаатар нар 2015 онд УИХ-аар батлагдсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад явсан. Ингэхдээ, “эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа зогсоно” гэсэн хуулийн заалтыг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолно” гээд өөрчилчихсөн. 2015 оны хуулиар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа эхлэх хүртэл тоолдог, нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бол хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хаадаггүй байсныг Х.Нямбаатар, Ц.Нямдорж хоёр анхан шатны шүүхээр оруулалгүй яаж ийж гацааж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг болсон. Нэг ёсондоо бүлэг хулгай гэсэн үг л дээ. Энд нэг хэсэг нь хулгай хийх цоргыг нь, тэнд нэг хоёр нь хуулийн хариуцлагаас мултрах нүх сүвийг нь нээгээд нээгээд явчихсан.  

Жишээ нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа жишээ нь 2017, 2018 онд хоёр удаагийн үйлдлээр 43,5 тэрбумын зээл авсан, одоо төлөгдөөгүй байгаа. Хуулийн байгууллага үүнийг нь албан тушаалаа ашигласан, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд шалгахад хүрвэл эхнийх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан, жилийн дараа хоёр дахь зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна.  Хөгжлийн банк 2012-2016 онд нийтдээ 800 гаруй төсөл хөтөлбөр санхүүжүүлсний 98 хувь нь эргэн төлөгдсөн. Гэтэл 2016 оноос хойш 60 зээл өгсний 35 нь чанаргүй зээл болсон. Чанаргүй зээлийн хэмжээ 1,6 их наяд төгрөг байхад Хөгжлийн банк хагасыг нь буюу 840 тэрбумыг л шүүхээр нэхэмжилсэн. Хэрвээ энэ бүхний хариуцлагыг хууль баталсан УИХ, Засгийн газраас нэхнэ гэвэл яах вэ?

Ердөө жилийн гаруйн өмнө Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хийгээгүй гэрээгээр буруутгаж, “улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн” хэмээн ял тулгаж байсан, тэр нь нотлогдохгүй болохоор унаж байсан машиных нь үнийн зөрүү 55 сая төгрөгийг “улсад учруулсан хохирол” гэж тооцоод дөрвөн жилийн ял оноосон манай хууль, шүүхийн байгууллага нийтдээ 1,6 их наядын хохиролтой бүлэг хулгайн хэрэг дээр хэрхэн ажиллахыг харъя.

Ингэхэд нээрэн, М.Энхсайханыг шүүхээр таслах үед ч гэсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэдэн жил өнгөрчихсөн байсан ч юм байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 12 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 18 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 24 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 26 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 28 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 28 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 28 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 28 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 32 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 32 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 35 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 35 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 30 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 30 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 33 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 34 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 48 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 50 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top