x

Түгжрэл бол тэнэглэлийн хариу

Автобусанд танилтайгаа таараад мэндэлтэл “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэчихээд хариу хэлэхийн завдалгүй буучихав. Намайг хэлсэн үү, өөрийгөө хэлсэн үү, бүү мэд. Ямартаа ч нийтийн тээвэрт суух нь монгол хүний хувьд “тугал хариулах”-тай утга нэг ажээ. Нэг сая таван зуун мянган хүнтэй Улаанбатарын иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг тооцоо бий. Одоогоор нийслэлийн 111 961 ахмад настан, 23 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн автобусаар зорчдог гэнэ. Бусад нь “туг барьж яваа”. Чухамдаа бол түгжрээд л зогсож байгаа. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээг харвал 2020 онд Улаанбаатар 447 413 (зөвхөн!) суудлын машинтай, 414 292 өрхтэй байжээ. Морьтон монголчуудыг хөл дүүжлэх унаанаас нь салгаж ойлгох аргагүй. Гэхдээ бас тэрийн болгон сундалдаггүй “уламжлалтай”. Ноднингийн судалгаагаар машин дүүргэлт 1.24 хувь гэдэг тоо гарчээ. Таван суудлын тэрэг тутмын нэгэнд нь л “сундалдаг” гэсэн үг. Улаанбаатарын 120 суудлын машинаас 100-д нь жолооч ганцаараа таг зогсож байна. Монголчууд замын хөдөлгөөнд ийм үр ашиггүй оролцдог болохоор түгжрэхээс өөр яах билээ!

Цар тахалд өртөөд амьдрал ахуй доройтлоо гэж орилолдоод байгаа монголчуудын банкнаас авсан суудлын тэрэгний зээлийн дүн 2021 онд буурсангүй. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Японоос ирэх 40 тонны чингэлгийн тээврийн зардал 2 700 ам.доллар байсан бол өнөөдөр 7 600 ам.доллар хүрч 2.5 дахин өсчээ. Энэ хооронд Японоос ирдэг “Приус”-ын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэсэн ч урьдынхаараа эрэлттэй хэвээр. Монгол хүн эр, эмгүй цалингийн захад хүрээд л “хөл дүүжлэх” юмны тухай боддог. Монгол хүн биеэ даах чадвартай болохыг “гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх” гэдэг юм хойно арга байж уу. Зээл төлөх чадвартай, зам дээр үрэх завтай байхад түгжрэхээс өөр яах билээ!

Ноднин “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ноос хийсэн судалгаагаар түгжирлийн шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс үүдэлтэй гэж гарчээ. Улаанбаатарын хуучин сургууль, цэцэрлэгүүдийн даац аль хэдийнэ хэтэрсэн. Гэхдээ хотын захын сургуулиудын анги дүүргэлт боломжийн гэж болохуйц хэмжээнд. Харин дүүрэг дүүргийн “сайн” сургуулиуд Улаанбаатарын өнцөг булан бүрээс өглөө бүр зөөдөг хүүхдүүдээр хахчихжээ. Жишээ нь, Сүхбаатарын дүүргийн Нэгдүгээр сургууль 51.1, Хан-Уулын 18 дугаар сургууль 49.1, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль 53.6, Баянгол дүүргийн 20 дугаар сургууль 45.1, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль 47 хувиар тус тус анги дүүргэлт нь хэтэрчихсэн байна. Аль болох гэрээсээ хол байдаг “сайн” сургуульд хүүхдээ өгч, “орчин”-ыг нь солиод ирээдүйг нь шийдчихнэ гэж боддог эцэг эхчүүд байхад хотынхон түгжрэхгүй гээд өөр яах билээ!

Өнгөрсөн хугацаанд замын түгжрэл арилгах гэж зарцуулсан мөнгөнөөс өчүүхэн ч үр дүн гараагүй. Цаашдаа ч гарах царай алга. Морио машинаар сольсон ч нүүдэлчин монгол зангаараа хотод амьдраад байвал түгжрэлээс огт салахгүй. Хотод амьдаръя гэвэл хувь хүн олонхын урсгалаа дагаж, нийтийн эрх ашигт зохицож амьдрах ёстой. Замын түгжрэл Улаанбаатар хотынхон хэр хурдан хотжихоос шууд шалтгаана. Асуудлынхаа учрыг олоод харчихвал шийдвэрлэх арга олдоно.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 11 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top