x

Хөгжлийн банкийг “хөгжил”-ийн замд нь ингэж оруулсан

Төр Хөгжлийн банк байгуулсан. Түүнийгээ “улс төрийн шийдвэр”-ээр удирдсан. Тэр нь өнөөдөр дэлбэ татагдлаа. Өчнөөс олон зуун тэрбум төгрөг нохойн замаар оржээ.

Уг нь анх 2010 оны долдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” 151 дүгээр тогтоолыг баталж байжээ. Тэгээд 2011 оны наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Хөгжлийн банк Солонгосын Хөгжлийн банк хооронд “Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байв. Солонгосын Хөгжлийн банк нь тус улсын дайны дараа жил 1954 онд эдийн засгийг сэргээн босгох, аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан, дэлхийн шилдэг туршлагатай банк юм.

Тэр арга хэмжээнд тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд,  Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны удирдлагууд, Солонгосын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин нар оролцож байжээ.

Тэгэхэд Ерөнхий сайд Сү.Батболд “...Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх олон томоохон бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход хүчирхэг Хөгжлийн банкны үүрэг нэн чухал. Солонгосын талтай хамтран ажиллах энэхүү хамтын ажиллагаа нь бидний тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байдаг. Тэрхүү “Удирдлагын гэрээ” ёсоор Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдахаар болсон. Солонгосын Хөгжлийн банкнаас таван мэргэжилтэн ирж, дөрвөн жил ажиллах гэрээ байгуулжээ.

Тэгээд Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 1979 оноос Солонгосын Хөгжлийн банкинд ажиллаж байсан, Узбекистан улс дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Жанг Жинийг,  Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирлаар Солонгосын мэргэжилтнүүдийг томилж байв. Мөн Монголын Хөгжлийн банкинд ажиллах солонгос мэргэжилтнүүдийн цалин, зардлыг Солонгосын Хөгжлийн банк хариуцахаар заажээ.

Гэвч үүнээс хоёрхон жилийн дараа манай Засгийн газар 2010 оны тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгоод, Солонгосын мэргэжилтнүүдийг хөөгөөд явуулсан байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны 192 дугаар тогтоолоор 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын Хоёр дахь хэсэгт “...Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2010 оны III улиралд багтаан зохих журмын дагуу эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр банкны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт тус тус даалгасугай” гэснийг хүчингүй болсонд тооцсон. Ингээд Хөгжлийн банкны удирдлага Засгийн газарт шилжиж дараа дараагийн холион баттан, идэлт уулт эхэлж, “хөгжил”-ийн замд нь оруулсан түүхтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 16 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 17 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 17 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 17 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 17 цаг 23 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top