x

Э.Бат-Үүл: Данхар төрөөс хөлжсөн дарга анги Монголын ардчиллыг гутааж байна

Өнөөдөр Үйлдвэрчний соёлын ордонд болсон МоАХ-ны үндэсний зөвлөгөөнд Хорих 409-р ангид ял эдэлж буй Улсын баатар Э.Бат-Үүл мэндчилгээ дэвшүүлж захидал илгээжээ. Э.Бат-Үүл баатрын захидлыг түүний охин Б.Хулан Үндэсний зөвлөгөөнд оролцож буй МоАХ-ны гишүүд, төлөөлөгчдийн өмнө уншиж танилцуулсан юм. Энд уншиж, танилцуулсан Э.Бат-Үүлийн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна. Тэрээр журмын нөхөддөө хандаж ийн бичжээ.

"Хүндэт хатагтай ноёдоо!

Хүндэт ардчилалын баатруудаа!

Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөлгөөнд оролцож буй эрхэм та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

Миний бие 409-р хорих ангиас ардчиллын баатрууд та бүхэнтэй мэдчилж байна. Хорих ангийн дөрвөн ханын дунд хавчуулагдан суухдаа, эрх чөлөөний гэр орон болох ардчиллаа улам ихээр хайрлан, та нарыгаа хүндэтгэн биширч сууна. “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох” хэмээсэн манай ардын үг бидний үзэл санаа, ухааны орой болсон үг ажээ. Эрх чөлөөний гэр-ардчиллыг бүтээн босгосон нь та нар шүү!!!

Хүнд, өөрийн өнгөрсөн үеийн дорой хоцрогдсон байдлаа өнөөгийн ахиц дэвшилтэй харьцуулахаас илүүтэй, өрөөлийн давуу, илүү байдалтай одоог жишиж сэтгэл тавгүйтэн, бачимдах гэм байдаг. Мөн олон хүнд эрх чөлөөтэй, эрээн алаг амьдралаас нийтээрээ тэгш дорой, нэг хэвийн амьдрахыг дээрд үздэг далд ухамсар бий.

Ийм сэтгэлийн эмгэгүүд газар авсаар нэг мэдэхэд бүгдийг тэгшитгэн ядууруулах, хуарангийн үзэл санааг өнгө өнгөөр цэцэг алгалсан эрх чөлөөнөөс өндөрт өргөмжлөн мандуулах бурангуй ёс нийгмийг эзэмддэг. Үүнийг овжин ашгилж менежемент хийж чадах, эрх мэдлийн “шуналтан” дарангуйлагч болох боломжтой.

Өнөөдөр манай нийгэмд эрх чөлөөг золиослон, нийтийг тэгшитгэх социализм буюу хуарангийн үзэл санаа газар аваад байна. Хачирхалтай нь энэ бурангуй ёс залуу үеийг эзэмдээд байна. Тэд социализмд эрх чөлөөгүй амьдрахын зовлонг үзээгүй болохоор андуурч байгаа нь мэдээж. Болдог бол бүгдийг нь Хойд Солонгос явуулж, хүсээд буй хуарангийн амьдрал нь ямар болохыг хэсэгхэн ч гэсэн мэдрүүлэх юмсан гэж хаяа би боддог. Манай нийгмийн далд ухамсарт бат суусан социализм монголчууд бидний эрх чөлөөг дарах мөчөө хүлээгээд сууж байна.

Хэрэвзээ, зөв менежемент хийгээд энэ далд ухамсарыг сэрээн, дарангуйлал тогтоож чадах айхтар авьяаслаг популист гараад ирвэл “эрч чөлөө” үгүй болно. Энэ авьяаслаг популистийг хоёр хөрш дэмжвэл Монгол Улс гэж байхгүй болно. Ийн бодож суухад бас нэгэн зөрчилдөөний учрыг ерөөс би ойлгохгүй хэвээр байна.

Өнөөх социалзмыг хүсээд буй эхний тааралдсан залуугаас мөрөөдлийн улс чинь аль вэ хэмээн асуувал, америк, англи, япон, солонгос, австрали, герман, швед гэж хариулах болов уу. Аялахыг, амьдрахыг, суралцахыг хүсэн мөрөөдөж буй эдгээр улс гүрнүүдийн үнэт зүйлс нь юу бэ? хэмээн асуувал ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, эрх тэгш боломж, энэрэнгүй хүмүүнлэг нийгэм, шудрага ёс гэж хариулах байх.

Тэгвэл залуус минь!!! тэртээх 90 онд энэ бүх үнэт зүйлс ардчилсан хувьсгалаар та нарт ирсэн юм. Өөрийн гарт буй энэхүү эрдэнээ өнгөлөн зүлгэж, хүндлэн, хамгаалж чадваас мөрөөдлийн улс болон хөгжих бүхий л боломж та бүхэнд байна.

Харамсалтай нь цадигаа алдсан шудрага бус байдал, данхар төрөөр бизнес хийн хөлжиж байгаа, нүүрээ хувиргасан мөнөөх дарга анги чинь Монголын эрх чөлөө, ардчиллыг гутаан, нүүрээ хийх газаргүй болгож байна.

Хоёр хөршийн хатгалгаар, хоноцын сэтгэл өвөрлөн, ардчилсан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлэгч эдгээр увиагүй хүмүүсээс ардчиллаа аваръя гэвэл МоАХ-ныхон та бид яаралтай эвлэлдэн нэгдэж, шудрага ёсны төлөө тэмцэх цаг болжээ. 

Яг одоо шудрага ёс ус агаар мэт хэрэгтэй байна! Дөрвөн ханаар хашигдсан шоронгийн умгар өрөө маань дөрвөн зүгт тэлэн социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч сууна даа, Бат-үүл нь!

2022.02.14 өдөр 409-р хорих анги” гэсэн байна. 

Э.Бат-Үүлийн захиодлыг уншиж танилцуулсны дараа түүний охин Б.Хулан 30 гаруй жилийн амаргүй тэмцлийн мөч бүрт аавтай нь хамт Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зориглон тэмцэж, аль ч үед аавыг нь өмгөөлөн хамгаалж, гэр бүлд минь сэтгэлийн их тэнхээ хайрладаг журмын нөхдөд нь гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Бат-Үүлийн охин Б.Хулан эцэст нь аавынхаа хэлэх дуртай “Ертөнцийн нарыг дэлхий тойрон эргэдэг шиг хүмүүний амьдрал эрх чөлөөг тойрон эргэдэг жамтай” гэх үгээр яриагаа дуусгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (162.158.178.44)
    Энэ хүн АРДЧИЛАЛ гэдэг үг цээжилсэн хэрнээ СОЦ, КОМ -оор сэтгэдэг л хүн сүг юмуу хаашаа юм
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Сайн ойлгож уншаач өөрийгөө доош нь хийж байх хэрэг бнаа. Ухаан чинт хүрэхгүй бнадаа
      2022 оны 02 сарын 22
  • Зочин (172.69.252.142)
    Өөрийгөө л хэлээд байна аав чинь охин минь
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (172.70.92.166)
    Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үнэн үг шүү
    2022 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зоч (172.69.252.148)
    Социализм руу эргэж орох гэж байна, ардчиллыг мөхөөх гэж бна энэ тэр өол зүгээр л тархи угаалт. БатҮүл ганцаараа болон АН л ардчиллыг хамгаалаад байгаам биш. 90 онд ардчиллыг ахд түмэн бүгдээрээ дэмжиж бий болгосон. Харин ард түмний сэтгэл зүй дээр тоглож БатҮүл түүний нөхөд эх орноо цөлмөж худалдаж баяжсан
    2022 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (162.158.178.44)
    юм аа хийцэн юм чинь 3 жил тэсчүүл болоо
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Баагий (172.69.252.148)
    Ардчилсан авилгачдын гэр биз дээ.Бүү андуу бич.
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • оргил (172.69.252.140)
    АХ анхдагч нартаа мөнгөөр хийсэн батламж өгнө гээд 2,3 жил боллоо. юу болсон хүлээсээр байгаад зарим нь үхсэн шүү. энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол нийтэд лав днлгэнэ цаашлаад шүүхэд өгнө надаас лав 350000 төгрөг авсан миний мэдэх хэдэн хүн би шүү. мөнгөө буцааж авъя. тэгсэн мөртлөө чимээгүй нууцаар хурал хийж байдаг. би ямар ч АХ ны хөдөөний анхдагч
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
    • Abah
      Яасан юм авч ханадаггүй сда нар вэ. Үндсэн хууль бичсэн гээд бас баахан юм авч ханадаггүй хэсэг хүмүүс бий. Одоо больж үз.
      2022 оны 02 сарын 19
  • Зочин (172.69.45.132)
    Үхсэний ардчилал
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 14 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 20 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 26 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 28 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 30 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 30 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 30 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 30 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 33 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 34 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 37 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 37 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 32 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 32 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 35 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 36 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 50 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 52 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 53 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top