x

Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенээ золиослогчид болжээ

Эдүгээгээс 1990 оны хооронд гурван 10-н жил улиран оджээ. Миний амьдралын 50-н хувь энэ үетэй холбоотой. 2017-1997 оны хооронд таван удаа ерөнхийлөгчийн, 2016-1996 онд зургаан удаагийн УИХ-ын, 1990 онд эцсийн удаа Ардын Их Хурлын сонгууль явуулсан байх юм. 

Монголын үйлдвэрчний соёлын ордонд МоАХ ны анхдугаар хурал болов. (Гэрэл зургийг "Гамма" агентлагийн архиваас)

Анхны ерөнхийлөгч долоон жил 1997-1990,
   Хоёр дахь нь найман жил 2005-1997,
      Гурав дахь нь дөрвөн жил 2009-2005,
         Дөрөв дэх нь найман жил 2017-2009,
         Тав дахь нь өнөөдрөөс 2017, нийт ард түмний саналаар төрийн тэргүүнд заларцгаалаа. Гэтэл одоо архагшсан хүнд сурталтай социалист урхаг хэрээстэй хэвээрээ байна... 

2020-2017 онуудад дарангуйллын санаархал, ялгаварлан гадуурхал, эрх чөлөөг хумих занал, хувийн өмч рүү өлөн нүдлэх янз, хүний эрхийг боомилох шүлэнгэтэл гуравхан жилийн дотор хиншүү ханхалтал яраглаж байна. Нэн ялангуяа хувь хүний эрх, хувийн өмч рүү халдах халдлага эрчээ аваад л...

2020-1996 оны хооронд засаг тогтвортой байсангүй. Дэлхий дээр хамгийн олон ерөнхий сайдтай болж амжсан орон бол Монгол. Үүнээс гадна зах зээлийн жам ёсны өрсөлдөөн бөхсөн. Хатуухан хэлэхэд зүй зохисоороо тууштай байгаагүйн горыг бид амсаж байна. 

МоАХ хайччихсан бэ?

2000 он руу эргээд харахад өмнөх нийгмийн үеийн тусгай хангамж арын хаалга нь онцгой эрх болон солигдоод хээл хахууль газар авлаа. Энэ нь сонгуулиас угшилтай үрэвсэл. Ерөнхийлөгчийн, Их хурлын, Орон нутгийн шат шатны сонгуульд өргөсөн хандивынхаа хариуг дэмжлэг үзүүлэгч хүн болон компаниуд буцааж төлөөс нэхэн барьцаална. Өдгөө АН-ын 100-н саяын хандивыг нэр дэвшигчид хуримтлуулах нь муйхар арга. Улс төрчид хүний хөрөнгө мөнгөөр хүүдэгнэх өвчин туссан учраас тэдний сэтгэлгээ яаж эрүүл байх юм бэ?

Золиос, төлөөс нь хаа хаанаа хохирлын ангал үүсгээд л эрүүл саруул бодит чиг хандлага ёс зүйг устган ёолуулж байна. Гучин жил тахир дутуу болтлоо золиосны төлөөс болоод байгаагаа бид анзаарахгүй үл тоох юм. Яагаад:

-Яагаад гэвэл МАХН+МАН. Энэ хоёр нам 26-н жил завсаргүй төрийн эрхийг барьсан. 2000-1996 оны хоорондох үйл явцад хяслан болсон. Эдний дотроос 21-н жил УИХ-ын гишүүн, сайдаар дархлагдсан коммунистууд улс үндэстний хөгжлийг саажуулсан нь бодит үнэн бөгөөд луйвар хийж хамгийн их хожсон ичгүүргүй хуурамч эх орончид гээд хэлчихэд буруудахгүй. Би тэгж нотлон хэлж байна. 

Энэ халдвараар:

- Хууль яриад хууль зөрчинө. Сүүлийн нэг жилийн дотор л гэхэд УИХ бүр сүг болсон. ҮАБЗ Төрийн эрх барих дээд байгууллага болж хувирсан. Үүнээс улбаалаад шүүх, прокурор, цагдаа, тагнуул нь боол болсон. Тэд хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхэнд халдагч улангассан дураараа авирлагчид болж айлгах тактикаас өөр юу ч мэдэхээ болитлоо дампуурч, самуурч байна. Урд нь ч тийм л байсан. Одоо бүр долоогийн долоо дордсон...

Хүний эрхийг яаж ч хамаагүй зөрчөөд 461 гэдэг тоо од болвой...

МоАХ хаана байна вэ?

Эрх чөлөөг амьсгалын дутагдалд оруулж байгаа нь бохир улс төр, авилгал. 2017-2009 оны хооронд найман жил төрийн тэргүүнээр ажилласан МоАХ-г үндэслэгчдийн нэг Ц.Элбэгдорж шилэн дансны хуулийг арай чүү батлуулж, сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хууль, намуудын тухай хууль, том төрөөс ухаалаг төр төслөө батлуулж хэрэгжүүлж амжаагүй юм. Энэ үеийн УИХ нь хойргошсон, хөсөрдүүлсэн. Тэр нь ардчилсан намынхан шүү дээ! 

МоАХ юу хийж байна вэ?

Өнөөдөр социализм, коммунизм, фашизм, национализм, алтриузм, коллективизм аагиж ноёрхсон хэвээрээ байна. Миний итгэж байгуулсан АН-ынхан бие биенийгээ золиослогчид болж хувирлаа. 

Данхар төр, төрийн өмч, төвлөрсөн төлөвлөгөөт удирдлага гагцхүү зүүний үзэл санааны дархлаа социализмд амь бөхтэй оршино. Харин хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрх нь үнэнхүү барууны үзэл санааны мөн чанар капитализмд бат бөх оршино. Энэ хоёр ялгааг олж харах сөхөөгүй хий хөөсрөөд байна. 

Гучин жилд олсон ололт их байгаа. Би нэлэнхүйд нь үгүйсгээгүй. Одоо баруун, зүүнээ ялгаж, харж, сэхээрэх нь чухал гэж үзнэ би. Үнэнийг мартагдтал худал ярихын оронд зүй зохистой, бодитой, зөв чиг зорилго руу хандлагаа ухралтгүй чиглүүлж, баялаг бүтээгчдийг зөнд нь орхиж, хүмүүст өөрсдөд нь хариуцлагыг нь өг! Оройтлоо.

МоАХ яасан бэ?

Эрх чөлөөг өөгшүүлдэг цагдаа, шүүх, батлан хамгаалал энэ гурвыг жинхэнэ ёсоор нь буй болгож, зөв төрийг төвхнүүлэх нь чухал. 

Өмчийг төр рүү төвлөрүүлэх болон үнэ тогтворжуулах нь, гадны элдэв зээл, буцалтгүй тусламж (тонуул), халамж доройтол руу л явна гэдгийг ухаарах цаг болсон. Гучин жилийн туршид явуулж ирсэн буруу бодлоготой урагшгүй төрийн оролцоо нь улам л гажуудал руу нүүгээд байгааг хар! 

Ухамсар, улс төр, янз бусын санаачлага, бодлогыг биш тогтолцоог үндсээр нь өөрчлөн, хувийн өмчийн үр шимээр хүн ажил амьдралаа хөгжүүлнэ гэдгийг урьдал болгох зөв үнэ цэнийг алгаралгүй эхлэх нь зүйд нийцнэ. Улс төрчдийн алдаа нь залхуу зальхай хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг урхидан попордог үхширмэл хуучирсан арга барилд байгаа юм. 

Ерөнхийлөгчийн, УИХ-ын үе үеийн сонгуулиар амласан иргэдийн өрийг тэглэнэ, хүүхдийн хорин мянга, эрдэс баялгийн хишиг 1 сая, 1.5-н сая, шинэ гэр бүлийн 500 мянга, сургууль, сургалтууд, эмнэлгийг үнэгүй болгох тоймгүй олон хоосон таалагдах хүсэлд автсан эрүүл бус хандлага чинь л эдийн засгийг хямруулна. 

Нэмэгдсэн зузаан гай гамшиг нь газар доорх баялаг ард түмний өмч гэж хашгирцгаадаг мөртлөө ачир дээрээ 76-н компанийн захирлууд 76-г хэд дахин үржсэн ар талаа тэтгэж, албан тушаалаа ашиглан Эрдэнэт, Оюу толгойд өөрсдийн квот хувиа хувааж, бас булаалдан тогтоож, хуульчлагдсан тонуулчид болсон нүгэл нэгэнт ил болсон шүү дээ. 

МоАХ ны анхдугаар хурлын төлөөлөгчид. (Гэрэл зургийг "Гамма" агентлагийн архиваас)

МоАХ нүгэлд хутгалдаа юу?

Энэ чинь төлөөс (алтриузм) золиос юм шүү. Гучин жилийн туршид бид хамтач үзлийн толины хагархайд нүүрээ тольдож, хажуу хажуугаа золиослож, өөрөө өөрсдийгөө төлөөс болгож, ямар ч үзэл санаагүй хаашаа л бол хаашаа урваж шарваж байгаа улс төрчийг сонгож, сонгосон тусгалдаа түлэгдэж, сэтгэл зүй оюун санааны шархлаатай хэдий болтол амьдарч хаа хүрэх юм бэ?!

Гучин жилийн алдаа товчхондоо энэ гэж би бодно. 2020-2000 онуудад улс төр, улс төрч хоёр бохирдсон гарвал нь ногоон гэрлийн компани. Эндээс л ялгаварлан гадуурхал хүчээ авсан. Ногоон гэрэл гэдэг нь төрөөс онцгой эрх эдлэх, эдлүүлэхийн суурь болсон хэрэг. 

Ингээд л мөнчгөрөөрөө явсан бизнесмэнүүд хэцүүдэж, хэн сайн зусардана, сонгууль болоод бусад цагт аль хэр авилгадна, тэд л тусгай хангамж, онцгой эрх эдэлж, төрийг болоод төрийнхнийг энхрийлэн хайрлаж, эргээд төрөөр угжуулдаг эвгүй аргыг эвлэгхэн ашиглацгаах болсон... Тийм байхаа?... Мөн биз?...

МоАХ яагаад чимээгүй байна вэ?

Манай дарга нарын амнаас хөвөрдөг пялдагадах, бөгс долоох гэдэг бохир афоризм дээрх явдлаас үнэртэнэ. Өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөлөө юу? Шинэчлэлээ юу?

-Үгүй, үгүй ээ! Дарга мяндагтнуудын эрх дарх л бат гэгч нь бөхлөгдсөн байна лээ. Бүр давраад нэг хүний гарт төвлөрүүлэх санаархал харагдана лээ. Хувь хүний дархан эрхийг төрөөс, хүчирхийлэл дарангуйллаас хамгаалах баримт бичиг гэрээ бол үндсэн хууль юм шүү дээ. Түүнээс биш эрхтэн, дархтанд олгосон бэлэг сэлт биш. 

МоАХ хэний боол болчихов оо?

2000-1990 онуудад төр арай цэвэр, улс төрчид хараахан эвдрээгүй гайгүй байсан цаг юм аа.Гайгүй гэсэн болохоос их сайн гээгүй шүү! Нэг муу гэрэл тусч, гэгээ сүүмэлзэх төдий 2000-1996 оны хооронд МоАХ эвслийн засгийн газар дорвитой ганц хоёр үйлс хийсэн... Суурь үнэ чөлөөлсөн, гаалийн татвар тэглэсэн, орон сууцыг айлд, малыг малчдад өгч, өмч хувьчлал, гадаад паспорт гээд... зөв тийшээ чиглэсэн бодлого явуулсан.

2000 онд Үндсэн хуулинд долоон өөрчлөлт хийж, шинэ үндсэн хуулийг буртаглав. Гишүүн сайд, сайд гишүүн. Ингээд л ёстой сүгсэлцэцгээж эхэлсэн дээ хөөрхий. Энэ нь дарга нарын сэтгэцэд хүртэл муу нөлөө болсондог. 

1992-1990 энэ үед Ардын Их Хурал шинэ үндсэн хууль батласан нь үнэ цэнэтэй үйлс болсон юм. 1990 оны 02-р сарын 18-нд МоАХ-ны Анхдугаар Их Хурал хуралдаж, Ардчилсан намыг байгуулснаа зарлаж, олон намын тогтолцооны шанг тавьсан юм. Уг Их Хуралд 16-н аймаг, 3-н хотоос 611-н төлөөлөгч, 200 гаруй зочид, 30-н орны сурвалжлагчид оролцсон. МоАХ-ны шаардлагын дагуу Ардын Их Хурлын сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны 7-р сарын 28-нд зохион байгуулсан. Ийнхүү Олон намын тогтолцоотой болоод хийсэн анхны чөлөөт сонгууль нь МоАХ-ны түүхэн гавьяаны нэгэн эхлэл бас үргэлжлэл болой. 

МоАХ-ны тэмцэл тайван замаар элдэв үймээнгүйгээр 1990-1989 онд эхэлсэн юм. Би яагаад ухрааж бичиглэв ээ. Манайхан ухраад байгаа учраас тэр! Ухарсаар л байх гэж үү?

Би яагаад шүүмжлээд байна вэ?

Бидний ихэнх нь 1990 оноос өмнөх амьдралыг санагалзаад байгаа учраас тэр! 1990 оноос өмнө ЗХУ-ын колони байсан учраас тэр! КГБ-ын савар манайд амь бөхтэй үйлчлээд байгаа учраас тэр! 

Цагаан морин жилд МоАХ жинхэнэ амьд байсан юм шүү?!? Өнөөдөр харин хаана явна? Хайгаад олдохгүй байна...

2022.02.18

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 14 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 20 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 22 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 24 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 24 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 24 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 24 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 28 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 31 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 31 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 26 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 26 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 29 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 30 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 44 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 46 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top