x

"Иргэн бүр нь хувьцаа эзэмшигч болсон Монгол улс"

"Лондон пост" хэвлэлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 онд гурван тэрбум ширхэг хувьцаагаа монгол иргэн бүрд тэгш хувааж хүртээсэн билээ. Тухайн үед 10 орчим жилийн дараа КОВИД-19 цар тахал гарч эдийн засаг хүндэрч иргэдийн амьдрал доройтохыг таамагласан хүн үгүй биз. Тахалтай тэмцэж хоёр жилийг хүндхэн туулсан 2 сая 512 мянган монгол иргэн хамгийн хүнд цаг үед хувьцааныхаа ногдол ашгийг хүртсэн нь нийгэмд ашиг тусаа өгсөн тухай сийрүүлье.

Монгол Улс эдийн засгийн хувьд ОХУ, БНХАУ хоёр хөршөөсөө шууд хамааралтай тул цар тахлын нөлөөлд хүчтэй өртсөн. Хятад хилээ олон сар дамнан хааж байгаад саяхан буюу аравдугаар сарын 15-аас улс хоорондын худалдаагаа хэвийн явуулж эхлээд байна. Харин ОХУ-тай хийж буй худалдааны харилцаа харьцангуй хязгаарлагдмал хүрээнд үргэлжилж, дараа жил хүртэл жуулчин хүлээж авахгүй шинжтэй. Экспорт, импорт огцом уналтанд орж, ажилгүйдэл улс орны хүрээнд томоохон асуудал болж байна.

Бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсгэхийн зэрэгцээ өрхийн дундаж орлого буурч байгаа нь нийгмийн олон асуудлыг улам даамжруулж буй. Энэ хүнд цагт иргэн бүрт тараасан 1072 хувьцааны ногдол ашиг Монгол Улсын эдийн засаг цар тахлын саар нөлөөнөөс гарахад багагүй түлхэц болов.

Эдийн засаг хүндэрсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 15,5 сая тонн нүүрс борлуулж 2,7 их наяд төгрөгийн орлого олж өндөр амжилттай ажилласан тул ногдол ашиг тараах боломж бүрджээ. Улмаар 2020 онд 2,5 сая хувьцаа эзэмшигчдээ нийт 179,8 тэрбум төгрөг тараахын зэрэгцээ улсад 739,1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэв. Нэгж хувьцаанд 90 төгрөгөөр бодож, иргэд дунджаар 90,000 төгрөг (татварын дараах дүнгээр 86,000 төгрөг) авсан юм. Цар тахлын хүнд үед иргэдийн хувьд нүдээ олсон хөрөнгө оруулалт болсон нь гарцаагүй.

“Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч Х.Дэлгэрмөрөн

Тэрээр 31 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дэлгэрмөрөнгийн амьдралд тус ногдол ашиг их нэмэр болсон. Тэрээр 2013 онд харааны бэрхшээлтэй хүүхэдтэй болж амьдралын олон асуудалд нухлагдсан ч шантралгүй тэмцэж, улам хурцлагдаж хүүхдийнхээ төлөө тусгай хэрэгцээт цэцэрлэгт туслах багшаас эхэлж эрхлэгч хүртэлх бүх албыг хашиж дэвшсээр өдийг хүрчээ. Өдгөө Улаанбаатар хот дахь “Нарны хаан хүүхдүүд” тусгай боловсролын цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна.

Түүний хүү харааны бэрхшээлдээ түүртэлгүй сурах эрмэлзлээр бялхаж байдаг. Тэрээр энгийн хүүхдүүдтэй хамт ерөнхий боловсролын сургуульд амжилттай сурдаг боловч унших тал дээр ихээхэн бэрхшээл тулгардаг юм. Хүүгийнхээ сурах нөхцөлийг хангахын тулд 225 мянган төгрөгийн үнэтэй тусгай программ худалдаж авахаар төлөвлөсөн ч амжиргааны зардлаа дөнгөн данган олдог тэдний хувьд тийм ч амар биш аж. Тэдний сарын орлого 1 сая 400 мянган төгрөг нь хэрэглээний зардлаас хэтэрдэггүй. Тус гэр бүл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрт хүртээсэн 1072 хувьцааны нийт ногдол ашиг болгож нийт 257,850 төгрөг авсан бөгөөд үүгээрээ хүүдээ сургалтын программыг нь худалдан авч өгчээ. Дэлгэрмөрөний хүү одоо хүссэн номоо аудио хэлбэрт хувирган сонсож үеийнхэн дундаа сурлагаараа манлайлах боломж бүрджээ.

Ахмад настан Ц. Цэвээн

Цэвээн гуай ногдол ашгийн үр ашгийг хүртэж амьдралаа өөрчилсөн хүмүүсийн нэг. Таван хүүхдийн ээж тэрээр залуудаа Батлан хамгаалах яаманд тогоочоор ажиллаж байжээ. Өдгөө 15, 17 насны хоёр ачтайгаа Гачуурт тосгонд амьдарч буй. Өрхийн санхүүгийн байдал хүнд буй тул тэтгэвэрт гарсан хэдий ч Гандантэгчлэн хийдэд будаа жижиглэн зарж амжиргаагаа залгуулж байлаа. Цэрэн гуай орлогоос гадна хүмүүстэй ойр байж нийгмийн харилцаанд орохын чухлыг мэдэрсэн тул уг бичил бизнесээ эхлүүлжээ. Түүний сарын тэтгэвэр 350,000 төгрөг бөгөөд Гандантэгчилэн хийд дээр орлого сайтай байх үедээ долоо хоногт 20 орчим мянган төгрөг олж байв. Гэвч хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй хэвээр байлаа.

Өдгөө 89 настай тэрээр будаа зарахын тулд хотын баруун хязгаар Гачууртаас төвийн Гандантэгчлэн хийд хүртэл дүн өвлийн хүйтнийг ч үл ажран өглөө бүр 8 цагаас гарч 20 гаруй километр зам туулж ирдэг. Эмээ 17 жилийн турш өдөр бүрийг ийнхүү өнгөрөөж иржээ. Харин өнгөрсөн жил тараасан “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг түүнд нэгэн шинэ боломжийг нээжээ. Хувьцааны ашгаараа дахин будаа авч өдөр хоногийг аргацаахын оронд хүүхдийн гутал урлах материал худалдан авч бага байхын дуртай гар урлалын ажилд ханцуйн шамлан оржээ. Хүүхдийн гутал хийж худалдах нь түүнд “Сонин сайхан хүмүүстэй уулзах боломж олгож, дахин залуужсан шиг мэдрэгддэг” гэж Цэвээн гуай өгүүллээ.

Монгол улсын их сургуулийн оюутан Н.Мөнхтулга

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд мэдээллийн системийн чиглэлээр сурдаг, 21 настай оюутан Н.Мөнхтулга бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн нэг. Дөнгөж 21 нас хүрч буй ч хэдийнэ бие дааж сурахын зэрэгцээ ажил эрхэлж хэрэгцээгээ хангадаг төдийгүй чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлсэд байнга суралцдаг юм. Их сургуулиудын дунд зохион байгуулдаг “Хакатон 2020” програмчлалын тэмцээнд UI/UX дизайнер, төслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан тэрээр англи, испани, хятад хэлээр чөлөөтэй харилцдаг, өндөр мэдлэгтэй, идэвхтэй оюутан юм.

Хэдий чадварлаг залуу боловч хил хаагдсанаас үүдэж түүнд эдийн засгийн хямрал нүүрлэж орлого тасрах болжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг авсан нь түүний амьдралд шинэ хуудас нээсэн гэхэд буруудахгүй. Н.Мөнхтулга ашгаараа график дизайны онлайн сургалтанд хамрагдсан бөгөөд өдгөө их сургуулийнхаа хажуугаар маркетингийн компанид дизайнераар ажиллаж байна. Ажил нь түүний идэвх зүтгэлийг үнэлж, төгссөнийхөө дараа үргэлжлүүлж ажиллахыг уриад буй.

“Эрдэнэс Тавантолгой” болон Монгол Улсын Засгийн газар Монголын иргэн бүрд байгалийн баялгийнхаа ашиг шимийг шууд утгаар хүртэх боломжийг хувьцаагаар дамжуулж олгосон. Тус компани хэдхэн жилийн өмнө хувьцаа эзэмшигчдийнхээ тоогоор 3.5 сая хувьцаа эзэмшигчтэй Энэтхэгийн “Reliance Power Ltd”-ийн ард дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв.

Зарим улс орон ядуурлыг бууруулах, нийтэд хүртээмжтэй бодлого хэрхэн явуулах учраа олохгүй байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газартай хамтарч иргэдэд бэлэн мөнгө олгосноор хүн болгонд өөрийн хүссэнээр зарцуулж, амьдралаа өөрчлөх боломжийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: www.london-post.co.uk

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 3 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 5 цаг 6 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top