x

Хөгжлийн банк тойрсон тавилттай жүжгийн тайлал

Хөгжлийн банкны хэрэг олон нийтийн сүлжээгээр шинээр дахин цацагдсанаас хойш /2016 оны сонгуулийн дараа МАН нэг удаа сөхөөд хаясан/ хоёрхон долоо хоног өнгөрчээ. Гэсэн ч энэ ахархан хугацаанд санаанд оромгүй өндөр авч, Хөгжлийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүртэл асуудал хөндөж эхлэв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг намын гишүүнээс түдгэлзүүлнэ” гэж бараг долоо хоногийн өмнө мэдэгдсэн ч хараахан хөөгдсөн туугдсан хүн алга. Элчин сайд асан Ё.Отгонбаярыг эс тооцвол шүү дээ.

Хөөгдсөн шалтгаан нь яг ч Хөгжлийн банкны зээлтэй холбоотой байсан уу гэвэл үгүй. Хөгжлийн банкнаас зээл авсан эхнэрийнх нь асуудлыг сөхсөн сэтгүүлч эмэгтэйг “ална тална” гэж согтуурхсанаасаа болоод "ёс суртахууны" хариуцлага хүлээсэн хэрэг. Сэтгүүлч У.Оргилмаа хувийн чатаа задалсны дараа манай сэтгүүлчдийн байгууллага өндөр дуугаар мэдэгдэл гаргаж, Ё.Отгонбаяр нь уучлал гуйж, МАН-ын геснек Д.Амарбаясгалан түүнийг намын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн билээ. 

Хэвлэлүүдийн мэдээлснээр Хөгжлийн банк бүр нэг “арга тасраад” найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд зарлажээ. 2014-2019 оны хооронд /таван жилийн хугацаанд/ авсан зээл нь “Чанаргүй зээл”-ийн ангилалд шилжсэн 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм байна. Тэгэхээр Хөгжлийн банкны дампуурлыг зарлах нь чин үнэндээ сэтгүүлчдийн эрэн сурвалжлага байсангүй, анхнаасаа төлөвлөгдсөн зүйл байж. Харин асуудлыг яасхийж өндөр авахуулах, яаж олон нийтийн анхааралд оруулах нь сэтгүүлчдийн ажил байв.

Эхлээд нэг нэгээр нь гаргаж тавьж байсан баримтуудаа яваандаа нам намаар нь гаргаж тавьснаар Хөгжлиийн банкнаас зээл авсан бүх компани, улстөрчдийн нэр ил болов. Авсан зээлээрээ ажил хийсэн нь ч байна, хийгээгүй нь ч байна. Зээлээ төлсөн ч байна, төлөөгүй мурисан ч олон байна. Эцэст нь Монголын хамгийн "өндөр өртөгтэй" хоёр сэтгүүлч Хөгжлийн банк болон Монголбанкны удирдлагууд, УИХ-ын гишүүдийг урьж байгаад нээлттэй хэлэлцүүлэг хийж, бараг бүх телевиз шууд дамжуулав. “Асуудал яагаад ийм байдалд хүрэв, цаашид яах вэ?” л гэнэ. Өмнөөс нь бараг өнхөрч өгөх нь ээ...

Уг нь бол "яагаад", "яах вэ?" гэдгийг Өнөрөө, Лодой хоёр биш, УИХ, Засгийн газар өөрсдөө ярьж суух ёстой. Ингэхийн тулд эхлээд хулгай хийсэн, хулгайд алдсан хоёроо хоёуланг нь хуулийн байгууллагад шилжүүлэх, шалгуулах ёстой юм. Хөгжлийн банкны асуудал сөхөгдөнгүүт нэг намын генсек биш, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирээд, шууд зарлаад тагнуул, цагдаа, АТГ-аа бүгдийг нь Хөгжлийн банк руу оруулах ёстой юм л даа. Юу яасан олимпийн нээлт үзэх... Чингэж байж “Аан. Засгийн газар үнэхээр авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байна” гэж үнэмшинэ.

Атал манай “Данхан толгойт” дахиад л нөгөө тавилттай жүжгээ тоглож байна. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ өөрөө сэлэм эргүүлээд гарвал ард түмэн араас нь заавал хариуцлага нэхэж таарна, амыг нь асууна. Тэгж амаа асуулгах хүсэл ч, тийм шаардлага ч Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Харин Өнөрцэцэг, Лодойсамбуу хоёроос хэн юу нэхэх юм. ЖДҮХС-гийн хэрэг шиг нийтээрээ жаал шуугиж байгаад замхарна. Хэн ч яах ч үгүй. Ялангуяа МАН-ынхан бүгд сугараад үлдэнэ. Хонь бүрэн, чоно цатгалан...

Угаасаа Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаад хөөн хэлэлцэх хуацаагаар хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон гэсэн биз дээ. Зээл авсан нөхөд ч гэсэн ялгаагүй, дахиад нэг жил өнгөрөхөд хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Анхнаасаа “гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа зогсох” тухай Эрүүгийн хуулийн /2015 оны/ заалтыг өөрчилж, “гэмт хэрэг үйлдэгдсэнээс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолох”-оор хуульчилсан хүмүүс нь МАН өөрсдөө шүү дээ. 2016 онд МАН Хөгжлийн банкийг зөнд нь орхисон шалтгаан нь ийм.

Тийм болохоор Хөгжлийн банкны хэрэг ч гэсэн тэгэс ингэсгээд мартагдана. Яван явсаар хулгай хийсэн нь биш, Хөгжлийн банкийг байгуулсан нь буруу болоод, банкаа татан буулгаад л дуусна. ЖДҮХС-г яалаа?

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэсэн зүгээр сууж байгаанд зүүнд хатгуулаагүй нь ойлгомжтой. Иймэрхүү үзэгдлийн ард их мөнгө, эрх мэдлийн тэмцэл явдаг. 2021 оны нэгдүгээр сард  У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд нарын хооронд гал гарсан тулаан болсон. Улс төр, бизнесийн хамаг том бүлэглэлийн толгойлогч нар гэрт гадаагүй, гадаад дотоодгүй байлдсан. У.Хүрэлсүх нь тэр үед Х.Баттулгад хөдөлж өгөөгүй. Харин Л.Оюун-Эрдэнэ хараад суух бодолгүй байгаа бололтой. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 13 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 19 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 21 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 23 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 23 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 23 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 23 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 27 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 27 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 30 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 30 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 25 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 25 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 28 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 29 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 43 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 45 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top