x

УИХ-ын гишүүн бол!

Маш энгийн, та УИХ-ын гишүүн больё гэж бодож байгаа бол маш баян байх хэрэгтэй. Нэр дэвших тойрогтоо жилд 1 тэрбум төгрөг зарцуулж чаддаг баян байх хэрэгтэй. Хэрэв чи хангалттай баян биш бол улс төрд нөлөө бүхий нам дамнасан бүлэглэлүүдийн үнэн ч гар хөл болох ёстой. Тэгвэл тэд чамайг санхүүжүүлнэ. Чи сонгогдоод эргээд тэд нарын дохиураар ажиллана, улс төрд бол “кнопчин” гэж нэрлэгддэг.

Тойргийн иргэд сонгогчдод баяр бүрээр бэлэг тараах хэрэгтэй. Бар жилийн босго дээр баахан УИХ-ын гишүүд боов, гурил, бэлэг тараасан шиг. Бүр зарим нь бэлэн мөнгө шилжүүлдэг болчихсон байна. Улсын баяр наадмаар бас л бэлэг сэлт тараах хэрэгтэй. Тойргийн багш, эмч нар болон бусад төрийн албан хаагчдын дунд уралдаан тэмцээн байнга зохион байгуулах хэрэгтэй болно. Тэд хотод бөөнөөрөө ирвэл заавал хоолонд оруулж бэлэг өгч хүлээн авах ёстой.

Намын гишүүд гэж бас нэг маш чухал бүлэг бий. Шинэ жилийг нь хийхэд дэмжлэг үзүүлэх ёстой, ахмад гишүүддээ байнга бэлэг өгөх хэрэгтэй. Ер нь намд ямар хэмжээний мөнгө хэрэгтэй байна, тэр бүгдийг олж өгөх үүрэгтэй. Хэн намын гишүүддээ их мөнгөлөг байж чадна, тэр хүн дэмжлэг авна гэсэн үг.

За тэгээд гишүүн болчихвол та заавал ЖДҮ, эсвэл тендер концесс, Хөгжлийн банк гэх мэтээс нэн хөнгөлөлттэй зээл авах ёстой, авахаас өөр арга байхгүй. Дээр дурдсан тэр их улс төрийн зардлыг санхүүжүүлэх гэж та толгойтой үсээ зулгаахаас наагуур юм болох нь тодорхой. Танд мөнгө л байвал та бүгдийг шийднэ, та бодлого бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй, мөнгөөр шийдэх нь хамаагүй амар. За ер нь та дараагийн сонгуулийн мөнгөө бодоод тэрийгээ хөөцөлдөх хооронд бүх цаг хугацаа нь чинь бараг хүрэлцэхгүй дээ.

Харамсалтай нь өнөөдрийн энэ арга ядсан байдлаас гарах гарц шийдлийг ярьж байгаа хүн бараг алга. Бид зүгээр л үзэгдэл дээр шуугилдаж байна, нэг үзэгдэл тойроод байлдаж тоглож байгаа аятай. Асуудлыг гол шалтгааныг огт ярихгүй байна, яаж шийдэх арга зам дээр мэтгэлцээн өрнөхгүй байна. Энэ талаар их ярьж бичвэл бараг мэдрэл муутай хүн шиг харагдаж мэдэхээр байна. Бид тоглоомын дүрмээ өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Улс төрийн санхүүжилт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн сурталчилгаа, компанит ажлын зохион байгуулалт, санхүүжилтийг зөв зүйтэй болгохгүйгээр бид энэ тойргоосоо хэзээ ч гарахгүй.

Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 13 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 18 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 24 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 26 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 28 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 28 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 29 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 28 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 32 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 32 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 35 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 35 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 30 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 30 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 33 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 34 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 48 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 50 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top