x

2022: ҮХЭР ХӨТӨЛСӨН ХҮНИЙ ШИНЖ

Үхэр хөтөлсөн хүнийг жоол харж суулаа

За эхлээд үхрээ шинжие

Сүүл нь шар байна. Хуучин засуулцан эр үхрийг л шар гэдэг байсан, одоо ч сүүлий нь хүртэл шар гэдэг болж дээ. Сүүлээ наашаа шарвахад хүнийхээ нүдийг сох шавхуурдахаар байна даа. Эвэр нь бас шар байна. Юу вэ чих нь бас. Чих нь арай ч улбар шардуу юм уу. Яасан ч олон детальтайн.

Толгой дээр нь улаан чолк байх аж. Хальт харвал цэнхэрийн дээр улаан гэхээр улстөрийн өнгө аяс сэвэлзэж МАН нь АН-аа дарлаж байгааг харуулжээ. Мөн цэнхэр толгойг нь цэнхэр уяагаар багласныг харвал О.Цогтгэрэлийн АН байж таарна. Амнаас цухуйгаад байгаа “улаан” хэл С.Эрдэнэ гуай мөн юм шиг харагдаад байхын. За тэр хамрын улаан ч яахав нэлээн шаадаг байрын л үхэр гэдгийг харуулж байгаа байх мэдэхгүй. Угаасаа ногоортлоо л ууж. Биений ногоон байгаагийн учир тэр шүү дээ хүүхдүүд минь.

Харин тэр хөл нь яагаад цэнхэр туяа татаад, туурай нь цэнхэр байгаам бол? Эсвэл энэ компьютрийн дэлгэц эвдэрчив үү. Хэрэв үнэхээр хөл нь цэнхэр бол салаа туурайтай юм чинь найман аймагт АН ялсныг харуулж байгаа шүү гэж солиорохоос. Үгүй бол маргааш компьютэр ланд л ордог байх даа. 

Үхрийн гэдэс цагаан байгаа нь зураач хайнга байгааг илэрхйилнэ. Би ч гэсэн багадаа иймэрхүү газруудыг будахаа мартаад үлдээчдэг байсан. 

Дараа нь хүнээ шинжлээ

Энэ хүн бол чааваас эрээн дээр бараа нь гацаж, дөрвөн тун шаалгаж, тэгсэн ч гэсэн дэльта, омикрон гусаж, хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс нэг хөдөлмөрийн хүндэт авсан... гэх мэтээр глобал юм бодож байсан ч нэг л танил харагдаад болдгүй. Тэгсэн гэнэт дээл нь шар, урт байхыг хармагцаа, тиймээ энэ чинь Н.Энхбаяр гуай байна шүү дээ гэж дуу алдав.Гэхдээ одоо хүү нь УИХГ болчоод байхад хөл нүцгэн арай ч дээ гэж бодсон ч гэсэн, “нээрээ тэрээр сэтгэгдэл төрүүлэхдээ гарамгай шүү дээ” гэсэн бодол орж ирснээр би толинд харан дуугүй л жуумалзан толгой дохив.

За за ингээ солиороод дуу алдаж бариад, толь мольтой яриад байжээдэг гэж бодоогүй биз дээ зүгээр уянгын халил оруулж үзсэн юм. Олигтой орох ч гүй байна угаасаа. Тэгээд ч энэ Энхбаяр гуай биш, лизингийн хүүндээ сөхөрсөн хөл нүцгэн биднийг л дүрсэлсэн байх. Тэгээд хүүгээ төлж чадахгүй болоод банкныханд зодуулаад хөх няц болсон. Харьцуулахад, тэр үхэр нь хөгжлийн банк идсэн дүртэй. Тарган агаад цатгалан. Наад хүн нь чааваас нэг ташуур атгамар болж, цаадах нь жишимгүй, ууртай алхаж байгаа харагдана. 

Бусад юмс

Тэнгэр дээр нь нэг улаан нэг, мөн нэжгээд цагаан цэг байна. Улаан цэг нь Улаанбаатар хот, цагаан цэг нь Цагаанбаатар аварга гээд солиороод байхгүй юу. Тэр хоёр чинь цэг мэг биш нар сар хоёр юм бишүү дээ. Уг нь тодорхой зурвал нар чинь цацрагтай. Сар чинь ч баснэг амтай, эрүү мэрүүтэй байдаг биз дээ. Мишээл Амазонкагийнхан л зурсан юм шиг байгаан. 

Засгийн үхэр дээр засвар хийсэн

Засгаас өгсөн үхрийн зураг дээр ганц нэг юм яалт ч гүй дутдаг болохоор хувиараа нэмцэн шүү зурсан хүн нь уучлаарай. Энийг хэн зурдым бэ ер нь. 

Хөл нүцгэн эр маань сугандаа нэгэн том боов гавчуулжээ. Хэн нэгэн гишүүн өгсөн бололтой. Гишүүн нь ууртай байсан тул дуурайлгаж хөмсгийг нь зангидуулчлаа. 

Тэгээд ийм худлаа ногоон бамбалзуур дээр биш Сүхбаатарынхаа талбайг зорих хөлдүүс хүйтэн дам дээрээ алхаж явах ёстой гэж үзлээ. Хуйсгануур салхийг сөрөн хөл нүцгэн монгол эр зам хөндлөн гарч явна. Энгэрт нь улсынхаа нэрийг дурайлгав. 

“Буян үйлдэгч” усан бар жил ийнхүү гарах нь ээ. Хөгжлийн банкныхныг харахад “Баян үйлдэгч” гэх гээд алдсан байлгүй дээ гэж хөл нүцгэн эр бодож байна. “Сайжруулагч” хэмээх гэсэн хувилбар ч буй. Амьдрал минь сайжирчих юм биш байгаа гэж тэрээр санааныхаа мухарт бас дэмий горьдож байгаа байх.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 9 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 9 цаг 14 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 9 цаг 20 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 9 цаг 22 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 9 цаг 24 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 24 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 9 цаг 24 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 11 цаг 24 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 11 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 11 цаг 28 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 11 цаг 31 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 11 цаг 31 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 13 цаг 26 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 13 цаг 26 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 13 цаг 29 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 13 цаг 30 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 15 цаг 44 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 15 цаг 46 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 15 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top