x

Монголын оюун санааны удирдагч хэн бэ?

Монголын оюун санааны удирдагч хэн бэ? Монгол Улсын үнэ цэн, даган мөрддөг философи юу вэ?

QUARTZ сайт дээр Olivia Goldhill энэхүү нийтлэлээ оруулж, тухайн үедээ буюу 2018 оны дэлхийн улс төрд тэргүүлэх таван философичийг нэрлэн, үүнийгээ батлахыг оролджээ.

Хятад: Күнз

Хятадын лидер Ши Жинпин бол Күнзийн үнэнч фэн. Хятадын эдийн засаг ба улс төрийн эрх мэдэл дэлхийн даяар цуурайтах тусам бусад улсууд Шигийн улс төрийн нүүдлийг 2500 жилийн настай Күнзийн сургуулийн сургаалийг нь уншин тааварлахыг хичээж байна. Күнзийн өөдрөг сургаалиудыг мань эр нэлээд дагадаг бөгөөд Америкийн зарим “галзуу” улстөрчид Библийг эш татдагтай адилтган үзэж болох юм. Күнзийн сургаалийн эрэмбэ дээр суурилсан концепцийг (өвөг дээдсээ шүтэх ёс) ашиглан Хятадын нийгмээ тогтуун “барих”, цаашилбал орчин цагийн хятад үнэ цэнийг бий болгохоор зорьж буй ажээ. 

Яагаад гэвэл орчин цагийн хятад залуус коммунист үзэл сурталд итгэх нь улам бүр багассаар байна. Иймээс Күнзийг ашиглан “энгийн” бөгөөд жирийн хятад иргэдийг аз жаргалтай байлгахын тулд төр эгэлгүй ганц зорилгоор ажиллах ёстойг батлахыг зорьж байна. Күнзийн сургаальд төрийн албаны шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд энэ ч зорилгоор Ши авилгын эсрэг хүчтэй акцыг дэлхий даяар хийж байгааг тодотгожээ. Гэхдээ хэт “Күнз”-дээд Хятадын залуу нийгмийг удаан барьж чадахгүй гэдгийг Йэйлийн философийн профессор дүгнэжээ. 

Орос: Александр Дугин

Дугин магадгүй сайн философич биш байж магадгүй ч “Путины тархи” хочийг зүгээр нэг аваагүй биз ээ. Түүний дагадаг хүн нь Martin Heidegger бөгөөд технологийн давуу талыг үл хүлээн зөвшөөрөх, технологийн хөгжлийн ашиглахын эсрэг үзэл суртлаараа алдартай нэгэн. 

Дугин АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампийн шүтэн бишрэгч бөгөөд түүнийг “Америкийн Путин” хэмээдэг. Түүний гол үзэл суртал нь дэлхий дээр хэд хэдэн супер гүрэн заавал байх ёстой бөгөөд эдгээрийг ЗХУ нэгэнтээ базаж байсан шиг ОХУ тэргүүлэх ёстой гэж үздэг нэгэн аж. Оросын эзэмшлийн бүс нь шатлан захирах ёс, уламжлал, хатуу чанд хуулийн шүүхийн систем дээр суурилж, харин Хойд америк ба Европ нь либерал худалдаа, хувь хүний эрх чөлөө, чөлөө зах зээлийн зарчим дээр суурилж, энэ хоёр ялгаатай систем нь дэлхийн хүчний туйлыг тэнцвэржүүлэх ёстой гэж номлодог. Хэдийгээр Дугины бичвэр, номлолууд нь хоорондоо авцалдаа муутай, дүгнэлтүүд нь тодорхой биш ч Путин одоо хүртэл түүнийг анхааралтай сонсч, уншихаар барахгүй Дугин Оросын философийн нэрт сэтгэгчид зүй ёсоор тооцогдсон хэвээр байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. 

Франц: Paul Ricœur

Францын Ерөнхийлөгч Макроны үе үе хэрэглэдэг хэлц нь “et en même temps” буюу “ийм гэхдээ бас тийм”. Үүнийг Францын философийн нэрт зүтгэлтэн Paul Ricœur-н нөлөө гэж ярьдаг аж. Энэхүү эрхэм 20-р зууны нэрт сэтгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдох агаад 2005 онд тэнгэрт хальжээ. Философийн гол концепц нь нэг байр суурь дээр хатуу зогсохгүйгээр асуудлыг хоёр зөрчилтэй байр сууринаас харж шийдвэр гаргах байв. Макрон улс төрд орохоосоо өмнө хоёр жил Ricœur-тай хамтран ажиллаж, шавилан сууж байжээ. Ийм ч учраас өнөөгийн Францын Ерөнхийлөгч прагматик бөгөөд ямар нэг улс төрийн үзэл баримтлал, намын догмад баригдаагүй яваа. Баруун ба зүүний чиг баримжаатай аль ч намын үзэл баримтлалд нээлттэй байж, авахыг нь авч, хаяхыг нь хаяж, холихыг нь хольж чаддаг түүний улс төрийн нүүдлийг тааварлахад бэрх байдаг нь түүний багш, нэрт философич Ricœur-той холбоотой гэнэ. 

Европын холбоо: Jürgen Habermas

Европын холбооны лидерүүд философийн олон урсгалыг судлаад байх шаардлагагүй гэнэ. Өдгөө 88 насыг зооглож буй 20-р зууны агуу сэтгэгчдийн нэг Jürgen Habermas тэдний чигийг заах алтан гадас нь ажээ. Энэхүү эрхэм Франкфуртын сургуулийн нэрт сэтгэгчдийн клубт харьяалагддаг агаад Европын холбоо цул байж гэмээнэ хүчтэй байж, тэр хэрээр ардчиллын үндэс, үнэ цэнийг хадгалж үлдэнэ гэж номлодог. Европын холбооны өнөөгийн удирдагчдад таагүй ханддаг тэрбээр унтаж буй арсланг сэрээх осолтой тоглоом тоглож буй мэт бусад супер гүрнүүдтэй харьцаж байгааг хатуу шүүмжилдэг. Европын холбоо задрах тусам европ тивийн хүч сулрах болно гэдгийг байнга сануулдаг. 

Үндсэрхэг үзэлтнүүд: Nick Land

Үндсэрхэг үзэлтэй цагаан арьстнуудыг “Alt Right” гэдэг. Эдгээрийг “гэгээрсэн” улс төрийн хөдөлгөөн гэж тооцож болохгүй ч яах аргагүй ямар нэг, эсвэл хэн нэгний философийн үзэлд хөтлөгдсөн байж таарна. Иймээс энэхүү хөдөлгөөний загалмайлсан эцгийг Британийн нео-фашист философич, “харанхуйн сэргэн мандал”-ын эцэг Ник Ланд гэж үздэг. Гайхалтай нь философийн энэхүү урсгалыг өнөөгийн цахиурын хөндийнхөн хурдацтай нутагшуулж байна. 

Энэхүү үзэл суртлыг фашизмд хүргэх капитализмын хурдасгуур гэж ярьдаг бөгөөд гол суурь баримтлал нь технологи, феодализм, корпорацийн хэмжээлшгүй эрх мэдэл, тэмцэл, дайн, арьс өнгөөр ялгаварлах үзэл юм. Үе үеийн фашистууд философичид, нийгмийн сэтгэгчийн үзэл санааг өөрсдийн зорилгодоо ашиглахын тулд албаар мушгин гуйвуулдгаараа алдартай. Dark Enlightenment буюу “Харанхуйн сэргэн мандалт” бол үүний нэг жишээ юм.   

Философи өнөөдрийн хүртэл нийгмийн чиглүүлэгч хүч байсаар ирсэн. Тэр ч утгаараа аливаа нийгмийг захирч буй удирдагчдын оюун санааны алтан гадас нь болдог. Иймээс бид бүхэн, ялангуяа залуус Күнз, Ricœur, Habermas зэрэг философийн сэтгэгчдийг судлан, тэдний бүтээлийг унших ёстой. Эдний бүтээл сонирхолтойгоос гадна эдгээрийн шавь болсон улс төрийн манлайлагчид ямар бодлогоор дэлхийн ертөнцийг хэрхэн удирдах нь бидэнд бүр сонирхолтой билээ.

Гэснээс Монголын оюун санааны удирдагч хэн бэ? Монгол Улсын үнэ цэн, даган мөрддөг философи юу вэ? 

В.Ганзориг /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 11 цаг 0 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 6 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 12 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 14 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 16 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 16 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 16 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 16 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 20 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 20 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 23 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 23 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 18 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 18 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 21 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 22 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 36 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 38 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top