x

Н.Учралын боов гэснээс 70-аад оныхон яана аа...?!

УИХ-ын гишүүн Н.Учралын тойргийнхоо ахмадуудад тараасан ул боов, боов авсан ахмадуудаас бусдынх нь дургүйг хүргэв. Түүнийг анзаарсан Н.Учрал гишүүн ч ам хуурай өнгөрсөнгүй, “Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гуравдагч нөхдүүд тайван байна уу” хэмээсэн нь бүр ч гал дээр тос нэмэв. Товчхондоо "Малаа яаж маллахаа та нараар заалгахгүй ээ" л гэж байна. Баян хүн өгснөө, ядуу хүн авсанаа мартдаггүй.

Үнэхээр баян хүн буян санаж өгдөг бол заавал тойргийн ахмадууд гэж алагчлах хэрэг юу байна. Хүрээний бүх ажилгүйчүүд, орох оронгүйчүүдийг эс гэхэд ядаж нэг дүүргийн хэмжээнд буян хийх хэрэгтэй биз дээ. Гэвч зорилго нь өөр л даа. 2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 53 мянган сонгогчийн санал авсан цорын ганц нэр дэвшигч бол Н.Учрал. Дөрвөн жил боов тараасны хүч шүү дээ. Н.Учралын боов хүчтэй...

Ажиглаад байхад Н.Учралыг тойргийнх нь сонгогчдын нэлээд хэсэг "баян хүн буянтай" гэж итгэж сонгодог бололтой юм. Гэвч энэ мөнгө иргэн Н.Учралын халааснаас гардаггүй гэдгийг санах хэрэгтэй. УИХ-ын гишүүдэд "тойргийн мөнгө" гэж хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийн нэлээд хэсэг нь иймэрхүү зардалд явдаг. Үлдсэн нь хаашаа орсон бэ гэдгийг сонгогчид нь өөрсдөө асууна биз.

Ул боов тараах энэ уламжлалыг Н.Учрал ч анх гаргаж ирсэн ч юм биш. Бүр 2000-аад оноос аварга Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гэх мэт морь, бөхөөр мэргэшсэн хөдөөх имижтэй хэсэг гишүүд сар шинээр тойрогтоо очихдоо хүмүүст “гарын бэл” гэж атга ааруул, уут чихэртэй явдаг байсан нь яван явсаар “хотын соёл” болтлоо хавтгайрч, төсвийн мөнгө рүү ч орж, УИХ-ын хамгийн залуу гишүүнд /2016 онд 27 настай УИХ-д сонгогдсон/ хүнд хэлбэрээр халдварласан нь энэ. Жилийн жилд л “Учралын боов” улс амьтны амны зугаа болдог ч тоож байгаа ч юмгүй. Ичиж зовохоо ч бүр болиод имижээ болгосон янзтай.

Уг нь бол УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүн сонгогчдод санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх нь хуулиар хориотой. Үүнийг сонгогчийн саналыг худалдаж авах буюу “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн үйлдэлд тооцдог. Орос, Монгол хоёроос бусад оронд бол гэмт хэрэг, шууд огцорно. 

Гээд дэлхий сөнөхөөс аврагдахын тулд зуслан руугаа зугтдаг шинэ үеийн шинжлэх ухааны доктортой ийм асуудал яриад илүүц биз дээ. Дэлхий сөнөнө гэдэгт итгэсэнд нь биш, дэлхий сөнөхөд өөрийнх зуслан үлдэнэ гэж итгэсэнд гай зовлон нь байна.

Африкийн Гана улс 2,5 сая хүн амтай. Английн колони байгаад 1957 онд тусгаар тогтнолоо олсон. 1992 онд манайхтай зэрэг парламентын засаглалд шилжсэн, ардчилсан улс. 2016 онд тус улсын “эдийн засгийн асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэнэ” хэмээн амлаж сонгогдсон Ерөнхийлөгч Акуфо Аддо 110 сайдтай нүсэр Засгийн газар байгуулжээ. Сайд бүр сарын $4,000-ын цалинтай, доод тал нь хоёр автомашин, үнэгүй шатахуун, орон сууц, урсгал зардал, хувийн хамгаалалтаа улсаас хангуулдаг.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус улсын эдийн засаг төдийлөн сайжраагүй бололтой. Зургаан сарын өмнө тус улсын парламентын гишүүн сонгогчиддоо будаа тараасныг залуучууд нь эсэргүүцэж, “Бидэнд үнэгүй будаа хэрэггүй, харин ажлын байр хэрэгтэй” хэмээн шуудаатай будааг буцааж шидэж, хөөж явуулж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Монголын залуус ийм болсны дараа л Н.Учралын боов ч гэсэн моодноос гарч, ахмадууд айлын хүүхдээс алга тосолгүй, тэтгэврийнхээ мөнгөөр санаа амар амьдрах, аялж зугаалах цаг ирэх байх даа.

Хэрэв тийм цаг ирэхгүй бол... Хэдхэн жилийн дараа бид өөрсдөө эцэг, эхийнхээ байранд очино. Хамгийн эхний ээлж нь далаад оныхон. Арав, арван таван жилийн дараа таягаа тулаад араас нь явна. Тэгээд Н.Учралтай адилхан бас нэг баян айлын бардсан хүүхдийн өмнө алгаа тосоод “Богд оо, боов хайрла” гээд зогсч байвал тэр үед “төр засагтаа” л битгий гомдоорой доо...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.134)
    Доржханд, Одонтуяа нарын зөв.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.92.254)
    Зөвхөн өөрийн намын ахмадууддаа өгдөг гишүүд бас байна!
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 9 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 11 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 13 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 13 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 13 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 13 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 17 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 17 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 20 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 20 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 15 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 15 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 18 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 19 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 33 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 35 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top