x

Сайжруулсан шахмал түлшний дампуурал

Олны хэлдгээр “дрондоо чирэгдэж” ажлаа өгсөн Н.Уртнасан сайдын албыг аваад байгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа авсныхаа маргааш /өчигдөр/ шууд “Тавантолгой Түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Тэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай “газар дээр нь” танилцаж, зарим нэг үүрэг чиглэлүүдийг өгчээ. Тухайлбал, түлшний асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн ойр орчмын бохирдлыг арилгахын тулд ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мөн саяхан гал гарсан баруун бусийн үйлдвэрийг нүүлгэж, шинээр барих гэх мэтчилэн 5-6 үүрэг чиглэл өгсөн байна.

Товчхондоо шинэ сайдын шийдэх ёстой олон асуудлын нэгдүгээрт “түлшний” асуудал эрэмбэлэгдсэнгүй. Түүнээс өмнө түлшний чанар, стандартад хяналт тавьж ажилласан мэргэжлийн хүмүүс “2019 онд баталсан MNS5679 стандартыг шинэчлэх, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүнд ашиглаж байгаа түүхий эд болон зуухны стандартыг сайжруулах шаардлагатай” гэсэн боловч сайдын өгсөн үүрэг даалгаар энэ хүрээнээс хальсан л байдаг юм.

Үйлдвэрийн орчны бохирдлыг арилгах, ногоон байгууламж барих гэх мэт нь тус яамны хийх ёстой ажил мөн боловч яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатарын утааг бууруулахад шууд нөлөөлөх хүчин зүйл мөн үү? Түүнээсээ өмнө түлшний чанарын тухай эхлээд ярих ёстой биш үү. Ер нь тэгээд түлшний үйлдвэрлэлийг хариуцаж байгаа Эрчим хүчний сайд нь яагаад дуугардаггүй юм? Ерөөсөө Н.Уртнасан сайдыг огцруулсан нь утаагүй түлштэй холбоотой байсан уу? гэх мэт олон асуудал урган гарна.

Мөн түүнээс илүү сонирхолтой асуулт бол дэлхийд 50-60 жилийн өмнө бий болоод одоо хүртэл ашиглагдаж байгаа /хамгийн ойрын жишээ манай өмнөд хөрш/ утаагүй түлшийг яагаад монголчууд цоо шинээр бүтээх гээд, бүтэлгүйтээд яваа юм. Технологийг нь тэр хэвээр нь оруулж ирээд түүхий эдээ гаргаад үйлдвэрлэх боломж манайд байсан уу?  

Явж явж утаагүй түлшийг бий болгосон ганц шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд зориулсан богино хугацааны тренд, завсрын ажиллагаа л байсан юм биш үү? Тийм биш бол яагаад хоёрхон жилийн өмнө баталсан стандартаа "хоцрогдлоо, сайжруулъя" гэж ярих болов? Түлшний шаталтыг сайжруулахын оронд шаталтыг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярих нь шийдвэрлэх арга зам мөн үү?!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 38 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 41 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 44 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 46 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 47 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 17 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 18 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 19 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 23 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 38 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 5 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 7 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 22 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 7 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 40 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 42 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 44 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 47 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 22 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top