x

“Витамин ₮” урамшуулалт аяны сүүлийн супер азтан тодорлоо

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Тийм ч учраас анх 2020 онд Голомт банкнаас иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг амжилттай зохион байгуулж, харилцагчдаа урамшуулж байсан. Тэгвэл цар тахлын хүнд хэцүү цаг үед ч Голомт банк харилцагч нараа халамжлах, хадгалах зуршлыг дэмжих, урамшуулах зорилгоор “Витамин ₮” аяныг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү аяны үргэлжлэх хугацаанд бид нийт 102 азтаныг тодруулж, урамшууллаа.

Харин сүүлийн супер азтан маань 2022.01.08-ны өдөр тодорч, супер хонжвор болох “Nissan-Leaf” цахилгаан автомашинаа гардан авлаа. Бид супер азтан И.Мишээлтэй хэдэн хором уулзаж, ярилцсан ба түүний ярилцлагыг хүргэж байна.

-Юун түрүүнд “Витамин ₮” урамшуулалт аяны супер тохирлын азтан болсонд нь баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Баярлалаа. Намайг Мишээл гэдэг. Би косметикийн компанид менежерээр ажилладаг.

-Азтан болсон сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Азтан болсон гэхээр итгэж өгдөггүй юм байна лээ. Голомт банкнаас залгаад азтан болсон байна гээд хэлсэн. Нэг хэсэгтээ л шоконд орсон.

-“Витамин ₮” урамшуулалт аянд оролцох эрхтэй байснаа мэдэж байсан уу?

-Мэдэж байсан. Хадгаламждаа орлого хийхээр сугалааны эрх ирээд байсан болохоор энэ аяны талаар мэдээллийг хайж үзсэн. Гэхдээ азтан болно гэж бодоогүй болохоор нэг их анхаараагүй орхисон байсан.

-Хуримтлалтай болоод удаж байна уу?

-Манай аав, ээж 2 анх хүүхдийн хадгаламж нээлгэж өгч байсан. Түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй хуримтлуулж байна.

-Хуримтлалыг зуршил болгосон хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж боддог вэ?

-Яаралтай үед хуримтлалтай байх нь маш хэрэгтэй байдаг. Тулгамдсан үед хэн нэгнээс мөнгө хайж явахгүй, өөрийн хуримтлалаар шийдчихдэг. Мөн ирээдүйд санхүүгийн баталгаатай болж байна гэж бодоод сар бүр тогтмол хадгаламждаа орлого хийдэг.

-Хүн болгонд өөрийн гэсэн хуримтлуулдаг арга байдаг. Таны хувьд анх ямар аргаар хуримтлуулж сурсан бэ?

-Миний хувьд Голомт банкны “Үндэсний хуримтлал”-тай байхад хуримтлалыг амьдралдаа зуршил болгож сурсан гэж боддог. Сар бүр тогтмол дүнгээр орлогоо татуулдаг хугацаатай хадгаламж байсан учраас тэр үеэс л зуршил болсон байх.

-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй юу?

-Хуримтлал үүсгэсэн хүмүүсийг урамшуулдаг маш зөв ажил байна. Манай Улсын хувьд хуримтлал, хадгаламж гээд санхүүгийн боловсролтой холбоотой мэдлэгийг олон сайн таниулах хэрэгтэй гэж боддог доо.



Голомт банкнаас зохион байгуулсан “Витамин ₮” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд олон харилцагч шинээр хадгаламж нээлгэж, хадгалах зуршлыг өөртөө бий болгож чадсан эерэг үр дүнтэй байна. Энэхүү аянд оролцож санхүүгийн дархлаагаа дэмжсэн нийт харилцагчид болон нийт азтанууддаа баяр хүргэе.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 3 цаг 43 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 3 цаг 45 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 3 цаг 47 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 3 цаг 53 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 3 цаг 55 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 58 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 4 цаг 3 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 4 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 4 цаг 8 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 11 цаг 33 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 11 цаг 34 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 11 цаг 38 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 11 цаг 43 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 11 цаг 45 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 11 цаг 47 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 11 цаг 49 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 52 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 15 цаг 54 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 15 цаг 54 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 15 цаг 57 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top