x

Д.Баярхүү: Социализмын сүнсээр манай нийгэм хордсон хэвээр байна

Гуйлгачин амьдрал маань ханахыг мэдэхгүй өлөн хоосны сэтгэхүйг бидэнд суулгачихжээ. Ханадаггүй, арилдаггүй шуналын дэв, уутлахын дэв, өлөн тархи, өлөн нүд мөнхөд дагалддаг. Тийм нэгэн нийгмийн өвчин өнөөгийн Монголд байна аа.

  • Казахстан санаанд багтамгүйгээр эргэлээ! Авилга-ядуурлын эсрэг хувьсгал дэгдэх нь энэ үү? Казахстан Монголд ямар үлгэр, сургамж үлдээх бол?

  • Манай эх орны гол эрсдэл юу вэ: Ядуурал ба Авилгал! 

  • Гол эрсдэлүүдийг тооцоолоход ядуурал нэн тэргүүнд тавигдана!

  • Ядуурал ба Авилгал Төр-улсыг сөнөөж чадна, нийгмийг ямагт тогтворгүй байлгана, улс төр ямагт бужигнаантай, ямагт хонзонтой!

  • АН-ын хямрал бол “авилгал+ядуурaл”-ын сонгодог жишээ сургамж!

“Шинэ сэргэлтийг хаанаас эхлэх вэ?” гэх сэдэв улс төрчид, судлаач мэргэдийн толгойн өвчин болж даамжрах шинжтэй. Манайхан оройноос нь эхлүүлж, нам дамжсан олигархиудыг бутцохиж, шударга ёс тогтоох гээд л авч өгч байна. Амны зоргоор хэн ч юу ч ярьсан болдог хорвоо.

“Нарциссизм” гэх нэгэн төрлийн сэтгэл–мэдрэлийн өвчинд монголын сэхээтнүүд үлэмжтоогоор нэрвэгдчихсэн тухай хүүрнэлээ энд үргэлжлүүлнэ. Энэ удаа сэхээтнүүд, тэр дундаа “дарга” ангийнхан “өсөхийн өлөн” гэх өвчинд хүчтэй автчихсан, түүнд нь социализмаас угшилтай ядуу хоосны сэтгэлгээ нэрмээс болчихсон хөгийн түүх өрнөнө. 

Социализмын сүнсээр манай нийгэм хордсон хэвээр байна. Шилжилт 30 жил үргэлжилж байгаа энэ царайгаар бол цаашдаа шилжээд л байх юм байна. 2050 он хүрч байж хүн амынх нь дийлэнх олонхи дундаж давхарга болно гэх тооцоо эрх баригчид хийсэн. Чилийсэн 30 жил ядууралтайгаа, авилгатайгаа, өсөхийн өлөнгийн өвчиндөө бариулаад явна гэж баймгүй.

Гуравхан сая хүнийг ганц дайралтаар (далайлт) ядууралгүй болгоод тавьчихаж чадахгүй, айж бэргээд, халдаж ядаад, толгойг нь илж уриалж ухуулаад, уран сайхандаад XXI зууны эхний хагасыг туулах юм биш биз гэх айдас лав надад буй. Гурав аравны дөрвөн сая (мөд 4 сая) гэх байх л даа. Тэгэхдээ л ерөнхий утгаар гуравхан сая гээд би хурцатгаж бичиж байна. МОНГОЛ ХҮН энэ XXI зуунд ингэтлээ доройтож арчаагүйтэж байгааг харах тусам, сэтгэх тусам лав миний гол харладаг. Дахиад 30 жил ядуурал, авилгатай явна гэхээс яс минь хавтайдаг.

“Өсөхийн өлөн” гэж ямар өвчин юм бэ? Манжийн дарлагдал дор ямар байсныг түүх өгүүлдэг. Үгээгүй ядуус, хот хүрээ бараадсан золбин амьдрал, феодалын ба шарын шашны мухар сүсгийн дарангуйлал энэ тэр гээд. Азийн хамгийн хоцрогдсон, зэлүүд буйд ядуу орон социализм руу шилжсэн нь Монгол юм. Феодалын хоцрогдсон орныг социализм өөд татсаныг үгүйсгэж болохгүй. Тэр алдрыг жич өгүүлье. Харин социалист нийгэмд дутуу гучуу юм дүүрэн байсан гэдгийг миний үеийнхэн хүлээн зөвшөөрнө. Социализмын үед бидний, бидний өмнөх ба дараагийн үеийнхэн талх ёотонгоор (масло өдрийн од шиг) хооллож, ихэнхдээ хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж, орос дэлгүүрийн үүд хаалга бараадан гуйж гувшин ганц нэг амттан (тансаг гэх үү?) олж иддэг байсан даа. Хэрэглээ, хувцас хунар тун ядмаг. Гоё чамин гэх юмгүй. Эгэл даруу, гэдэс цатгалангүй ихэнхи хүн ард нь, тийм нийгэмд бид өсч торниж бойжсон.

Тэр гуйлгачин амьдрал маань ханахыг мэдэхгүй өлөн хоосны сэтгэхүйг бидэнд суулгачихжээ. Ханадаггүй, арилдаггүй шуналын дэв, уутлахын дэв, өлөн тархи, өлөн нүд мөнхөд дагалддаг. Тийм нэгэн нийгмийн өвчин өнөөгийн Монголд байнаа.

Албан тушаалд очно, заавал хомхой, илүү дутуу хумсалдаг араншинтай. Улс төрд гялалзаж явсан, яваа олон эрхэм аавын хаалга татахын наагуур, байнга хэрэг нээгдээстэй, бөөн нээнтэгэнд явдаг чинь л “өсөхийн өлөн” өвчнийг нь хэлж буй хэрэг шүү дээ. Ерөнхийлөгч асан 5 эрхэм, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байгсад гээд 20 гаруй эрхэм зүв зүгээр гудамжаар алхах нүүргүй, хүн ардынхаа өөдөөс эгцлээд харчихаж чадахгүй, дальдчиж нүүр буруулж явна гэдэг чинь “өсөхийн өлөн” өвчнөө дарж чадаагүйн гай шүү дээ. Дарга удирдагч явахдаа заавал ямар нэгэн “мөнгөний асуудал”-д хутгалдчихсан.

Мөнгө гэж амьтай нэгнийг амьтан болгодог, аймхай хулчгар болгодог, нүүр хийх газаргүй болгодог ид шидтэй нэгэн биет байх нь байнаа?

УИХ-ын чуулган дээр ярьж байна лээ:–Нийслэлд зээл тусламжаар баригдсан замуудаас жишиг гээд нэрлэх зам нэг ч байдаггүй. Зам бол ууж иддэг ёроолгүй сав болсон. Зээл аваад гадаадынхан төдийгүй монголчууд ч иддэг гэж.

“Зам бол ууж иддэг ёроолгүй сав”–яг л хэлж дээ. Улс төрчид нь хүлээн зөвшөөрчээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэхдээ:–Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.

“Авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс”–Ёстой гоё хэлэв ээ? Өөрөөр юу ч гэх билээ?

Ийнхүү улсаараа авилгажсан гэдгийг Монгол Төрийн дээд түвшинд албан ёсоор дэлхийд зарлаад тавьчихлаа.

“Өсөхийн өлөн” хэмээн гарчигласан санааг маань УИХ дээр ярьсан нь ердөө энэ л дээ. Гучин жил биднийг дагалдсан үзэгдэл. Ерөөсөө л албан тушаалд очоод хармайлаад байх нь тэр. Юундаа ч нөөшилдөг юм, эцэс төгсгөлгүй, цадахаа мэдэхгүй гудраад (мөнгө хоолойгоороо давуулах!) байх нь тэр. Зөвхөн материаллаг өлөн бус, оюуны өлөнг нь адилтгах гээд мөнгө хоолойгоороо давуулах гэчихлээ. 

Монголд авилгал хоёр урсгалтай. Дээшээ эрх мэдэлтнүүд рүү очдог нэг урсгал. Доошоо ач санаж, өр төлж, эсвэл популизмдэж тараадаг бас нэг урсгал. Болхидуу тайлбарлая.

Зарж болох юу л байна эрх баригчид нь, эрх баригч нам нь (МАН, АН аль алин нь) зарсаар ирсэн. Зарна гэвэл эхлээд л гарын үсэг, янз бүрийн зөвшөөрөл, албан тушаалын шагнал, гавьяат тэргүүтэй одон тэмдгийн гар цайлгалт (хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэх гэх гоё лоозонтой), эсвэл томроод УИХ-ын тойрог, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог гэхчлэн. 

Сонгуульд ялсны дараахи авилгалууд: Сайдын суудал, Дэд сайд, Төрийн нарийны суудал, Элчин сайдын суудал, ЭСЯ-дын дээрээс доошоо албан тушаалууд, агентлагийн дарга ба орлогчид, Төрийн яамдын газар хэлтсийн дарга нар, бүр доошоогоо хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, өрхийн эмнэлгийн дарга гээд явж өгнө. Янз бүрийн хэлбэртэй. Тендер, худалдан авалт, татварын хөнгөлөлт, шоронгоос суллах, ял хөнгөлөх, торгуулиас чөлөөлөх өөр юу ч байдаг, бүгдээрээ авилгал. Бүр хамгийн доод шатны авилгал нь иргэд рүүгээ нийгмийн халамжийн бодлого, зорилтот бүлгийг дэмжих гэсэн уриатай түгээгдэнэ. Тэр нь популизмын авилгал. Ажил төрөл хийхгүй, сонгууль хүлээсэн бөөн ард. Тэгсэн мөртлөө амьдраад байна гэхлээр доошоо хэд ч салбарладаг юм, ёстой бүү мэд?

Ингээд Монгол Улс улсаараа нэг өсөхийн өлөн өвчинд авчихаад байгаа дүр зураг л буугаад болдоггүй. Гучинжил туулсан манай нийгмийн эргүүлэг ердөө энэ шүү дээ. Авилгалын индекс үзүүлэлтээр урагш ахидаггүй, арагш ухардаггүй нэг байрандаа дээшээ доошоо ганц хоёр тоо хөдлөсгээд үндсэндээ нэг байран дээрээ бат сууж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д зоригтойяа мэдэгдэж байнаа:–Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгалаа. Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. 

Гоё хэлжээ. Ийм гоё яриа мэдэгдлүүдийг өмнөхүүд нь индэр дээрээс чангаар цууриатуулж байсан даа. Харин одоо МАН үнэмлэхүй олуулаа ирчихээд авилга ядуурлыг хослуулан ялахыг нь үзэх л үлдлээ!

Харин энэхүү ядуурал гэх сэдэвтэй шууд холбож байгаад хотын дарга нарын сэтгэлийн зовинолд хариу биччихмээр санагдлаа. Нийслэлийн дарга нарын хамгийн хөндүүр сэдэв. Энэ их нийслэлээ хэрхэн зөв зүйтэй, эвсэл зохицолтой авч явах вэ? Ёроолгүй сав гэдэг дээ. Доошоо ёроолгүй, дээшээ хязгааргүй асуудал! Хоёр сая руу дөхөж яваа хүн ам бүхий их хот. Энэ 2 саяын тал нь үгээгүй ядуу, ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүйчүүд. Энэ их ядуу гуйлгачин ард иргэдийг нийслэлдээ цуглуулж бөөгнүүлж авчирчихаад тэднийгээ яаж ч чадахгүй тэлчилж байгаа хотын дарга нар, хотын ИТХ, ЗДТГ, албад, албан тушаалтнууд. Харахаас өрөвдмөөр. Ямар үйлтэй нь хотын дарга хийдэг юм бол хэмээн гадаадынхан гайхдаг байх даа. Гадаад соёлтой улсад бол өнөөгийн Монголын нийслэлийн дарга бол хэн ч халдаж зүрхэлхээргүй албан тушаал болов уу. 

Ганц л гарц үлдсэн, эцсийн! Иргэдээ цөөл, ирсэн тэр нутаг руу нь буцаа, эсвэл аж үйлдвэрийн парк–хотоо бариад тийш нь зүглүүл, хэдэн зуун мянгаар нь. Дөрвөн уулын дундахи умгар газраа ариунаар нь авч үлд. Ингэж чадвал юун агаарын бохирдол, юун түгжрэл, юун ажилгүйдэл, юун ядуурал, юун авилгал...Нобелийн шагнал өгсөн ч багадна. 

Ядуурал ба Авилгал Төр-улсыг сөнөөж чадна, нийгмийг ямагт тогтворгүй байлгана, улс төр ямагт бужигнаантай, ямагт хонзонтой! Манай баруун хөрш Казахстанд авилга ядуурлын эсрэг хувьсгал дэгдлээ хэмээн гадаадын зарим эх сурвалж оношлосон байна лээ. Энэ бас нэг сургамж, бүр гашуун сургамжийн жишээ болох юм биш үү?

Эх орноо тонон дээрэмдэж байгаагаас өөрцгүй тухай онч мэргэн үгс! Голд ортол хэлжээ!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 37 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 40 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 43 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 45 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 46 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 16 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 17 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 18 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 22 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 37 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 4 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 6 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 21 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 6 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 39 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 41 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 43 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 46 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 21 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 34 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top