x

"Тусгаар тогтнолын өдөр" хэмээх үзэл суртлын дайн ба Оросуудын өгсөн "шанаа"

Өнгөрч буй арваннэгдүгээр сард монголчууд хоёр удаа бүх нийтээр амарсны эхнийх нь Чингис хааны төрсөн өдөр, хоёр дахь нь МАН-аас “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн нэрлэсэн Коминтерн Монголд мэндэлсэн өдөр болов. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээндээ “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” хэмээн тодотгов. “Тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэсэн нь үнэн хэрэгтээ “тусгаар тогтносон өдөр биш ээ” гэсэн үг юм.

Харин монголчуудын жинхэнээсээ тусгаар тогтносон өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамбыг шашин, төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр.

Соцализмын жилүүдэд албан хүчээр мартагнуулж ирсэн энэ түүхэн чухал үйл явдлыг ардчиллын жилүүдэд дахин тодотгож, 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн хуульчилж, энэ өдөр улс нийтээр амардаг болсон билээ. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс  анхдугаар үндсэн хуулиа  баталсан буюу 1921 оны ардын хувьсгалаас хойш "хэмжээт эрхэт хаан" болсон Богд Жавзандамбыг хаан ширээнээс бүрмөсөн буулгаж, Бүгд найрамдах засагтай болсон өдөр.

Түүнчлэн Г.Занданшатар дарга мэндчилгээндээ “Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан”, мөн "1924 онд  баталсан анхдугаар Үндсэн хуульд Зөвлөлт Орос, Коминтерний нөлөө орсон” тухай дурьдсан. 1924 онд хуралдсан МАН-ын гуравдугаар их хурал, анхдугаар Үндсэн хуулийг батасан Улсын анхдугаар их хурлаас хойш Коминтерний нөлөө Монголд гаарч, МАН-ын удирдлагуудыг дотроос нь хагалан бутаргаж, монголчуудыг лам, хар, баруун, зүүнээр нь ялгаварлах бодлого явуулж эхэлсэн нь түүхэн үнэн. Тэгэхээр “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэдэг хуудуутай зүйл байх нь. Эсрэгээрээ МАН-ын удирдагчид Коминтерний гар хөл болж эхэлсэн үе юм. 

(Коммунист интернациональ буюу “коминтерн” нь эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байснаа Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч, Зөвлөлтийн коммунист большевик намын хавсарга, Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал, хүчирхийллийн байгууллага болж хувирсан түүхтэй. Монголчууд ч энэ хүчирхийллийг үнэнийг яс цусаараа, түүхээрээ туулаад ирсэн улс)

Тэгэхээр энэ бүх үнэн, худлыг хольсон УИХ-ын даргын дээрх үгийг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо олсон түүхэн үнэнийг бүдгэрүүлэх, улсын түүхийг МАН-ын түүхийн салшгүй нэг хэсэг болгох гэсэн “үзэл суртлын чимээгүй дайн” гэж үзэхээс өөр аргагүй.

Сая манайхныг тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн амарч байх зуурт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан Улаанбаатарт болж, манайтай холбоотой нэгэн чухал асуудлыг хэлэлцжээ. Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч В.Аврамченко гэх хатагтай Оросын хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагадаа "Монгол Улс Эгийн гол дээр УЦС барих асуудлыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрөхгүй. УЦС барих саналаас бүрмөсөн татгалзсан нөхцөлд ОХУ-ын зүгээс Монгол Улсад нэмэлт эрчим хүч нийлүүлэх боломжтой” гэжээ. Маш тодорхой бөгөөд ойлгомжтой байр суурь, манай удирдагчдад өгсөн бас нэг шанаа. Ингээд Монгол Улс хөрш улсаасаа эрчим хүчний хоригт орчихлоо. Монголын төрийн шийдвэрийг Москвагаас удирддаг цаг үе эргэн ирж байна. 

Нэмж хэлэхэд, АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) нь 1776 оны долдугаар сарын 4 буюу АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойтой давхацдаг. (Америкчуудын хувьд Тусгаар тогтнолын өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг) Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 1787 оны есдүгээр сарын 17-нд АНУ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр улсын тусгаар тогтнол гэдэг Үндсэн хуультай болсон буюу хөгжлийн ямар замыг сонгосон хийгээд хаантай, хаангүй байхтай шууд холбоогүй байх нь.

Б.СЭМҮҮН /2021.11.30/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 11 цаг 0 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 5 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 11 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 13 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 15 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 15 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 16 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 15 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 19 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 19 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 22 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 22 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 17 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 17 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 20 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 21 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 35 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 37 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top