x

Голомт банк дижитал шилжилтийн бодит жишгийг “Интерактив” ХХК-тай хамтран тогтооно

Голомт банк нь “Интерактив” ХХК-тай хамтран дижитал шилжилтийн бодит жишиг болох бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр талын хэрэглэгчдэдээ хүргэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд тус компанийн гаргаж буй шинэ систем болох Veritech cloud ERP, Veritech citizen ERP систем дээр Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг платформ бизнес загварт тулгуурлан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа юм.

Тодруулбал, Голомт банкны харилцагчид Veritech cloud ERP, Veritech citizen ERP ашигладаг бол тус системээсээ шууд онлайнаар цалингийн зээл авах, кредит картын хүсэлт илгээх, дебит карт захиалах, дансны хуулга харах, үлдэгдлээ шалгах, мөн салбарын хаяг, байршил, АТМ, СДМ, киоскийн мэдээллийг шууд харах гэх мэт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

“Интерактив” компани нь Veritech ERP хэмээх корпорациудад зориулсан цогц системийг 2010 оноос зах зээлд нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлсээр ирсэн бөгөөд эдүгээ 100 гаруй том байгууллагатай хамтран ажиллаж буй юм. Мөн энэ оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдэд зориулсан Veritech сloud ERP системийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлээд байна. Уг Cloud ERP нь корпорациудад зориулсан хувилбараас жижиг, цомхон боловч олон жилийн туршлага дээр суурилсан харьцангуй найдвартай ажиллагаатай, илүү хүртээмжтэй гэдгээрээ онцлог юм. Хэрэв тухайн жижиг дунд бизнес цаашдаа өргөжиж, корпорацийн түвшинд хүрвэл Veritech ERP руу шууд шилжих боломжтой.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шийдэл нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 3 цаг 43 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 3 цаг 45 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 3 цаг 47 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 3 цаг 53 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 3 цаг 55 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 58 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 4 цаг 3 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 4 цаг 4 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 4 цаг 8 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 11 цаг 33 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 11 цаг 34 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 11 цаг 38 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 11 цаг 43 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 11 цаг 45 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 11 цаг 47 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 11 цаг 49 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 52 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 15 цаг 54 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 15 цаг 54 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 15 цаг 57 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top