x

МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ явуулбал УИХ-д бараг цөөнх болно

Эрх баригч МАН хэдхэн хоногийн өмнө 30 дугаар их хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгосон. Шинэ бүрэлдэхүүнд МАН-ыг удирдаж, Ерөнхий сайдын албыг хүртэл хашиж явсан М.Энхболд, Сү.Батболд нарын олон хүмүүс багтаагүй билээ. Энэ үйл явдлын учрыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарласан байна. Тэрбээр өчигдөр өгсөн ярилцлагадаа “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд улс төрийн намын халхавч дор нуугддаг, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлүүдийг таслан зогсоох алхам руугаа оръё гэж байгаа юм. Иймээс намын дүрэмд тодорхой заалтыг оруулсан. Дүрмээ хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлчихлээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд МАН-ын аль ч шатны удирдах албан тушаал хашихгүй гэдэг дүрмийн заалт оруулсан. Жишээ нь, анхан шатны нэгжийн даргыг ийм хэрэгт холбогдсон этгээд хашихгүй заалттай боллоо. Бас дээрээс нь аливаа шатны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Цаашлаад эдгээр хүмүүс МАН-аас улс төрийн дэмжлэг авахгүй” гэж ярьжээ. Тэгэхээр МАН энэ заалтаа яс бариад явбал шинэ уур амьсгалаар давлагаалах бололтой. Үүний эхлэл нь М.Энхболд, Сү.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хассанаар илэрч байна. Зөвхөн энэ удаагийн хасагдсан хүмүүс биш, цаашид ч МАН дэмжлэг үзүүлэхгүй хүмүүстээ энэ заалтаа ил тод зарлаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан, бүр ял шийтгэл авч байсан хүмүүс ч МАН-ын нэрээр сонгуульд ялж, энэ намын нэрээр элдэв албан тушаал хашиж байгаа. Тэр хүмүүст зориулж намын генсек ингэж зарлалаа гэж харагдаж байна. Тэдгээр хүмүүсээс цөөхнийг хэлье.

Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж Жаргалтулгын Эрдэнэбатыг буруутган шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Харин жил гаруйн дараа түүнийг суллахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ шүүхээс танилцуулсан юм. Ингээд тэр шоронгоос гараад шууд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Ё.Баатарбилэг гишүүн Архангайн Засаг дарга байхдаа авлигын хэргээр шалгагдан, хоригдож байсан нь энүүхэн хэдхэн жилийн өмнөх явдал.

УИХ-ын дарга Г.Занданшатар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт хамтдаа шалгагдаж, эгээтэй л ачигдалгүй үлдсэн.

Ш.Раднаасэд гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, олон хүнд ял завших боломж олгосон гэдэг. Түүнийг нөхөд нь “Ааяа” гэж авгайлдаг болохыг бид мэддэг болсон.

Сүхбаатарын Батболд гишүүний оффшор мөнгөний асуудлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг баримтаар гаргаад ирсэн.

Энэ мэт барим тавим баримтаас гадна олны ам дамжин яригддаг, хийсэн үйлдэл нь нэр хоч болон үлдсэн гишүүд бий. Дорнодын цахилгаан станцын төсөл, 10 сая ам.доллартай шууд нэр нь холбоотой хүн одоо ч Төрийн ордонд заларч байна.

Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрлийг ах дүүгээрээ дамжуулан гадныханд зарсан гэдэг хэл аманд холбогддог гишүүн, Тост, Тосон бумбын нурууныбайгалийн нөөц газарт уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг захирал гишүүн, Туул голын бургасыг огтолж барилга барьдаг гишүүн гээд одоогийн УИХ-д сууж байгаа олон хүний талаар ард түмэн мэддэг, дургүйлхдэг.

МАН энэ мэт алдааны цуглуулгуудаасаа бага багаар татгалзаж байгаагаа зарлалаа. Эхнээсээ татгалзаад байгаагууд нь тодорхой болсон. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажил хийх чадваргүй гэж үзэж эхэлж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бүх гишүүдээсээ татгалзвал хэтрүүлж хэлэхэд, УИХ-д цөөнх болох хэмжээний гишүүдтэй үлдэнэ гэдгээ нам удирдаж байгаа хоёр залуу тооцсон болов уу. Тооцсон ч эргэж буцахааргүй зоримог харагдаж байна.

Ийм эр зориг, ийм шинэчлэлийн салхи ханхлуулж байгаад нь МАН-ын шинэхэн залууудирдлагуудад талархах ёстой. Ажил хийх чадамж, чадваргүй хүмүүсээсээ эрхтхэн салбал намд төдийгүй Монгол Улсад хэрэгтэй. Монголчууд бидний амьдралд тустай юм. Авлига авбал, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг хийвэл, ёс суртахуунгүй хогийн үйлдэл гаргавал таны улс төрийн карьер дуусдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болбол нийгэм одоогийнхоосоо нэг алхам урагшилна. Намаар дамжин албан тушаал хашиж, авлига аваад баяжаад байдаг асуудал бага ч атугай цэгцэрнэ. Цүнх баригчдын үед төгсгөл ирнэ гэсэн найдлага төрж байна.

Тиймээс УИХ-ын сонгуулийг наашлуулж дахин зарлахад ч гэмгүй. Нэгэнт ажлын чадамжгүй хүмүүсээсээ эртхэн салж, холын замд хөл нийлж явах шинэ цагийн боловсон хүчнээ урин залах хэрэгтэй. Ажил эрт эхлэх тусмаа урагштай байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 56 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 1 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 7 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 9 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 11 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 11 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 11 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 11 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 15 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 15 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 18 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 18 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 13 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 13 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 16 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 17 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 31 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 33 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top