x

“Монгол улсын дурсгалын зоос” каталоги хэвлэгдлээ

Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш өнгөрсөн хугацаанд Монголбанк нийт 634 зоос гаргаад байна. 2021 онд дурсгалын зоос гаргасны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран “Монгол Улсын дурсгалын зоос” каталогийг эмхтгэн гаргалаа.

Энэхүү каталоги нь өнгөрсөн хагас зууны хугацаанд гарсан дурсгалын бүх зоосыг огнооны дарааллаар, олон улсын зоосны эмхэтгэлийн үндсэн зарчмын дагуу эрэмбэлэн дугаарлаж, зоосны мэдээллийн хамт оруулснаараа онцлогтой юм. Мөн дийлэнх зоосны зургийг бодит хэмжээгээр, харин жижиг зоосыг бодит хэмжээнээс 2 дахин томруулсан, цөөн тооны зоосыг бодит хэмжээнээс багасган тус тус тэмдэглэгээ хийхийн сацуу олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн зооснуудыг тодотгожээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Аливаа дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгагдах ба нэрлэсэн үнэ, банкны бэлгэдэл тэмдгийг агуулахаас гадна банк санхүүгийн бие даасан байдлыг харуулж, улс орныг сурталчлах өвөрмөц илэрхийлэл болдог” хэмээн катаолгийн өмнөх үгэнд дурьдсан байна.

Монголбанк нь түүхэн тэмдэглэлт ой, соёлын өв, спортын амжилт, түүхт хүмүүс, онцлог үйл явдал зэрэгт зориулан олон төрлийн дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт металл, никель зэс зэрэг өнгөт металаар гаргасаар ирсэн.  

Техник, технологийн  хөгжил өндөр түвшинд хүрч, зоос урлан бүтээгчдийн чадвар хөгжиж байгаа нь эдгээр дурсгалын зоосны загвар, үзэмжид эергээр нөлөөлж, ур хийцээрээ  дэлхийн түвшинд үнэлэгддэг болжээ. Тухайлбал 2007 онд гаргасан “Нохой зээх” дурсгалын зоос “2009 оны шилдэг зоос” шагнал (ХБНГУ, Берлин), 2011 онд гаргасан “Шар шувуу” зоос “2013 оны хамгийн алдартай зоос” шагналыг (ХБНГУ, Берлин) тус тус хүртсэн байна.

2021 онд Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд Монголбанк “Банкны ажилтны өдөр”-ийг угтан 6 дугаар сарын 2-ны өдөр Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхимыг нээсэн билээ.

Энэхүү танхимд эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг шинээр дэглэж, нийтэд биетээр болон виртуал хэлбэрээр нээлттэй үзүүлж байна. Мөн тус танхимд санхүүгийн боловсрол олгох контентуудыг үзэж, мэдлэг мэдээлэл авах боломжтой.

Та “Монгол Улсын Дурсгалын зоос” каталогийн талаар 315260 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 59 мин Мэдээж “Ар нь түүз!” 5 цаг 10 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 5 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 35 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 39 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 49 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 54 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 53 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 57 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top