x

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд баярлалаа. Бас уучлаарай!

Өнгөрсөн баасан гаригт /арванхоёрдугаар сарын 10/ тохиосон Олон улсын хүний эрхийн өдрөөр эрх баригч МАН-ын нөхөд бас нэгэн “сюрприз” барив. Л.Оюун-Эрдэнийн газрын нэг гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл байж болох хэм хэмжээнээс хэрээс хэтэрсэн” тухай ярилцлага нийтлүүлэв. Ярилцлагыг өөр хэн нэгэн биш, МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлснээс үзвэл тус намын албан ёсны байр суурь гэж үзэхээс өөр аргагүй. За энэ ч дүүрч, угаасаа Ардын намынхнаас бид өөр юу ч хүлээх билээ.

Гэтэл араас нь залгуулаад манай сэтгүүлчид... Эрх чөлөөгөө "хэтрүүлсэн" иргэн Д.Мөнх-Эрдэнийг авлахаар сүрэглэн боссон байдаг. Авторынх нь тодорхойлсноор “тэмцэгч Мөнх-Эрдэнийн багийг тайлсан”, үзэгчдийн харснаар нэлээд “эдийн засагжуу” бүтсэн “Худрагагүй, шударгагүй тэмцэгч” нэвтрүүлэг МАН-ын үзэл суртлын шууд зэвсэг болчихоод байгаа ”Eagle” телевизээс аваад "Өрөг", "Зариг", "Сурвалж" гээд лаг лаг нэртэй, сурагтай, сураггүй баахан сайтуудаар зэрэг цацагдсан. Мөнгийг нь төлсөн байгаасай л гэж найдахаас. Мэргэжилдээ аягүй амбицтай, нэр төрөө эрхэмлэдэг гэж боддог сэтгүүлч дүү нар нийлж ийм зүйл хийсэнд жаахан гутрах сэтгэл төрөв. Өмнөөс нь уучлал гуйхад ч багадна.

Тэр дундаа үеийнхэн дотроо хамгийн тод нь, “од” нь болсон сэтгүүлч залуугийн хэлсэн үг яалт ч үгүй эмзэглэл төрүүлэв. “Мөнх-Эрдэнэ бол шоронд орох гэж байгаа хүн. АТГ-т шалгагдаад яллах дүгнэлт нь үйлдэгдчихсэн. Тэрийгээ аргалчих гээд тэмцэгчийн дүр эсгээд яваа” гэх үг. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын амнаас унасан үг яг тэр чигээрээ. “Өрөг”-ийнхний бэлтгэсэн “Улс төрийн задлан” нэвтрүүлгийн утга санаа, чиг шугам ч гэсэн яг ийм. Энэ л жаахан эмзэг байлаа. Сэтгүүлчид маань хэний үгээр, хэн рүү дайраад байна даа. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн булайг дэлгэж шоронд хийх нь бидний зорилго уу, эсвэл тэр хүний дэлгэсэн баримтын араас эрж хайх нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг үү?

Ер нь бол иргэн Д.Мөнх-Эрдэнийн лайв хийж эхэлсэн үе нь өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуультай давхацдаг. Хотын дарга Д.Сумьяабазар, төрсөн дүү Д.Дагвадорж нарын тухай, Улсын циркийг устгасан асуудлаар нь анхныхаа лайвыг хийсэн байх. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнийг өөрийг нь АТГ шалгаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин одоо бол шалгаж байгаа нь үнэн юм байна. Хууль зүйн сайд нь өөрийн амаар хэлсэн учир итгэхээс аргагүй. Гэхдээ тэр нь иргэн Д.Мөнх-Эрдэнийн өнгөрсөн гурван сар хэлсэн үг, хийсэн лайвтай ямар холбоотой вэ? Д.Мөнх-Эрдэнэ машины наймаагаар шоронд орлоо гэхэд тэр нь түүний хэлсэн бүхнийг үгүйсгэж чадах уу?

Харамсалтай нь, сүүлийн үед иргэн Д.Мөнх-Эрдэнийн эсрэг явуулсан бүхий л хар пиар сүүлийн ганц нэвтрүүлгээр, пиарчдын ярьдгаар “цөмрөнө” гэдэг нь болов. Захиалгатай нэвтрүүлэг захиалагчдаа лав ашиг авчирсангүй. Харин ч эсрэгээрээ сүүлийн хоёр сонгууль дараалан хэтэрхий унтаа байсан иргэдийг “иргэн” Мөнх-Эрдэнэ ганцаараа сэрээчихлээ. Өглөө сэрэхэд л клаб хауст өрөө нээчихсэн ярьцгааж байна. Өнгөрсөн сонгуулиудын тухай, иргэн Д.Мөнх-Эрдэнийн тухай. Өөр бас хаа нэгтээ ярьж л байгаа. "Бид эрх чөлөөгөө нэгэнт алдсан байна, дарангуйлалд бүрмөсөн шилжсэн юм байна, одоо яах вэ?" гэсэн хүмүүс...

Сэтгүүлчдийн гурван жил ярьж, бичээд ойлгуулж чадаагүй бодит үнэнийг Мөнх-Эрдэнэ гурван сарын дотор өөрийн бие дээр ойлгуулж чадлаа. Тийм болохоор Д.Мөнх-Эрдэнэд “Баярлалаа” гэж хэлье. Бас уучлаарай.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 54 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 0 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 6 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 8 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 10 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 10 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 10 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 10 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 14 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 14 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 17 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 17 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 12 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 12 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 15 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 16 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 30 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 32 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top