x

Батзаяа дүүтэйгээ салах ёс гүйцэтгэнэм

Батзаяа маань яваад өглөө. Бид хоёр ах дүүгийн хүүхдүүд, миний үеэл дүү. Бидний өвөг эцэг олон хүүхэдтэй байсан. Тэндээс Батзаяагийн аавынх бүр олон хүүхэдтэй, дээр нь бас хоёр өргөмөл бандитай. Ингэхээр надад хамаарах үеэл хаяал тэдний үр хүүхэд ач гуч гэхээр шоргоолжин түм. 100 жилийн дотор нэг хүний үр удам ийм олон болдог аж.

Өвөг эцгээс доош энэ олон үр ач нар эцгийн талаас бүгд Завхан Цагаанхайрхан сумынхан, харин эхийн талаас Монголын бараг бүх аймагт хамаарах байх. Эцэг эх маань сургууль төгсөөд Архангайд хуваарлагдаж битэнд төрсөн, харин хоёр дүү нь тэндээс гэрэлсний нэг нь Батзаяагийн ээж. Хэдийгээр тэднийх олон хүүхэдтэй ч тун багад нь ээж нь өөд болсон учир хагас өнчин өсцгөөсөн юм. 

Жүжигчний авъяас нь их багаасаа илэрсэн, хошин шог зантай, бусдыг элэглэх чадвартай болохоор хүн болгон л том болоод жүжигчин болох хүүхэд гэдэг байж билээ. Үнэхээр ч дунд сургууль төгсөөд Багшийн дээдийн кино драмд орсон. Оюутан байхдаа хэд хэдэн кинонд тоглосноор улс даяар танигдах болсон юм. Дүрүүд нь голдуу л хошин шог талдаа.

Хүүхдийн театрт Нямгаваа найруулагчийн дор ажиллаж байхдаа 1979 онд цэрэгт татагдваа. Хятад, Вьетнамын дайн болсон учир Монгол улс цэргийнхээ хүчийг эрс нэмэгдүүлж бараг л эр хүйстэй болгоныг армид татсан жил л дээ. Санжийн Баяр, Дашдоржийн Баярхүү гээд өдгөө хүмүүсийн сайн таних найз нар маань явсан. Тэд тэндээ офицерууд болсон. Харин Батзаяа армид үлдэхээс татгалзан гурван жилийн хугацаат цэргийн албыг хаасан даа. 

1990 оны хувьсгал бүх хүнд цаашид амьдралаа хэрхэн зохиохын өөрснөө шийдэх бололцоо олгосон юм. Алдсан нь ч бий, оносон нь ч бий, огт сонголт хийгээгүй төрдөө үлдсэн нь ч бий. Урлагийнханд бүр ч том боломж, сонголт өмнө нь хаалгаа нээжээ. Сосорбарам, Найдандорж, Онон, Одончимэг, Батзаяа гээд нийгэмд хэдийнээ байр сууриа олчихсон байсан найруулагч жүжигчин залуучууд чөлөөт уран бүтээлийн замыг сонгосон юм. Үнэндээ үзэл суртлын үнэгүй зарц явсаар залхсан байх.

Батзаяа бусад жүжигчдийг талдаа татан, Улаанбаатарын том том заал түрээслэн голдуу инээдмийн хошин үзүүлбэр, бичил тоглолт тоглохоос чөлөөт уран бүтээлээ эхэлсэн. Ийм төрөл Монголдоо анхных байсан, тэгээд ч түүнийг зарим нь хошин шогийн анхны хаан гэж нэрэлдэг байлаа. Жэксоныг попын хаан гэдэг байсан шиг. Анхных учир үзэгчид ч шаваастай. 

Хошин урлаг Монголын театрын урлагт бие даасан том төрөл болон өргөжсөн. Чанар, далайц, сэдэв, ололт, оролцоо ч тэр дороо маш хурдан өргөжин тэлж билээ. Удахгүй хүрээгээ тэлж кино дэлгэц, телевизийн дэлгэцэд нэвтэрсэн билээ. Хошин урлагийг ч кино дэлгэцэд хүргэх ажлын анхдагчийн нэг нь Батзаяа. Үзэл суртлаас чөлөөтэйгээр гэдэг утгаараа. Явсаар хошин урлагт хамгийн авъяастай чадалтай жүжигчид, найруулагчид цугласан, тэд ч хамгийн сонирхолтой, шинэлэг, асуудал дэвшүүлсэн тоглолт үзүүлэх болсон ба найруулга, тайз засал, шинэ санаа, орлогоороо тэргүүлэх болжээ.

Хошин урлагийг ихэд басамжлан жигшлээ илэрхийлдэг “шүүмжлэгч” нэлээд харагддаг. Атаархагчид даа. Аль эртний Герегээс урлагийн энэ төрөл нийгмийн амьдралд том орон зай эзэлсээр ирсэн. Шоглолын мэдрэмж гэж хүний оюуныг сорьсон илтгэцүүр бий гэх. Дотроо ч сатир, сарказм, юмор, онигоо, пароди, аллегор, мимик гээд олон төрөлтэй, Батзаяа бараг бүгдэнгээр нь дамжсан.

Батзаяагийн маань үлдээсэн дүр бидэнтэй олон жил цуг амьдрана. Замдаа амар амгалан яваарай, дүү минь!

Б.Баабар

2021.12.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 56 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 1 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 7 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 9 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 11 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 11 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 12 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 11 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 15 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 15 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 18 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 18 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 13 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 13 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 16 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 17 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 31 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 33 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top