x

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувьцаагаа хэзээ арилжаалах вэ?

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайланд оны эхний арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар (төсвийн жил дуусахаас нэг сарын өмнө) тус үйлдвэр нэг их наяд 157 тэрбум 986,5 сая буюу ойролцоогоор нэг их наяд 158 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсөн байна. Энэ нь өнгөрөгч 2020 оны төгсгөлд улс, орон нутгийн төсөвт нийтдээ нэг их наяд төгрөг төвлөрүүлсэнтэй харьцуулахад даруй 150 тэрбум төгрөгөөр давсан байна.

Мөн дээр нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Засгийн газраас баталсан 211-р тогтоолыг хэрэгжүүлэхээр “айл өрхийн ус, дулаан, цахилгааны төлбөр, хог хаягдлын зардалд” 828 тэрбум 500 сая төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд байршуулсан гэжээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд орчим төгрөг болж байна.

Энэ мөнгийг 2021 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал төсвийн нийт орлогын (11 их наяд 797,8 тэрбум төгрөг) бараг 17 хувь болж байна. Төсвийн орлогын 1/6-ээс илүүг Эрдэнэт үйлдвэр дангаараа үйлдвэрлэжээ гэсэн үг.

Мэдээж үүнд хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт. Манай улсаас экспортод гаргасан зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оныхоос өсөөгүй ч борлуулалтын орлого 97.8 хувь буюу бараг хоёр дахин өссөн байна. Нүүрсний хувьд ч мөн ижил. Экспортод гаргасан нүүрсний хэмжээ өмнөх оныхоос  37.5  хувиар буурсан байхад үнийн дүн нь өмнөх оныхоо түвшинд байх жишээтэй. Хэрвээ хил гааль дээрээ асуудал үүсгээгүй бол үүнээс ч илүү орлого олох боломж бидэнд байсан гэсэн үг.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад энэ бол биднээс шалтгаалахгүй орлого. Ердөө өнөө жил орсон хур бороо өнгөрсөн жилийнхээс арай илүү устай байлаа л  гэсэн үг. Учир нь зах зээлийг бид удирдаж чадахгүй. Бидний удирдаж чадах зүйл бол үйлдвэрлэлээ өртгөтгөх, бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, технологио сайжруулах... Богино хугацаанд биш, байнгын үр ашигтай ажиллахыг эрмэлзэх ёстой гэсэн үг. 

2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зарсан. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сард “Монголиан коппер корпорейшн”-ы өмчлөлд байсан үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид хураан авч,  “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулсан. Түүний араас ямар өөрчлөлт гарсан бэ?

Үйлдвэрийг төрийн өмчид 100 хувь авахаас өмнө хувьцаа эзэмшигчид 2017-2019 онд геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунгасан, цаашид 60 жил ажиллах боломжтой тухай зарлаж байлаа. Тэр хэрээр үйлдвэрлэлийг өргөтгөх, технологийг сайжруулах ёстой. Ямар ч байсан “үндсэн чиглэл”-д тусгасан катодын зэсийн үйлдвэр маань мөрөөдөл хэвээр байна. Гурван жил өнгөрчихөөд байхад нэг ч төгрөг төсөвт суулгаагүй. Түүхэндээ анх удаа зэсийн үнэ 10 мянган доллараас хол давчихаад байгаа энэ үед “зэсийн ганц үйлдвэртэй байсан бол уу?” гэж амаа барих хүн олон. 

Сайн мэдээ ганцаараа ирдэггүй гэж үнэн бололтой. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар АНЭУ-аас 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх зээл авсан гэх мэдээлэл ч бас анхаарал татаж эхэллээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нөхөд "Зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлтээ манайд тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан” гэж байгаа ч тэр нь зөв зам мөн үү?

Ер нь цаашид "Эрдэнэт үйлдвэр" яаж хөгжих ёстой юм бэ? Үйлдвэрийг төрийн өмчид 100  хувь авсан нь түр хугацааны зохицуулалт байсан уу, эсвэл?

Угаасаа үе үеийн улстөрчдын хувьд “Эрдэнэт” үйлдвэр дуртай цагтаа очиж саалтуураа шургуулдаг “саалийн үнээ” л байсан. Тэр ч хэвээрээ ч үргэлжлэх юм шиг байна. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрийн компаниар төлүүлж буй үйлдэл ч гэсэн түүний нэг хэлбэр.

Тиймээс яг одоогийн энэ системээр явбал төр нь амжилттай яваа компаниудаа сорчилж идээд, тэд нар нь бүтээгдэхүүнээ барьцаалж гаднаас зээл аваад, өрөндөө баригдаад дуусч магадгүй.

Нэг зүйлийг сануулахад МАН 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа “Иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгнө” гэж амласан. Гэхдээ энэ удаа “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа шиг нийтээр нь дампууруулахгүйн тулд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ нээлттэй арилжаалъя. Тэр нь үйлдвэрт ч, иргэнд ч ашигтай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 1 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 56 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 56 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 59 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 17 цаг 0 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 14 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 16 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 17 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top