x

Эрээнээс ногоо татаж байхаар эм тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрч, хилээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Тус хот байдлыг хяналтдаа авсны дараа хилээ нээх талаар ярилцана гэсэн албан хариуг тухайн үедээ өгч байсан. Одоогоор манай улс Хятадаас галт тэргээр хэрэгцээтэй бараагаа татаж байна. Бээжингийн өвлийн олимпийн өмнө тус улс ковидгүй байх зорилт тавьсан учир хилийн асуудал дээрээ чанга байгаа ч Монголын талд зөөлөн хандаж байна гэж манай зарим дарга нар яриад байна лээ. Аравдугаар сард Эрээнд халдвар бүртгэгдэх үед эхний 14 хоногт хилээ нам хаахад монголчууд сандралдаж “Яана аа, нарийн ногоо тасарчихлаа” гэж шаагилдацгаагаад “Барс” захын лангууг хуугаар нь хоосолж, байгаа хэдэн жимс, ногооны үнэ нь тэнгэрт хадав даа. Хэзээнээс л нарийн ногоо идэж ирсэн мэт, нарийн ногоо нь мах, гурил, төмснөөс илүү чухал мэт авирлацгааж, төр засгаас нарийн ногоо нэхэцгээсэн. Тэр дагуу төр засаг нь ч шуурхай ажиллаж Гадаад харилцааны яам “Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Эрээнээс 10 вагон нарийн ногоо ирж байгаа” гэж мэдэгдэж, ногоо нэхэж байсан хүмүүсийн амыг тагласан.

Хил хаалттай, дэлхий даяар тахалтай, дотооддоо ковидын халдвар тархчихсан байхад монголчууд эм, тарианы нөөцийн тухай бодох нь бүү хэл, вакциндаа хамрагдах тухай мартчихсан, хүнсний захын ногооны тасгаар нарийн ногоо хайгаад явж байсан. Захаар ногоо хайж явсан иргэдийн амнаас вакцин, эм тарианы хангамжийн талаар ганц ч үг унаагүй. Зүгээр л нарийн ногоо идэж чадахгүй байгаадаа харамссан, өрсөх эмгэгтээ автсан хүмүүс л байсан.

Үнэндээ Хятадын тал хилээ хааснаас хойших хугацаанд монголчууд бага сагаар бараа татсаны ихэнх нь жимс, нарийн ногоо, хувцас хунар төдийхөн байсан нь харамсалтай. Намраас хойш Эрээнээс татсан барааны нийт дүнг гаргаад дүгнэвэл ямар ч хэрэггүй юмнууд оруулж ирсэн нь тодхон харагдана. Онлайн худалдаагаар захиалсан гоо сайхны бараа, хувцас, туфль, гэрийн тавилга, цахилгаан бараа, тогоо шанага дийлэнх байж. Хил хаагдахтай зэрэг манай улс Хятадын талд 60 вагон хүнс тээвэрлэе гэдэг хүсэлтээ тавьсан байгаа юм. Гэтэл манай улс энэ жил дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарахуйц хэмжээний улаанбуудай, төмс хураагаад авчихсан. Нөөцөөрөө ирэх жил ногоо ургатал өлсөхөөргүй байхад 60-ын 60 вагон хүнс тээвэрлэе гэж гуйж л байдаг. Тэрнийхээ оронд эм, тариа татъя гэх ухаан мэргэжлийн хүмүүст нь байсангүй.

Нарийн ногоо яаралтай оруулж ир гэж наймаачид болоод ногоонд дурлагч зарим хүмүүс хашгирсан шиг эрүүл мэндийн салбарынхан, эмч нар ер дуугарахгүй юм. Эм, тариа, цэнхэр спиртээс эхлүүлээд нэг удаагийн хэрэгслүүд тасалдаж байна, ийм тийм нэн шаардлагатай тарилга, шингэн дуусчихлаа гэж дуугарсан эмч, эмнэлгийн ажилтан алга. Тяньжин боомт дээр гацалт үүссэнээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүсээд байна гэдгийг хожуу нэг юм албаны улсууд нь ам нээж байгаа юм. Тэр хүртэл монголчууд эм тариа, тариур, дусал тасалдсаныг огтоосоо анзаараагүй, сармисны гол булаацалдаад л явж байсан.

Гэтэл БНСУ-аас эмнэлгийн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн буулаа гэтэл тэр дотор нь антибиотик, тариур, цус шингэлэх эм гээд яг ковидын үед, цар тахлын үед эмчилгээнд нэн тэргүүнд хэрэг болж буй эм, хэрэгслүүд байх жишээний.

Цар тахалтай, өнөөх вирус нь дүрээ хувилгаад “Омикрон” гэж шинэ нэрээр Африк, барууны орнуудыг айлгаж, 90 орчим улс хилээ хайгаад байгаа энэ үед эм тариагаа л яаралтай татъя. Тахалтай энэ хүнд үед эхлээд хэдүүлээ амьд байя. Амьд байхад дараа дараачийн асуудлын учир олдоно. Цар тахал дэгдсэнээс хойш буюу сүүлийн хоёр жил шинээр хувцас, гутал аваагүй эрчүүд, аавууд, ээжүүд зөндөө байна. Нэгдүгээр курстээ өмсөж байсан куртикээ гуравдугаар курстээ өмсөж байгаа оюутнууд байж л байна. Эм, эмнэлгийн хэрэгслийнхээ урдуур оочер дайруулж, цамц, куртик, гутал пүүзээ авчруулахын оронд хуучин хувцсаараа болгоод явахад дахиад хоёр, гурван жил ч болчихож болмоор байх юм. Тэр ачаа барааны цээжинд хүргэгдэж ирдэг нарийн ногоо гээчийг нь идэхгүй хэдэн ч жил болж болно шүү дээ. Сая нэг хэсэг нарийн ногоо ховордлоо гэхэд ихэнх гэр бүлд тэр чигийн хомсдол огт мэдрэгдээгүй. Хааяа, жилдээ ганц хоёр удаа салат хутгахад, баярын ширээ чимэхэд л худалдаж авна уу гэхээс биш тэр зэргийн ногоог тоож хардаггүй. “Нарийн ногоо ховордлоо гэх юм. Нарийн ногоо гэж юуг хэлээд байна” гэж гайхсан хүмүүс ч байсан. Үнэн нь тэр шүү дээ.

Одоо Эрээний ногоо гэж төөрч будилалгүй эм, тариагаа эхний ээлжинд тат. Эрүүл мэндийн салбарынхан яаралтай хэрэгцээтэй байгаа, даруй татаж авах ёстой барааны жагсаалтаа гаргаж төрөөс шаард. Тэр жагсаалтын дагуу хэрэгцээтэй эм, тариа, хэрэгслүүдийг шуурхай татах ажиллагааг түргэвчлэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, эм тариа, дуслаа татсаны дараа хоёрдугаарт, барилгын материал, гуравдугаарт, стратегийн зориулалттай бараа бүтээгдэхүүн... гэж татаж авах бараандаа эрэмбэ тогтооё. Ямар бараа нэн эрэлттэй байна, хүн ардын эрүүл мэнд, амь насанд аль нь чухал хэрэгтэй байна вэ гэдгийг судлаад оруулж ирэх бараанд эрэмбэ тогтоодог тусгай Комисс байгуулсан ч болно. Уг комисс нь эм, тариа болон стратегийн чухал бараагаа татаж авсны дараа тэр далай ногоон байцаа, даршилж нөөшилсөн шанцай байна уу, юу байна тэр бүгдээ дураараа л татна биз. Бараа татан авалт, барааны эрэмбэ дээр төр засаг бодлоготой, шийдвэртэй алхам даруй хийхгүй бол “Омикрон”, дөрөв, тав, зургаа дахь давлагаа, ханиад томууны улирал гээд олон асуудал урган гарч ирэхэд эм, тариа, тариургүй бол бүх юм дуусна гэсэн үг.

Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ ээ гэдэг чинь зүгээр толгой холбоод хэлчихсэн юм биш. Тахлыг эм, тариагаар давахаас цоо байцаагаар давна гэж байхгүй л дээ. Яг энэ тахалтай үед эм, тариагүй бол яаж эрүүл байх юм, хэн амьд үлдэх юм бэ. Урд хилээрээ элдэв ногоо биш эм, тариагаа л татъя. Одоо шинэ жил гэж хошууралгүй, элдэв эрээн мяраан юм урдаас захиж, захиалж, татахын оронд онд мэнд орохын төлөө гээд тэвчиж болох зардлуудаа тэвчээд бараа таваарын вагон зэрэгтээ арай хэрэгтэй юмаа, эм тариа, тариураа түрүүлж татах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгцгөөе!

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 49 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 51 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 53 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 53 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 53 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 53 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 57 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 0 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 0 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 55 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 55 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 58 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 16 цаг 59 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 13 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 15 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 16 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top