x

Маш том АЛБАН ТАТВАР

Нэг.

Манайд сүүлийн хэдэн жил болж бүтэж байгаа хэдэн юмны нэг нь Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ) гэнэ. Үүний ачаар далд эдийн засгийг орвонгоор нь эргүүлэн ил гаргаж эхлэв. Сугалаатай болгосноор иргэд худалдан авалт болгондоо и-баримт шаардаж нэхэл хатуутай татварын байцаагчид болж хувирлаа. Орой бүр айлуудад “баримтаа оруулах” нэртэй ажил ундардаг болов. Улсаараа хөдөлж байна.

Ер нь НӨАТ гэж яг юу вэ? Энд тэндээс уншаад ерөнхийд нь ойлгосон. Гэхдээ олон улсад ч маргаан дэгдээдэг татвар юм байна. Харин манай эдийн засгийн хүмүүсийн яриагаар бөөн будлиан. Зарим нь НӨАТ бол жинхэнэ татвар биш, зөвхөн бүртгэлийн зорилготой дамжлага учраас бүрэн буцааж олгох ёстойг нотолжээ. Манайд ямар ч байсан хоёр хувийг буцааж олгохоос гадна сугалаа явуулж урамшуулдаг. Гэсэн ч иргэд буцаадаг хувийг нэмэхийг байнга шаарддаг ажээ. Харин тун саяхан Сангийн сайд Б.Жавхлан тэр хоёр хувийг хэзээ ч нэмэхгүй, ер нь НӨАТ-ын 10 хувийг нэмэгдүүлж ч магадгүй гэж хатуурхаад зогсохгүй энэ асуудалд бүдүүн гэгчийн цэг тавилаа. Тэрбээр НӨАТ-ыг бүрэн буцааж олгохгүй юм бол цуцалбал ямар вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд,

-Энэ бол төсвийн орлогын гуравдах (дөрөвдэх гэсэн байж ч магадгүй, яг санадаггүй ээ) том эх үүсвэр учраас цуцлахгүй.

Гүйцээ. Төр асуудлыг ингэж “зангарагтай” шийддэг юм байна. Элдэв маргаан мэтгэлцээнээ зогсоо гэж байна.

Хоёр.

Сар бүрийн хорьдоор НӨАТ-ын баримтын сугалааны тохирол зурагтаар явагдаж байна. Өнгөрсөн Ням гаригт ээлжит тохирол “Боловсрол” суваг телевизээр гарахыг үзлээ. Гучаад мянган азтанг аравхан минутын дотор гялс шалгаруулж чаддаг нь гайхалтай. Хэд хэдэн сонин тоог мэдэж авлаа. Нэг сарын 56 сая баримт гэсэн тоог үржүүлэхэд жилдээ 700 сая шахам баримт хэвлэгдэн гардаг. Үүнээс 60 гаруй хувийг л бүртгүүлж сугалаанд оролцуулдаг. Үлдсэнийг бүртгүүлдэггүй, хаядаг, мартдаг, бас бус шалтгаантай байх.

Аравдугаар сарын 34 сая 956 мянга 869 баримт энэ удаагийн тохиролд оролцлоо. Үндсэн сугалаагаар 31555 хүн тус бүр 30 мянга, 3181 хүн 100 мянга гэх мэтээр өссөөр гурван сая төгрөгийг гурван хүн хожив. Хамгийн том 20 сая төгрөгийн азтан тодроогүй. Дараа нь Супер сугалаа явуулахад 30 саяыг хэн ч хожсонгүй. Хэдэн жилийн өмнө НӨАТ-ын сугалаа эхлэхэд анхны супер шагнал 500 сая байсан төдийгүй түүнийг хэн нэгэн хожсон бол одоо хэд дахин багассан энэ шагнал эзнээ олохоо больсон гэлцэнэ.

Яагаад юм бол? Найман шилэн хорго тус бүр 10 бөмбөлөгтэй, тэндээс нэг нэг тоо тохиолдлоор үсэрч гардаг. Тэгэхээр нийт 99.999.999 баримтын дугаар таарах магадлалтай гэсэн үг. Харин оролцсон баримтын тоо 34.956.869 гэхлээр тохирлын гуравны хоёр нь тэртээ тэргүй огт байхгүй баримтын дугаарууд дээр таарч байна. Ийм учраас супер сугалаанд хожих магадлал өчүүхэн. Арай шударга бус уу? Нэгэнт бүртгүүлсэн 34 сая баримтын дундаас заавал нэг нь хожихоор тохирлоо явуулж болох уу? Иргэд тэртээ тэргүй худалдан авалтаа хийсэн, НӨАТ-аа төлсөн, сайн дурын байцаагчийн ажлаа хийсэн ч Б.Жавхлан сайдын үед найдваргүй биз.

Харин сугалааны тохирлын үйл явцын шударга нь дэндүү. Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтэн, ЦЕГ-ын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын байцаагч гурвын хурц хараан дор, тэгээд орон даяар шууд явагдлаа. Хөтлөгчийн амнаас өөр юу ч оролцоогүй.

Гурав.

Улс төрийн сонгууль бас төстэй санагдав. Санал хураалт өө сэвгүй, төгс явагддаг болжээ. Хар машин өчүүхэн ч алдаа мадаг гаргадаггүйг бүгд хүлээн зөвшөөрч хоёр гараа өргөлөө. "Сонгуулиар хэнд хэдэн санал өгсөн нь бус, яаж тоолох нь чухал" гэх 90-ээд оны хардлага хүчингүй боллоо. Бидэнд таалагдсан, таалагдаагүй сонголтын дүн санал хураалтаар биш, түүнээс өмнө шийдэгдсэн байдаг.

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 40 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 51 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 53 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 55 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 55 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 56 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 55 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 59 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 59 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 2 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 2 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 57 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 57 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 17 цаг 0 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 17 цаг 1 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 15 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 17 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 18 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top