x

Цагдаа буруутай нь тогтоогдвол хариуцлагыг хэнээс нэхэх вэ?!

Хуулийн байгууллагууд хууль зөрчсөн ажиллагаа явуулж, хүний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулахаар болов.

Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хууль бусаар цагдан хоригдсон иргэн Д.Монголхүү, э.Одбаяр нарын эрх зөрчигдсөн асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэнээс хойш 14 хоног өнгөрөв. Дэд хорооны хуралд УЕП-ын орлогч М.Чинбат, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-очир нар оролцож, өөрсдийн шийдвэрийг хамгаалсан байдаг. Ингэхдээ “УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмээс болоод цагдаа дээрх иргэдийн жагсаал зохион байгуулах хүсэлтийг бүртгээгүй” хэмээн өөрсдийгөө хамгаалсан тул бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар цагдан хоригдох нь зүй тогтол мэтээр нийгэмд харуулсан билээ.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрхийг хамгаалахдаа “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд (уг нь бол манайх хараахан тэрэнд нь хүрээгүй байгаа) Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх... гэх мэт хүний үндсэн эрхийг хөндөхгүй” хэмээн заасан байдаг. Тэгэхээр УИХ өнгөрсөн хугацаанд “ковидын улмаас хүний дараах үндсэн эрхийг ингэж хязгаарлалаа” гэдэг хууль батлаагүй, нэгдүгээрт.  Хоёрдугаарт, баталсан тохиолдолд дээр дурьдсан хүний үндсэн эрхэнд халдаж болохгүй” гэдгийг Үндсэн хуулиар хамгаалчихсан. Ядаж цагдаагийн дарга нарын урдаа бариад байгаа Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд нь “Ингэвэл жагсаалыг бүртгэнэ, тэгвэл бүртгэхгүй” гэдэг хориглосон, хязгаарласан, ялгаварласан ямар ч заалт байхгүй. “Цагдаа бүртгэнэ” гэсэн ганцхан утга л бий. Тэгэхээр цагдаа өөрөө хууль зөрчсөн хэрэг.

Хэрвээ тийм биш бол өнгөрөгч аравдугаар сарын 1-нд АН-аас зохион байгуулсан жагсаалыг бүртгэж авсан, хамгаалалтад ажилласан цагдаа нар бүгдээрээ дээлээ нөмрөх ёстой биз дээ. Хууль алагчлалгүй юм чинь. Тэрнээс өмнө “Цахим үндэстэн” шоуны хамгаалалтад гарсан цагдаа нар ч мөн ялгаагүй.

Тэгсэн манай цагдаагийн дарга “20 мянган хүн жагсвал халдвар тархдаггүй, хоёр хүн жагсвал халдвар тардаг” гэж УИХ-ын нэгдсэн чуулган дээр өөрийн амаар хариулсан байдаг юм. /Угтаа бол аль аль нь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглоогүй үйл ажиллагаа/ Тэгэхээр хэн нь хууль зөрчигч вэ?

Харамсалтай нь, шинэ УИХ тангараг өргөснөөс хойш анх удаагаа ирц нь гүйцэж хуралдсан Хүний эрхийн дэд хорооны хуралдаан хүссэн үр дүнд хүрээгүй буюу бодит байдлыг тодорхойлж чадаагүй учраас хохирогч залуус уг асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийхийг шаардаж, өнгөрөгч долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Одоогоор УИХ-ын 35 гишүүн зурсны 24 нь эрх баригч МАН-ын гишүүд. Уг нь бол хуулиараа 19 гишүүн гарын үсэг зурахад УИХ-ын дарга уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг ч бусдад нь ч бас гарын үсэг зурах, нэгдэх боломж олгох хэрэгтэй биз дээ.

УИХ дээр нэллттэй сонсгол хийсэн тохиолдолд нөгөө цагдан хоригдсон, цагдан хориход өлсгөлөн зарласан, эрүүгийн гэмт хэрэгтэн шиг гэр орноосоо үүр цүүрээр баривчлагдаж явсан хохирогч залуус, тэдний өмгөөлөгч нар бүгд сонсголд оролцоно. Тэдний хуулийн мэдлэг яавч ЦЕГ-ын тэргүүн дэд даргаас дор орохгүй нь байх. Шүүхийнхэн ч гэсэн хуулиа мэдэхгүйгээр ийм шийдвэр гаргана гэж байхгүй.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шүүхэд тийм санал оруулж байгаа прокурор, цагдаа яаж увайгаа алдсаны шинж. Шүүх, прокурорыг ийм алдаа руу түлхчихээд ямар ч хувиралгүй, худал мэдээлэл нийтэд өгч буй цагдаагийн байгууллагыг харахаар Монгол хэзээний харгис цагдаатай болж гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” хэмээн ярьсан байна лээ. Шүүх нь цагдаа, прокуророос болж төөрөгдсөн үү, өөрөө өөрөөсөө болж төөрөгдсөн үү гэдгийг нээлттэй сонголын үеэр мэдчихэж болно.

ЦЕГ-ын дарга Ж.Болд лав “Э.Одбаярыг жагсаал цуглаан хийснийх нь төлөө баривчилсан юм биш ээ. Цагдаагийн биед халдсан давтан хэргээр нь хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж баривчилсан” хэмээн ярьсныг уншигчид санах байх. Одоо тэгсэн чинь “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн учраас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан” болчихсон тууж л явдаг. УИХ дээр нээлттэй сонсгол явуулах хүртэл бас ямар гэмт хэрэг нэмэгдчихсэн орж ирэхийг хэн мэдлээ.

Ямартай ч Нээлттэй сонсгол болж гэмээн хэн нэгний буруутай үйл ажиллагааг ил гаргаж таарна. Хэрвээ тэр нь цагдаагийн байгууллага байх юм бол хариуцлагыг хэн хүлээх бол? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, “төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлсэн нялх биетэй эхийг тавчиктай нь зөөсөн” хэргээр Эрүүл мэндийн сайд, Шадар сайд хоёрынхоо өмнөөс өөрөө хариуцлага хүлээж огцорсон байдаг юм шүү дээ. Одоо хүний эрхийн асуудал дээр ийм хэмжээний зөрчил илэрвэл тэр хэмжээний хариуцлага нэхнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн өдийд толгойдоо хийчихсэн суух ёстой юмсан. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 36 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 42 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 48 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 50 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 52 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 52 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 52 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 56 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 56 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 14 цаг 59 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 14 цаг 59 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 54 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 54 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 57 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 16 цаг 58 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 12 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 14 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 15 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top