x

“Хятад мөрөөдөл”-ийн төгсгөл

"Их удирдагчаас давсан нэр хүнд гэж үгүй..."

Хуанжу гэгийн дүрээр үзэгчид сайн мэдэх жүжигчин Жао Вэй энэ намар Хятадын интернэт ертөнцөөс бүрэн арчигдсан. Арчигдсан гэсний учир нь түүний тухай мэдээлэл, зургууд тэр ч бүү хэл тоглосон киноных нь нэрийг ч Хятадын интернэт орчноос дахиад харах боломжгүй. Улсынхаа удирдагчаас нэр хүндээрээ давдаг урлаг соёлын алдартнууд, тэрбумтнуудын эсрэг явуулж буй Хятадын коммунист намын хэлмэгдүүлэлтийн ээлжит хохирогч нь дэггүй гэг болсон уу. Эсвэл татвараас зугтсан хэргээр Бээжингийн хоригт өртөв үү гэдэг асуулт наймдугаар сараас хойш барууны хэвлэлүүдээр хөвөрч буй.

1990-ээд оны үед Азийн орнуудыг байлдан дагуулсан “Хуанжу гэг” буюу “Сувд гүнж” цувралын ачаар Жао Вэй асар богино хугацаанд алдаршиж, 2001 онд найруулагч Стивен Чоугийн “Шаолины хөлбөмбөг” киногоор барууны кино ертөнцөд ч хөл тавьжээ. Хятадын хамгийн алдартай жүжигчин болсон Жао Вэй удалгүй найруулагч, загвар өмсөгч, поп дуучны замналаа эхлүүлж хувийн энтертейнмент компаниа байгуулсан нь өдгөө жилдээ хэдэн арван сая долларын орлоготой “Longwei Culture & Media” юм. Хожим хөрөнгө оруулагч Хуан Юлунтэй гэрлэснээр бизнесийн ертөнцөд томоохон тоглогч болж, нөхөртэйгөө кино, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, бүр Өвөрмонголд нүүрсний уурхай эзэмшдэг болсон гэдэг. 2014 онд Жао нөхрийн хамт “Alibaba Pictures”-ийн анхны хувьцааг худалдан авч хэдэн арван сая ам.долларын ашиг олсон нь өнөө цагт Жек Магийн эсрэг Хятадын эрх баригчдын явуулж буй кампанит ажлын нэг хэсэг болж гадуурхагдах шалтгаан үүссэн байх талтай.

Гэхдээ Сувд гүнжийн бүтэлгүйтэл 2016 оноос эхлэлтэй. Тэр жил Жао өөрөө найруулж буй уран бүтээлдээ тайвань жүжигчин тоглуулах болсныг коммунист нам эх оронч бус үйлдэл хэмээн зарласан тул кино төслөө зогсоож байв. Удалгүй Хятадын үнэт цаасны зохицуулагч агентлагийн зүгээс Жаог татвараас зайлсхийж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэрэгт буруутган, нөхрийнх нь хамт таван жилийн хугацаанд эх газрын нутаг дэвсгэрт хувьцааг арилжаалахыг хоригложээ. Улмаар олон сая юанийн торгууль ногдуулж, бусад бизнесүүдийг нь ч далдуур хязгаарлаж эхэлжээ.

Гэтэл 2021 оны наймдугаар сарын 26-наас урд хөршийн хамгийн том видео сайтууд болох Tencent Video, Youku, iQiyi-гаас Жаогийн тоглосон бүх кино, цувралууд устгагдсан бол твиттертэй төстэй нийгмийн сүлжээ болох Weibo дахь түүний фэн хуудсууд нь мөн үгүй болсон аж. Коммунист намын хяналтад байдаг “Global Times” сэтгүүл энэ явдлыг “Жао олон жилийн турш янз бүрийн зохисгүй үйлдэл гаргасан” гэж тайлбарлалаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа Жао гэр бүлийн хамт хувийн онгоцоор Хятадаас зугтаж, Францын Бордо хотын ойролцоох усан үзмийн тариалан бүхий “Cha-teau Monlot” эдлэндээ төвхнөсөн тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр түгсэн юм. Харин Жао улсаасаа дүрвэсэн гэх яриаг няцаан эцэг эхийнхээ хамт Бээжин хотод байгаа зураг, бичлэг инстаграм хуудсандаа оруулсан ч төд удалгүй устгаж орхижээ. Ингэж Жао Вэй хэмээх Хятадын хамгийн амжилттай жүжигчин ор сураггүй алга болсон юм.

“Сувд гүнж” цувралын өөр нэг жүжигчин, тухайн цагтаа төдийлөн танигдаагүй ч хожим Жао Вэйгээс илүү Холливудын ертөнц алдаршсан Фан Бин Бин 2019 онд яг л ийм маягаар “элсэнд шингэж” байв. “X-Men: Days of Future Past” киноны од мөн л татвараас зугтсан хэрэгт холбогдож гурван сарын турш ор мөргүй байсны эцэст олны өмнө гарч уучлал гуйсан. Түүнийг 70 сая ам.долларын татвар төлж эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн гэж үздэг ч Фаны жүжигчний замнал үндсэндээ төгсгөл болж, нам гүмхэн амьдрах болсон юм.

Коммунист намын шүүлтүүрээр орсон жүжигчид үүгээр дуусахгүй. Загварын сэтгүүлүүдийн хавтаснаа заларч, өсөх ирээдүйтэй жүжигчнээр нэрлэгдэж байсан Жэн Шуанг энэ оны эхээр Хятадын интернэт ертөнцөөс бүрэн арчигдсан бол Жаотой зэрэгцээд түүний эзэмшдэг агентлагийн жүжигчин Жан Жехан ч асуудалд холбогдсон. Угтаа Жан Жехан долоодугаар сард Токиод найзынхаа хуримд оролцох үеэр дуулиант “Ясукуни” сүмд залбирч буй зургаа цахим орчинд хуваалцсан нь үндэсний хэмжээнд шуугиан тарьсан юм. Холбоотны шүүхээс дайны гэмт хэрэгтэн хэмээн шийтгэл оноосон Японы 14 цэргийн удирдагчийн дурсгалыг мөнхөлсөн энэ сүмд зочлохыг дайны хохирогч БНХАУ, БНСУ-ын зүгээс доромжлол гэж үздэг билээ. Үндэсний дайсныг ямар ирээдүй хүлээж буй нь тодорхой.

Намын хатуу шалгуураар орж, олны өмнө гарах эрхээ хасуулсан алдартнуудын дунд Хятадын тэргүүн баян, “Alibaba” компанийн эзэн Жак Ма ч багтаж буй. Өнгөрсөн жил улсынхаа эдийн засгийн бодлого тодорхойлогчдыг шүүмжилснээс болж Жак Ма олон сарын турш сураггүй алга болсон юм. Улмаар Хятадын эрх баригчид монополийн эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, түүний эзэмшилд байдаг компаниудыг төрийн өмчит болгохоор зэхэж байгаа тухай мэдээлэл гарсан. БНХАУ-ын дарга Ши Жинпинь түүний үүсгэн байгуулсан дижитал санхүүгийн компани болох “Ant Group”- ийн хувьцааг хөрөнгийн биржүүд дээр арилжаалахыг хориглосны дараа энэ таамаг бүр ч батлагдах болсон. Эдийн засагчдын тооцоолсноор, Ant Group-ийн энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болж, “Saudi Aramco”-гийн 29.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон дээд амжилтыг эвдэх боломжтой байсан гэж үздэг. Дуулиант явдлаас хойш ганцхан удаа олны өмнө харагдсан Жак Ма одоо албан бус гэрийн хорионд буй ажээ.

Жак Магийн араас тус улсын хамгийн том такси дуудлагын цахим үйлчилгээ эрхлэгч “Didi” компани эрх баригчдын бодлогын хохирогч боллоо. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 4.4 тэрбум долларын IPO хийснээс хойш хэдхэн хоногийн дараа тус компанид Хятадын кибер орон зайн зохицуулагчийн шалгалт орж “Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглахдаа хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтой зөрчсөн” хэмээн дүгнэж үндэсний хэмжээнд хамгийн өргөн хэрэглэгддэг “Didi Chuxing” программыг устгахыг тушаасан байна. Дотоод зах зээл дээр 377 сая зорчигч, 13 сая жолооч ашигладаг байсан үйлчилгээ олон улсын зах зээлд гарснаар дэлхий даяар идэвхтэй хэрэглэгчийн тоо хэдхэн хоногт 493 саяд хүрсэн нь намын бодлогод бас л нийцсэнгүй бололтой.

Улстөрчид бус урлаг соёлын алдартнуудын тухай мэдээлэл илүүтэй түгдэг Хятадын цахим орчныг бодлогоор хянах журам 2021 оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар олны танил оддыг нэр хүндээр нь ангилах хориотой болсны зэрэгцээ коммунист намын зүгээс дуучин, жүжигчдийн агентлагуудыг бүрэн хяналтандаа авч, фэн клубын гишүүдийг ч заавал намаас баталгаажуулдаг болсон юм. Хятадын эрх баригчид энэ журмаа илүү аюулгүй цахим орчин бүрдүүлэхийн төлөө гэж тайлбарлаж буй ч алдар суугаар удирдагчаас давж гарсан хүн бүрийг цаасан дээр мөргүй болгох бодлогын нэг хэсэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. АНУ-ыг нэгэн цагт дэлхий нийт боломжоор дүүрэн газар гэж харж, амар хялбар аргаар үтэр түргэн баяжиж, алдартай болохыг “Америк мөрөөдөл” хэмээн нэрлэж байсан түүхтэй. Энэ мөрөөдлийг биелүүлэгсэд ховор ч гэсэн байсан нь гэдэг нь тодорхой.

Тэгвэл коммунист дэглэмтэй улсад тэрбумтан болтлоо баяжиж, удирдагчаас илүү нэр хүндтэй болно гэдэг яах аргагүй “Хятад мөрөөдөл” мөн. Энэ мөрөөдлийг биелүүлсэн, үгүйдээ тун дөхүүлсэн хүмүүс Жак Ма, Жао Вэйгээс эхлээд байлаа. Харамсалтай нь, үүнээс хойш, түүнээс цааш хэн нэгэн хүн “Хятад мөрөөдөл”-өө биелүүлэхэд тун ч хэцүү болжээ. Дөрвөн жилийн өмнө улсынхаа иргэдийг хэмжээлшгүй баян болгоно гэж мэдэгдэж байсан Ши Жиньпин энэ жил Ардын их хуралд илтгэл тавихдаа “Хэт их хөрөнгийн хэмжээг зохих түвшинд хүргэнэ” хэмээснээс харвал Хятадын иргэд хөрөнгө чинээгээрээ ч их удирдагчаас давах эрхгүй болж байна.

Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 10 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 11 цаг 45 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top