x

Э.Одбаяр ба монголчууд

Цагдан хорих 461-р ангид өлсгөлөн зарлаад 23 хонож буй “Nodoublestandart” хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг өнөөдөр өглөө шүүгчийн захирамжаар суллажээ. Шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьсан байна.

Э.Одбаярыг энэ сарын 6-ны өглөө цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй арга хэмжээгээр баривчилж, шүүхээс түүнд 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Гэвч Э.Одбаяр нь шүүхийн шийдвэрийг “хуулийн үндэслэлгүй” хэмээн эсэргүүцэж хорих анги дотор өлсгөлөн зарласан бөгөөд сүүлийн өдрүүдэд түүний биеийн байдал муудаж, уургийн дутагдлаас болж амь нас нь эрсдэлд ороод байгаа тухай түүний өмгөөлөгч мэдээлсэн. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгээс “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийх нь төлөө хүнийг баривчлан саатуулах нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил” хэмээн үзэж, энэ асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлэхийг шаардсан юм.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо уг асуудлаар өнгөрөгч лхагва гаригт хуралдахаар товлосон боловч “ирц хүрээгүй” шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан байдаг. Гэвч иргэд Э.Одбаярын биеийн байдал болон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, амьд явах эрхийн асуудлаар нийгмийн сүлжээгээр хоёр хоногийн турш хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст түүнийг шүүгчийн захирамжаар сулласан байна.

Сануулахад УИХ-ын хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-очир, Н.Учрал, Б.Энхбаяр нарын гишүүд багтдаг. Сүүлд Н.Алтанхуяг гишүүн 2020 оны арванхоёрдугаар сард, Ж.Сүхбаатар гишүүн хоёр хоногийн өмнө /2021.10.28/ тус дэд хорооны гишүүнээр нэмэгдэж орсон байдаг. Дэд хорооны дарга нь Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр...

Өмнөх УИХ-ын үед Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсны аллагын хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг хууль бусаар эрүүдэн шүүгдсэн хэмээн дэд хорооны нэр дээр ажлын хэсэг гаргаж, хорих байгууллагад нэвтрэн биеийн байдлыг нь шалгах нэрээр эргэж тойрч, асарч тойлж байсныг бид мэднэ. Эзнээ олоогүй энэ их анхаарал халамж тэднийг шүүхийн шийдвэрээр суллагдах хүртэл үргэлжилсэн.

Гэвч хүн амины хэргийн ялтнууд дээр ингэж сайн ажилласан УИХ-ын энэ бүтэц, хүний эрхийг хамгаалах механизм нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хасуулан гэмт хэрэгтэнтэй адил шүүгдэж байгаа жирийн иргэдийн асуудал дээр огт ажилласангүй. Эрх биш шүүх нь энэ залууг цагдан хорих шийдвэр гаргасан болохоор өөрийнх нь шийдвэрээс болж хүний амь эрсдэхэд тулаад ирэхээр аргагүйн эрхэнд суллаж байгаа юм байна. Ядаж байхад нөгөө олон хүний эрхийн төлөөх ТББ-ууд, иргэний нийгмийн төлөөллүүдээс дуу хоолгойгоо өргөдөг нэг ч амьтан байсангүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт иргэний нийгмийн байгууллагуудтай уулзах үеэрээ нэгэн “ноцтой” гэхээр мэдэгдлийг хийсэн нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байдаг. Тэр “Засгийн газар цар тахалтай нойр хоолгүй тэмцэж байх зуурт МАНАН бүлэглэл дахин амилжээ. Улс төржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал газар авч, тэдгээрийг МАНАН бүлэглэлийнхэн зохион байгуулж байна. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй. МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн байдаг.

“Хоосон улс төржилт, эмх замбараагүй байдалд уриалан дуудах явдал” гэдэг нь чухам юуг хэлж байгаа нь бүрхэг. Гэвч Ерөнхий сайдын мэдэлд байдаг цагдаагийн байгууллага, АТГ-ын зүгээс эрх баригчдыг шүүмжилсэн, үг хэлсэн болгоныг барьж хорьж, эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж, шийтгэж байгаагаас үзвэл Л.Оюун-Эрдэнийн дайн зарлаад байгаа “МАНАН” бүлэглэлд нь мань мэтээсээ эхлээд улсаараа, нийтээрээ багтаж, хоморголуулах бололтой.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар ч мөн саяхан өөрийн цахим хуудсаар “Оюутолгойн гэрээний асуудлаар айлын талтай хэлэлцээ хийж байхад яамны цонхон доор бүрээ үлээгээд ажил хийлгэхгүй байгаа хүмүүсийг 3,4 сая монголчуудын эрх ашгийн эсрэг ажиллаж байна гэж үзнэ” хэмээн жиргэсэн байна лээ. Уг нь бол цар тахалтай тэмцэх, Оюутолгойн гэрээг сайжруулах, иргэн хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх барьж байгаа нам, Засгийн газрыг шүүмжлэх гэх мэт чинь чиг чигээрээ, тус тусдаа явах асуудал. Ямар явж байгаа хэлэлцээрийнх нь ширээг очиж өшиглөөд, нураагаад байгаа биш.

Гэтэл нэг нь цар тахлаар, нөгөө нь хөрөнгө оруулагч нараар шалтаглаад иргэдийнхээ эрх, эрх чөлөөг тал талаас нь хааж боогоод, үг хэлсэн болгоныг барьж хориод, хэрэг тулгаад байвал энэ улс жинхэнээсээ ёроол руугаа явна. Ядуу буурай, хөгжил дорой ч гэсэн “ардчилсан” гэдэг ганц үзүүлэлтээр дэлхийгээс хаягдчихалгүй араас нь гэлдэрч яваа юмсан. Сүүлийн жилүүдэд сонгуулийн ардчилал гэдэг юм байхгүй болсон. Эдийн засаг нэгмөсөн сүйрсэн. Одоо ганц үлдсэн иргэнийхээ улс төрийн эрхийг үгүйсгээд, үг, үзэл бодлоор нь хавчиж гадуурхаад байвал бид хүссэн хүсээгүй дэлхийгээс таслагдах байх даа.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 1 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 56 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 56 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 59 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 17 цаг 0 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 14 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 16 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 17 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top