x

Хоёр гишүүнийг тангараг өргүүлсэн УИХ өөрөө Цэцийн өмнө зогсох болов

Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд хүндхэн долоо хоног болж өнгөрлөө. УИХ дахь цорын ганц сөрөг хүчин болох АН УИХ-д бүлэггүй болох шахав. Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр УИХ-ын гурван гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-ын ҮДХ-ны шийдвэрээр АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл оногдуулав. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй үлдлээ. Дахиад нэг гишүүн намаасаа хөөгдвөл АН УИХ-д бүлэггүй болно. 

АН-ын гишүүд ийнхүү ойр ойрхон намаа орхиж буй шалтгаан нь тус намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан Х.Баттулга МАН-ын даргын зөвлөх болсонтой холбоотой. МАН-ын даогын зөвлөх АН-ын гишүүдийг өрөөндөө дуудан үүрэг даалгавар өгдөг болсон тухай ордноор нэг яриа. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа намынхаа гишүүнчлэлийг сэргээлгээгүйн дээр МАН-ын даргын зөвлөх атлаа АН-ын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болсонд дургүйцсэн намын удирдлагууд УИХ дахь түүний гар хөлүүдийг ил цагаан “тайрч” эхэлсэн нь энэ.

Үүнээс илүү ноцтой зүйл нь УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчдын ирц хуульд заасан доод хэмжээ буюу сонгогчийн 50 хувьд хүрээгүй боловч /Хэнтийд 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь/ СЕХ Ц.Идэрбат, Н.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэх олгосон явдал. СЕХ-ны энэ хууль бус шийдвэрийг албажуулж, хоёр нөрхийг тангараг өргүүлсэн УИХ ч мөн хам хэрэгтэн болж, Цэцэд дуудагдах нөхцлөө хангав.

УИХ-ыг Цэцийн өмнө аваачих ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин толгойлж байгаа юм байна. Түүний хувьд өмнө нь хоёр удаа парламентад сонгогдож ажиллахдаа УИХ-ын баталсан хуулийг хамгаалахаар хамгийн олон удаа Цэцийн хуралдаанд оролцож байсан туршлагатай хуульч, Үндсэн хуулийн мэргэжилтэн хүн.

Нэмж хэлэхэд, 65 суудалтай МАН-ын парламент 2020 оны сонгуулийн өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “нийт сонгогчийн 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд сонгууль хүчингүй болох” тухай хуулийн зохицуулалтыг хулгайлсан байна. Тэр нь “Сонгууль бүх нийтийн байх, төрийн эрх барих байгууллагаа иргэд олонхиороо сонгож байгуулах” Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан тул УИХ баталсан хуультайгаа, сая гаргасан шийдвэртэйгээ хамт Цэцийн өмнө очих бололтой.

Сануулахад, СХД-ийн 28-р тойрог 114 мянган сонгогчтой. Үүнээс 55700 нь /48,89 хувь/ сонгуульд оролцсон. Үүнээс Н.Батшугар 28.537 санал авч тойргийн нийт сонгогчийн ердөө 25 хувийн саналаар УИХ-ын гишүүн болжээ.

Хэнтий аймгийн 18-р тойрог 50752 сонгогчтой. Үүнээс 23677 сонгогч буюу 46.65 хувь нь сонгуульд оролцсон. Харин нэр дэвшигч Ц.Идэрбат 17264 санал буюу нийт сонгогчдын 34 хувийн саналаар УИХ-ын гишүүн болчихов. Ямар олон мандаттай том тойрог биш дээ. Ганц мандаттай жижиг тойргоос сонгогчийн 20, 30-хан хувийн саналаар сонгогддог байж болох уу? Үүнийг төлөөллийн ардчилал, олонхийн засаглал гэж нэрлэх үү?

Тиймээс УИХ ямар шалтгаанаар сонгуулийн ийм дүнг хүлээн зөвшөөрч, хоёр нөхрийг тангараг өргүүлсэн бэ? гэдгээ Үндсэн хуулийн цэцийн өмнө хариуцан тайлбарлах хэрэгтэй болох нь. Ядаж сонгогчдын 50 хувийн ирцийг бүрдүүлнэ гэсэн хуулийн наад захын шаардлагыг хангах ёстой биз дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.214)
    Зөв шүү хуулийг ингэж гууль болгож болохгүй ээ
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 1 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 56 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 56 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 59 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 17 цаг 0 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 14 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 16 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 17 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top